antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 2, 2017 1 comment

ОУВС-ийн болзлуудыг биелүүлэх ЧУУЛГАН

нийтлэсэн Admin

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 6-нд хуралдахаар болсон. Учиг шалтгаан нь ОУВС-аас манайд тавиад байгаа шаардлагуудыг хангахад чиглэж байгаа юм. Ямар ч байсан 2017 оны төсөвт тодотгол хийх ёстой болоод буй.  Төсвийн тодотголоор нийгмийн халамжийн чиглэл дэх зарим хуулиудад өөрчлөлт оруулах, хүчингүйд тооцох, зарим төрлийн татвар нэмэх асуудлыг хэлэлцэнэ. Тэгвэл ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээн дэх болзлуудыг эсэргүүцэх хандлага нийгэмд багагүй байгаа.

Тухайлбал,  ОУВС-тай ийм болзолтой  хөтөлбөр  хэрэгжүүлж эхэлбэл МҮЭХ хамтын маргаан эхлүүлнэ гэдгээ сар шинийн өмнө мэдэгдсэн билээ. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд авч буй арга хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн заалтуудыг зөрчиж байна гэсэн юм. Тэдгээр нь:

2.4, Бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ төрлийн татвар бий болгоход нийгмийн түншлэгч талуудтай урьдчилан зөвшилцөж байна.

2.5, Валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан ААН, иргэдэд учирч буй хүндрэл бэршээл, эдийн засагт үүсч болзошгүй эрсдлийг бууруулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ.

3.2, Тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлэлцээр байгуулж шийдвэрлүүлнэ.

3.9, Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амын цалин орлого, нийгмийн хамгааллын хүрсэн төвшинг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах, улмаар нэмэгдүүлэх нөхцөл бололцоотойгоор хэрэгжүүлнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгааг мэдэгдсэн юм_

За мөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх болсон хөтөлбөрийн нөхцлийг шүүмжлэгсэд юу өгүүлж буйг эргэн сануулъя.

Монголын эдийн засгийн форум ТББ-ын гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Лакшми хэлэхдээ “Монгол Улсад хэрэгжих гэж байгаа энэхүү хөтөлбөр нь хамгийн сүүлд л гэхэд Грек улсад хэрэгжсэн. Ер нь ОУВС нь аливаа  улс орны санхүүгийн асуудлаа шийдэх хамгийн сүүлчийн боломж нь болдог. Бидний хувьд ч өнгөрсөн жилүүдэд уул уурхайн салбараас хамаарч нөхцөл байдалд хэт өөдрөг хандаж, богинохон ой санамж, төлөвлөгөөтэй байж, үргэлж л сайн байх юм шиг бодож санхүүгийн сахилга батаа алдсан. Улс төрийнхөн ч, аж ахуйн нэгж компаниуд, өрхийн хувьд ч ялгаагүй. Нөгөө талд өнгөрсөн оны 11 дүгээр сард манай улсын зээлжих зэрэглэлийг зэрэглэл тогтоогч олон улсын агентлагууд бууруулсан нь бусад боломж, гарцыг хаасан гэж хэлэхэд болно. Гэхдээ ОУВС-гийн нэг давуу тал нь бидэнд хямд эх үүсвэртэй хөрөнгө оруулалт орно гэсэн үг. Учир нь зээлжих зэрэглэл буурсан тохиолдолд олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоход хүндрэлтэй байдаг тул өрийн хавханд орсон орнуудын сүүлчийн боломж болдог.” хэмээн хэлж байна.

МУНН-ын дарга Б.Батболд “МАН мэргэн жолоодлогоор бүх юм байрандаа ороод, эдийн засаг сэргээд ,сайхан болж эхэлж байгаа юм байх аа. Тэгсэн мөртлөө ОУВС-аас 3 тэрбум ам.долларын  зээл, маш хатуу нөхцлөөр авна гэх. Бас Хятадаас 4,3 тэрбум ам.долларын  зээл авна гэх… Ингэсэн тохиолдолд Монголын өр бараг дахиад 40 гаран хувиар нэмэгдэх болоод байдаг….       За тэр бүр дүүрч гэж бодъё ,тэр зээлийг юунд зарцуулах гэж байгаа нь бас л тодорхой бус, алийн болгон ингэж маанагтах юм бэ????? Бас л засаглагчид хусчихаад төлөхийг нь улсаас төлүүлэх үү гайхамшигтай мэргэн санаа биш гэж үү эрх баригчидын хувьд, Монголчууд бид нэг бол усан тэнэг, эсвэл зүгээр л хүн дүрст малнууд болж таарна даа.Энэ хоёр зээлний ард геополитикийн асар том нүүдлүүд явж байгаа гэдэг нь усан тэнэгт ч ойлгомжтой, идэж уух донгоо татаад идэж уудаг газраа нэг бодохгүй бол идэж уух юмгүй болж ч мэдэх юм даа эргүү засаглагчид аа. Хэнээс нь ямар нөхцөлөөр зээл авах гэж байгаагаа болон ямар үр дагавар дагуулж болохыг дахин сайн бодохыг уриалж байна. Ус уудаг худгаа шороо чулуугаар дарж болохгүй л дээ ядаж” хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: “Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн “Extended Fund Facility” хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхээр болж байна. “Stand-by” хөтөлбөрөөс илүү хүндэрсэн үед хэрэгждэг уг хөтөлбөр Украйн, Египет, Пакистан, Тунис, Ангола, Иордан зэрэг улсад хэрэгжээд явж байгаа. Хөтөлбөрийн сөрөг талуудын зэрэгцээ эерэг талууд байгаа боловч үүндээ тулсанд нь харамсалтай байна.

Сонгуулийн дараа нөхцөл байдлыг мэдсээр байж “Би чадна, жинхэнэ мэргэжлийнх” гээд уралдан ажил авцгаасан, чадсангүйд харамсаж байна. Энэ олон сар өнгөрч байхад Засгийн газар, Монголбанк маш удаан, ур чадваргүй ажиллаж байна. Гол нэрийн экспортын барааны үнэ ингэж сайхан өсч байхад энэ их баялагтай, энэ жижиг эдийн засгийг босгочихож чаддаггүй.

Олон сая доллар, олон их наяд төгрөгийг хувааж идээд, цацаад дуусгасан хүмүүстэй өөрсдөө хуйвалдсан мэт хаацайлан хамгаалж, хуулийн хариуцлагад татдаггүй, зувчуулсан мөнгийг эргэж төлүүлж чаддаггүй. Нам харгалзахгүй оффшорчдыг шалгаж, хулгайн мөнгийг нь татаж чаддаггүй.

Оффшорчин Х.Бум-Эрдэнийг л гэхэд Төрийн банкны 70 хувийг эзэмшдэг Хадгаламжийн даатгалын корпорацийн захирлаар томилсон хоёр хүн Сангийн сайдын хоёр талд сууж байгаад ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй гээд мэдээлэл хийж байх жишээтэй. Сонгуулийн өмнө нөхцөл байдлыг мэдсээр байж амласан. Амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Тооцоо судалгаа хийдэг эдийн засагч, УИХ-д эрдэмтдээ төлөөлж байгаа хүнийхээ хувьд бодлоо хуваалцлаа.” гэж байна.

За харин ОУВС-д ажиллаж байсан Т.Доржханд ОУВС-гийн талаар хэлэхдээ “Тус байгууллага нь дэлхийн 2 р дайны дараа байгуулагдсан, гол зорилго нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах. Одоогоор 188 орныг өөртөө багтаасан, шийдвэр гаргахдаа гео политик гэхээсээ илүү цэвэр эдийн засгийн онол дээр үндэслэж шийдвэр гаргадаг. Манайх шиг жижиг эдийн засагтай улсад хөтөлбөр хэрэгжүүлэхэд ямар нэг далд санаа байх ямар ч боломжгүй юм. Дэлхийн эдийн засгийн байрлал хурдтай өөрчлөгдөж байгаа болохоор тус байгууллагын хувьд АНУ битгий хэл баруун европын орнуудын нөлөө улам бүр хумигдаж байгаа. Тухайн орны эдийн засаг хямраад, засгийн газар нь туслалцаа хүссэн тохиолдолд л хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэгэхээр Сан нь “барууны гар хөл”, эсхүл бидний “дайсан” биш юм.

Бид саяхныг хүртэл Санг Standby гэсэн үгээр ойлгож хүлээж авсан байх. Тэгэхээр Сан нь олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд тухайн улсын эдийн засгийн хүндрэлээс хамаарч аль хөтөлбөрийг сонгохоо харилцан тохиролцдог. EFF нь дор хаяж 3 жил хэрэгждэг бөгөөд илүү эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн асуудлыг түлхүү агуулдаг. Өөрөөр хэлбэл манай эдийн засгийн хямрал илүү архагшсан, тэр дундаа банк, санхүүгийн сектор илүү будилаантай, эмзэг байна гэж ойлгож болно.

Санд цуг ажиллаж байсан солонгос найз маань 1997 оны Солонгосын хямрал болон Сангийн хөтөлбөр ямар байдлаар тус улсад хэрэгжсэийг аминчлан ярьж билээ. Тэр улстөрч биш, гэхдээ тухайн улсын эдийн засгийг авч гарсан цөөн тооны төрийн албан хаагчдын нэг байсан тул би хувьдаа хүндэлж явдаг юм. Түүний яриа: “1997 оны Азийн хямралд гүнзгий нэрвэгдсэн орны нэг нь Өмнөд Солонгос бөгөөд иргэд маань алтан бөгжөө тайлж улсдаа өгч байсан үе. Тэр үед манай улсыг 10 хүрэхгүй гэр бүл хянаж, банкуудаар дамжуулан улсын маань үнэ цэнэтэй бүхнийг авч тухайн үеийн парламентад хяналтаа тогтоосон цөвүүн цаг байсан гэж. (их танил нөхцөл!) Улстөрчид Сангийн хөтөлбөрийг авахыг бүх боломжоороо эсэргүүцэж байсан хэдий ч бид Сантай хөтөлбөр тохирч чадсан юм. Үр дүнд нь 40 гаруй үр ашиггүй бакуудын муу активуудыг цэвэрлэж, бүтцийн өөрчлөлт хийснээр 4 цэвэр банктай үлдсэн. Эцэстээ төр нь төр шиг, банк нь банк шиг ажиллах нөхцөл бүрдэж бид урагшаа харан амьдрах итгэл найдварыг олж авсан юм.

1992 онд Монголын эдийн засгийг үүрч явсан буурлууд маань том сонголтын өмнө ирсэн гэж хуучилдаг. Хойд хөрш маань мөнгө өгөх боломжгүй байсан ч урд хөрш туслахад бэлэн байсаан гэж. Гэхдээ тэд эдийн засгийн биеэ даасан бодлого нь Монгол үндэстний аюулгүй байдлын үндсэн нөхцөл гэж үзээд ОУВС, ДБ болон АХБ-нд гишүүнээр элссэн юм. Эрхэм найзууд энэхүү мэдээллийг уншаад бидэнд үгүйлэгдээд байгаа санхүүгийн тогтвортой орчин, төсвийн сахилга бат чухал уу, бид дотооддоо үүнийг шийдээд явах чадвар байгаа билүү гэдгийг мэргэн оюундаа тунгаана бизээ…” хэмээж байна.

Тэгвэл эдийн засагч Ч.Отгочулуу  “Өнөөдөр Монголчуудын багагүй хэсэг нь ОУВС-ын хөтөлбөрт хамрагдах хүртэл нь хүндрүүлсний буруутанг хайж байх шиг байна. Зарим нь их хялбарчилж “бүх юм АН-ы буруу”, нөгөө хэсэг нь “МАН-ы буруу” гэх аж. За зарим нь МАНАН-гийн буруу гэж байна.Би хувьдаа аль алинд нь үнэний хувь байгаа гэж харж байна.Өнөөдрийн энэ хүндрэл нь сүүлийн 10-20 жилийн “эдийн засгийн бодлогогүй” явж ирсний уршиг. Сонгуульд л ялж байвал эдийн засгийн боломжоос давсан амлалт өгч ирсний гор гарч байна. Ганц жишээ хэлэхэд, тухайн үеийн МАХН (өнөөдрийн МАН) Эх орны Хишиг гэгчээр нийт 4.2 их наяд төгрөгийн бэлэн мөнгөний амлалт өгч байж 2008 оны сонгуулиар олон суудал авч байлаа. АН-аас Эрдэнийн Хувь гэж хувьцаа амалсан байсныг нь давж гарах гэж популизм хийсэн нь тэр. Бодит байдал ямар байв? 2007 оны жилийн төсөв маань 1.8 их наяд ₮, харин ДНБ 4.5 их наяд ₮ байлаа. Дээрхи амлалтыг төсвийн хүрээнд биелүүлэх боломж хомс байв (төсвөөсөө хоёр дахин их бэлэн мөнгө амалж байж).

Тухайн үеийн МАХН энэ төсвөөс давсан амлалтаа биелүүлэхийн тулд Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт зэргээ тавиад туучихад ч сийхгүй байсан нь харагддаг. Жишээ нь ОТ гэрээ, ТТ дээр Чалкогийн гэрээ. 2012 оны сонгуулийн өмнө энэ 3 ордоосоо нэг тэрбум ам доллар төсвийн болон төсвийн гадуур (хүний хөгжил сангаар дамжуулж) зээлж авсан байсан.Иргэдэд тараасан мөнгийг сонгогчид их нааштай хүлээж авсан. Гэтэл зах зээлийн эдийн засагт үнэгүй бяслаг гэж байдаггүй юм гэдгийг өнөөдрийн ОУВС -ын хөтөлбөр харуулж байна. МАН ард түмэндээ сайн нам болж мөнгө тараасан, одоо ард түмнээсээ эргүүлээд хурааж авах гэж байна. Энэ бол зүй тогтол.

Төсвөөсөө давсан их амлалтыг бид зээлээр, өрөөр биелүүлж ирсэн. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр ээлжит нэгэн цикл дээрээ буулаа. Дээр нь дандаа өндөр байх юм шиг байсан зэс, нүүрсний үнэ унасан.

Товчхон базаад хэлэхэд, МАН-ын улс төржсөн бодлогоор Уул уурхайгаас хэт хамаарсан, халамжийн эдийн засагт түшиглэсэн нийгэм байгуулсныхаа горыг өнөөдөр бид нийтээрээ амсаж байна даа.”  гэсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ЗОЧИН (March 06, 2017 8:07:10 am )

    тусгаар тогтнолоо алднаа гэдэг чинь энэ дээ

antalya rent a car