Мэдээ мэдээллийн Шуурхай.мн сайтын редакциас Монгол түмэндээ сар шинийн баярын мэндийг хүргэж байна. Монгол түмэн билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх гал улаагчин тахиа жилийн сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна. Монгол нутагт ийн хавар ирлээ. Өвлийг өнтэй давж, урин хаврыг угтаж буй Монголчууд айлчлан ирж буй тахиа жилдээ эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөж байна.
Монгол түмэн ахмадын сургаалийг алт хэмээдэг билээ. Тэгвэл энэ тахиа жилд хөдөлмөрлөсөн, хичээсэн хүн бүхэнд дээд ивээлээ өгөх ийм жил хэмээн тэд маань хэлцгээж буйг энд онцлоё. Тэгэхээр Монгол түмэн маанд гал улаагчин тахиа жилдээ хүссэн зорьсон бүхнийхээ төлөө хөдөлмөрлөөрэй, хичээгээрэй хэмээн хэлэх байна.
Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Шуурхай.мн сайтын редакци
Холбоотой мэдээ
Comments are closed.