antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 3, 2017 19 comments

Өрөө төлөх гарцаа шинэ өр тавьж оллоо!

нийтлэсэн Admin

Хөгжлийн банкны 580 сая ам.долларын евро бондын өрийг энэ сарын 21-ний өдөр гэхэд манай улс төлсөн байх ёстой. Энэ бол эхний том шалгуур болоод буй. Энэ өрийг төлж чадах эсэх нь Монгол Улс хэдийнэ дефолть болчихоод цаг аргацааж нуугаад байна уу, үгүй юу гэдэг асуултад хариулт өгнө гэгдэж буй. Тиймээс ч мэргэжлийн засгийн нөхдүүд хүссэн хүсээгүй энэ шалгуурын ард гарах ёстой. Тиймээс Ж.Эрдэнэбатын кабинетаас гарсан шийдвэр нь шинэ бонд гаргаж өмнөх өрөө төлөхөд чиглэж байна. Засгийн газар ОУВС-тай хэлэлцээр хийж, нөхцлүүдээ тохирсны дараачаас нөхдүүд шинэ бонд татах ажилдаа идэвхийлжээ. Тэрчлэн Сангийн яам, Хөгжлийн банкны нөхдүүд  Торонто, Нью-Йорк, Хонконг, Токио,  Сингапур, Лондон зэрэг хөрөнгийн бирж хөгжсөн бүс нутгуудад ажиллаж,  “Хуралдай” бонд гаргахаа албан ёсоор зарлаад байна. Бондын хэлцэл өчигдөр албан ёсоор дууссан бөгөөд  “Хуралдай” бонд хөрөнгө оруулагчдад энэ сарын 9-нд албан ёсоор олгогдох юм байна. Бондын арилжааны менежерээр Хонконг дахь Credit Suisse, Лондон дахь JP Morgan ажиллаж  буй юм байна.

Тэгэхээр манай улс ямар ч байсан эхний өрөө дарах гарцаа шинэ өр  тавьж оллоо. За мөн бондын нэрнүүд л улам утга төгөлдөр болоод байгаа нь эндээс харагдаж байна. Хөгжлийн банкны шинээр гаргаж буй “Хуралдай” бондын хүү 8.75 хувь байхаар тогтсон байна.

Ямар ч байсан Монгол Улс бонд гаргах боломж бүрдсэн нь хөрөнгө оруулагчид манайд итгэх итгэл тэгтлээ уначихаагүй байж гэж харагдаж байгаа юм. Тодотгоход, Хөгжлийн банк 475.989.000 ам.долларыг солилцооны шугамаар босгож буй бөгөөд энэ нь  580 сая ам.долларын  евро бондын 82.5 хувийг төлөх дүн. Шууд  автоматаар бондын төлөлт рүү шилжинэ гэж буй юм.

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар 124.011.000 бонд шинээр босгож буй бөгөөд энэ мөнгө бол Монголбанкин дахь данс руу шууд орж ирэх аж.

Нийтдээ 600 сая ам.долларын бондын эргэн төлөлтийн хугацаа 2024 онд юм байна.Үндсэн төлбөр хийгдэх хүртэл хагас жил тутам хүүгийн төлбөрийг барагдуулна. Манай улс энэ бондын төлбөрт хагас жилд 26.250.000 ам.доллар буюу  65 орчим тэрбум төгрөг төлөхөөр байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Anonymous (March 03, 2017 10:36:48 am )

    Uur tegeed yahavde garts baihgui bol bur l hetsuu bailguidee bugdiig bolno butne gej bodohoos uur yahavde uudrug harya bugdeere 🙂

  • зочин (March 03, 2017 11:55:13 am )

    АН-ынхан л байхгүй бол болно доо, Эдийн засаг маань сэргэх байх аа, олон улс ч гэсэн нөгөө хэдэн боловсролгүй луйварчид засгийн эрхэнд байхгүй гэдгийг сонгоод итгэл өгч эхэлж байна даа

  • ЗЭЭЛ (March 03, 2017 12:02:10 pm )

    ХУРИМТЛАЛ БАЙХГҮЙ МАНАЙ УЛС ӨР ТАВЬЖ Л ЗЭЭЛ АВЧ ХӨГЖИХӨӨС ӨӨР БОЛОМЖ ГАРЦ БАЙХГҮЙ ХАРИН ОЮУ ТОЛГОЙТОЙ БОЛСОНООР ЗАСГИЙН ГАЗРААС ЗЭЭЛ АВАХ ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ БОЛОМЖ НЬ БАТАЛГААТАЙ БОЛСОН НЭГ ЗЭЭЛЭЭ НӨГӨӨ ЗЭЭЛЭЭРЭЭ ТӨЛӨӨД ҮЛДСЭН ЗЭЭЛЭЭРЭЭ БАЯЛАГ БҮТЭЭХ ҮЙЛДВЭР ЗАВОД БАЙГУУЛААД ЯВАХАД МОНГОЛ УЛС МААНЬ ХУРДАН Л ХӨГЖИНӨ ДААНЧ ЗАСГИЙН ГАЗРЫН ЯАМДЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ДОРОЙ БАЙГААГ Л МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСРОЛТОЙ ТУРШЛАГАТАЙ ХҮМҮҮСЭЭР Л БЭХЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА

  • Anonymous (March 03, 2017 12:21:01 pm )

    oriig baga bagaar tolhoor or urjuulj daramtaldag sistem baidag mongol uls ter zald n huurtuulsnaas oriig oroor darahaas argaguid hurch bn

  • зочин (March 03, 2017 1:14:26 pm )

    an iin idej yyhaas uur zuil hiigeegui nuhduudees mun ardin namiin idej uusan etgeduudees munguu butsaaj avch uruu dar ali bolgon ur tavij tuluh bolj bn ardiin namiinsugar bayar offshorchid mungiig btsaaj avch chadahgui yu an gemt etgeeduudees shuud munguu l salgaj av edgeer humuusiig hoid yrd hurshuud yaj sniidverlej ard tumnii hurungiig butsaaj avch bn ter turshilgiig avch sudal aigaad baigaa bool hamtran idsen gej tootsoh baih shuu yamarchig chadavrgui humuuseer turiin albiig shurgalsan bn edentei ajiliin hatiutslaga toots enhbold dargaa

  • Anonymous (March 03, 2017 3:34:03 pm )

    Төрийн хөрөнгийг хулгайлж, төрийг дампууруулсан АНыг намнаж Төрөөс хулгайлсан мөнгийг эргүүлж олж авчираач. Хэрэв МАН энгэсэн бол шорон дүүрчихсэн. МАН-г булшилчихсан байгаа, ямар арчаагүй лаларууд вэ. Цүнхий нь барьж, бөгсий нь долоож, боол шиг үйлчилж байж гарч ирсэн болохоор ийм арчаагүй байдаг байх даа, арчаагүй боолууд.

  • ан-ЫНАХМАД (March 03, 2017 6:29:49 pm )

    Баярцогт сайханбилэг Да Ганболд СБаяр гээд хулгайчдыг яагаад хаацайлаад хамгаалаад байнаа хөөе Миеэ Чи хувааж идсэн юм уу

  • Anonymous (March 03, 2017 7:40:07 pm )

    Turiin yam tamgiin gazriig neeren mergezil bolovsroltoi humuuseer duurgevel taarna. deerhi humuustei sanal neg bn.

  • Zochin (March 03, 2017 11:29:26 pm )

    Ur zeel yarihaas uur ajil hiij medehgui said darga nartai mun amidral deeshilnee gevel estoi hudlaa boljee

  • Anonymous (March 04, 2017 10:10:52 am )

    ardchilsan nertei lalruudaas hulgailsan mungiig ni garguulj avah heregtei

  • ЯАМ (March 04, 2017 10:32:42 am )

    МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ШААРДДАГ ЯАМНЫ САЙДЫН АЖИЛД ЖЕНКО БАТТУЛГЫГ ЯАМНЫ САЙДААР ТАВЬДАГ АЛДААГ Л МАН -ЫН ЗАСГИЙН ГАЗАР ДАВТААД БАЙХ ЮМ ДАА

  • 0000 (March 04, 2017 12:23:00 pm )

    Өгсөн нь байхад Хэн авсан юу хийсэн нь байж л байгааБайхгүй бол хаа байгааг нь авсан хүнийг нь хуулийн дагуу шалгаж хэрүүлэх нь хууланд тодорой зүүлчлээр заасан шүү дээ Хууль хэрэгжүүлэх л асуудал юм

  • irgen (March 04, 2017 12:40:41 pm )

    Turuus tursun ter bumtanguud .Mongol ulsdaa handiv ugvul yasan yum be? Jiriin arduud alt mungu xoni malaa handivlaad baixad …..

  • Anonymous (March 04, 2017 3:03:36 pm )

    ЦААШИД БОНДЫН ХЕРЕНГЕЕР ЗАМ ТАВЬЖ БОЛОХГУЙГ АНХААРЧИХ!!! АШИГ ОЛОХ ТЕСЕЛ МАШ ИХ БИЙ!!!! ЧАДДАГ КОМПАНИУДАД НЬ ЕГЧ ЭЗЭНЖYYЛЖ ЭХЭЛ. НЭГ ИХ МЕНГЕ БИШ. ЭДИЙН ЗАСГАА ТЭЛЭЛ ДЭЭ

  • мн (March 04, 2017 6:03:04 pm )

    ГАМШИГЫН МАНАН ХАМУУД ИДЭЖ УУЖ ХУЛГАИЛСАН МӨНГӨӨ ТӨЛСӨН ДЭЭРЭЭ

  • irgen (March 04, 2017 7:02:38 pm )

    ornoos oor um hiih chadvargui tortei mongol uls, huuchin tor bas tiim bailaa,,,,Ard tymend or hereggui !!!!!!!

  • Зочинзочинзочин (March 05, 2017 4:55:09 pm )

    Өр тавьж зээл төлөхгүй гээд байсан яасан вэ.Гаргалгаа олж чадахгүй байж ам гарах муухайдаа.

  • зочин (March 05, 2017 8:42:18 pm )

    Тэтгэвэрийн насыг нэмнэ гэж юу яриад байгаа юм бэ шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон нас шүү дээ, өчнөөн боловсролтой залуучууд ажилгүй байхад залуучууддаа ажлын байраа тавьж өгвөл хэн хэндээ тустай шүү дээ, түүнээс гадна хувь хүний хадгаламжийн хүүгээс татвар авна гэдэг шударга бус байх аа тэр офшортон энэ тэрээсээ авбал дээр байх

  • зочин (March 05, 2017 8:43:26 pm )

    tetgeverin nasiig neg nasaar ch nemj bolohgui harin ch malchid shug buuruulah ni shudarga baih shu

antalya rent a car