
Учир нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэр дэх Алтан-Овоо, Шилийн богд уулыг зорих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, бусад аймаг сумдад дээрх гоц халдварт өвчнийг тархах эрсдэл гараад байгаа аж. Иймд Зам, тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн албаныхан хуралдаж, энэ сарын 3-5-ны өдрүүдэд түр хугацаагаар хязгаарлахаар болсон байна. Зам, тээврийн хөгжлийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Д.Ганбат энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Замын цагдаагийн алба, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т тус тус үүрэг болгожээ.
Тиймээс дээрх чиглэлд иргэд, олон нийтийг зорчихгүй байхыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.