Алтан унжлагат хэмээх Тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан маргааш Монгол Бөхийн Өргөөнд болно. 1963 онд зохиогдсон анхны барилдаанд улсын заан Жигжидийн Мөнхбат түрүүлж, тэр жилийн наадмаа улсын наадамд мөн анх удаагаа түрүүлсэн байдаг. “Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ наадамд өнгөтэй сайхан барилддаг” гэдэг нь Жигжидийн Мөнхбат аваргын хэлсэн үг. Үүнээс хойш тус барилдааныг тухайн жилийнхээ өнгийг шинжсэн барилдаан хэмээн үзэж, бөхчүүд чин шударгаар элдэв буулт, найраагүйгээр хүчээ үздэг билээ. Монгол түмнээ бага наадам хэмээн нэрлэгдсэн тус барилдаанд дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 11 жил тасралтгүй түрүүлсэн гоц амжилттай билээ. Хэнтийн Өмнөдэлгэрийн хүчтэн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ Цагаан сарын барилдаанд нийтдээ 13 удаа түрүүлж, завсаргүй түрүүлсэн тоогоороо ч, нийт түрүүлсэн тоогоороо ч дахин давтагдахын аргагүй мэт мөнхийн дээд амжилтыг тогтоосон юм.
Та бүхэнд 1963-2017 оны хүртэлх 54 жилийн Цагаан сарын барилдааны түрүү, үзүүр, их шөвөгт үлдсэн бөхчүүдийн товчоог толилуулж байна.
1963.02.24. 1963 оны Туулай жил. 64 бөх.
Түрүү: у.з. Ж.Мөнхбат Үзүүр: у.а. Ч.Бээжин
Их шөвөгт: у.з. Ө.Эрдэнэ-Очир у.з. Л.Сосорбарам
1964.02.13. Луу жил. 64 бөх.
Түрүү: у.а. Ж.Мөнхбат Үзүүр: у.н. Л.Дашдаваа
Их шөвөгт: д.а. Д.Дамдин у.а. Ч.Бээжин
1965.02.01. Могой жил. 64 бөх.
Түрүү: у.а. Л.Сосорбарам Үзүүр: д.а. Д.Дамдин
Их шөвөгт: у.а. Ч.Бээжин у.з. Х.Баянмөнх
1966.02.20. Морь жил. 64 бөх.
Түрүү: у.з. Х.Баянмөнх Үзүүр: у.ав. Ж.Мөнхбат
Их шөвөгт: д.а. Д.Дамдин у.з. Т.Зундуй
1967.02.09. Хонь жил. 64 бөх.
Түрүү: у.а. Х.Баянмөнх Үзүүр: у.а. Ч.Бээжин
Их шөвөгт: у.н. П.Дагвасүрэн у.а. У.Мижиддорж
1968.01.29. Бич жил. 64 бөх.
Түрүү: д.а. Ж.Мөнхбат Үзүүр: у.а. Х.Баянмөнх
Их шөвөгт: у.ав. С.Цэрэн у.а. Ч.Бээжин
1969.02.16. Тахиа жил. 64 бөх.
Түрүү: у.н. Ч.Өвгөнхүү Үзүүр: у.а. Ч.Бээжин
Их шөвөгт: у.ав. С.Цэрэн д.а. Д.Дамдин
1970.02.06. Нохой жил. 120 бөх.
Түрүү: д.а. Д.Дамдин Үзүүр: у.ав. Х.Баянмөнх
Их шөвөгт: у.а. Ч.Бээжин д.а. Ж.Мөнхбат
1971.02.25. Гахай жил. 128 бөх.
Түрүү: у.ав. С.Цэрэн Үзүүр: д.а. Д.Дамдин
Их шөвөгт: у.н. Ж.Хайдав у.а. Л.Сосорбарам
1972.02.14. Хулгана жил. 128 бөх.
Түрүү: д.а. Х.Баянмөнх Үзүүр: у.з. У.Пүрэв
Их шөвөгт: у.а. Ж.Хайдав д.а. Д.Дамдин
1973.02.03. Үхэр жил. 104 бөх.
Түрүү: д.а. Ж.Мөнхбат Үзүүр: у.а. Ж.Хайдав
Их шөвөгт: у.а. Д.Жамц даян.а. С.Цэрэн
1974.02.22. Бар жил. 128 бөх.
Түрүү: д.а. Х.Баянмөнх Үзүүр: д.а. Ж.Мөнхбат
Их шөвөгт: у.а. П.Дагвасүрэн у.н. М.Мөнгөн
1975.02.11. Туулай жил. 128 бөх.
Түрүү: д.а. Х.Баянмөнх Үзүүр: д.а. Ж.Мөнхбат
Их шөвөгт: у.н. Д.Цэрэнтогтох у.з. Ө.Эрдэнэ-Очир
1976.01.31. Луу жил жил. 160 бөх.
Түрүү: д.а. Ж.Мөнхбат Үзүүр: у.а. Л.Сосорбарам
Их шөвөгт: у.н. Д.Мягмар
1977.02.18. Могой жил. 128 бөх.
Түрүү: д.а. Х.Баянмөнх Үзүүр: у.а. П.Дагвасүрэн
Их шөвөгт: у.а. Д.Хадбаатар д.а. Ж.Мөнхбат
1978.02.07. Морь жил. 128 бөх.
Түрүү: у.з. Д.Цэрэнтогтох Үзүүр: д.а. Ж.Мөнхбат
Их шөвөгт: д.а. Х.Баянмөнх у.з. Д.Долгорсүрэн
1979.02.26. Хонь жил. 128 бөх.
Түрүү: д.а. Х.Баянмөнх Үзүүр: у.а. Д.Цэрэнтогтох
Их шөвөгт: у.а. Л.Сосорбарам у.а. П.Дагвасүрэн
1980.02.16. Бич жил. 128 бөх.
Түрүү: у.а. Д.Хадбаатар Үзүүр: у.з. Д.Долгорсүрэн
Их шөвөгт: д.а. Х.Баянмөнх д.а. Ж.Мөнхбат
1981.02.04. Тахиа жил. 128 бөх.
Түрүү: даян.а. Д.Цэрэнтогтох Үзүүр: д.а. Ж.Мөнхбат
Их шөвөгт: д.а. Х.Баянмөнх а.а. Д.Нэмэхбаяр
1982.02.23. Нохой жил. 128 бөх.
Түрүү: д.а. Х.Баянмөнх Үзүүр: у.а. М.Мөнгөн
Их шөвөгт: у.з. Д.Мягмар у.н. З.Дүвчин
1983.02.13. Гахай жил. 128 бөх.
Түрүү: д.а. Д.Цэрэнтогтох Үзүүр: у.з. Д.Амгаа
Их шөвөгт: у.з. С.Хүрэлбаатар д.а. Х.Баянмөнх
1984.02.01. Хулгана жил. 128 бөх.
Түрүү: у.а. Д.Хадбаатар Үзүүр: у.н. Ё.Ишгэн
Их шөвөгт: д.а. Д.Цэрэнтогтох д.а. Х.Баянмөнх
1985.02.19. Үхэр жил. 128 бөх.
Түрүү: у.а. Д.Хадбаатар Үзүүр: д.а. Д.Цэрэнтогтох
Их шөвөгт: у.а. М.Мөнгөн у.з. С.Хүрэлбаатар
1986.02.08. Бар жил. 128 бөх.
Түрүү: д.а. Д.Цэрэнтогтох Үзүүр: у.а. М.Мөнгөн
Их шөвөгт: у.н. Б.Бат-Эрдэнэ д.а. Х.Баянмөнх
1987.01.29. Туулай жил. 128 бөх.
Түрүү: у.н. О.Балжинням Үзүүр: д.а. Д.Цэрэнтогтох
Их шөвөгт: у.а. М.Мөнгөн у.н. Ө.Тулгаа
1988.02.17. Луу жил. 128 бөх.
Түрүү: у.з. Б.Бат-Эрдэнэ Үзүүр: у.а. Б.Ганбаатар
Их шөвөгт: у.н. О.Балжинням у.н. Д.Баяраа
1989.02.06. Могой жил. 128 бөх.
Түрүү: у.а. Б.Бат-Эрдэнэ Үзүүр: д.а. Х.Баянмөнх
Их шөвөгт: у.а. М.Мөнгөн у.н. С.Сүхбаатар
1990.02.25. Морь жил. 256 бөх.
Түрүү: у.ав. Б.Бат-Эрдэнэ Үзүүр: д.а. Д.Цэрэнтогтох
Их шөвөгт: у.а. Б.Ганбаатар у.з. Ө.Тулгаа
1991.02.13. Хонь жил. 256 бөх.
Түрүү: д.а. Б.Бат-Эрдэнэ Үзүүр: у.а. Б.Ганбаатар
Их шөвөгт: у.з. С.Сүхбаатар д.а. Д.Цэрэнтогтох
1992.02.02. Бич жил. 256 бөх.
Түрүү: д.а. Б.Бат-Эрдэнэ Үзүүр: у.а. О.Балжинням
Их шөвөгт: у.з. Д.Баяраа д.а. Х.Баянмөнх
1993.02.20. Тахиа жил. 256 бөх.
Түрүү: д.а. Б.Бат-Эрдэнэ Үзүүр: д.а. Х.Баянмөнх
Их шөвөгт: у.з. Д.Мөнх-Эрдэнэ у.а. О.Балжинням
1994.02.09. Нохой жил. 256 бөх.
Түрүү: д.а. Б.Бат-Эрдэнэ Үзүүр: у.а. О.Балжинням
Их шөвөгт: у.н. Ч.Бямбадорж у.з. П.Сүхбат
1995.01.30. Гахай жил. 256 бөх.
Түрүү: д.а. Б.Бат-Эрдэнэ Үзүүр: у.а. О.Балжинням
Их шөвөгт: у.з. Д.Мөнх-Эрдэнэ у.з. Ц.Цэрэнпунцаг
1996.02.17. Хулгана жил. 256 бөх.
Түрүү: д.а. Б.Бат-Эрдэнэ Үзүүр: у.а. Д.Мөнх-Эрдэнэ
Их шөвөгт: у.ав. О.Балжинням у.з. Б.Гантогтох
1997.02.06. Үхэр жил. 256 бөх.
Түрүү: д.а. Б.Бат-Эрдэнэ Үзүүр: у.з. Ц.Цэрэнпунцаг
Их шөвөгт: у.ав. О.Балжинням у.а. Д.Мөнх-Эрдэнэ
1998.02.25. Бар жил. 256 бөх.
Түрүү: д.а. Б.Бат-Эрдэнэ Үзүүр: а.а. Б.Ганбат
Их шөвөгт: у.ав. О.Балжинням у.а. Д.Мөнх-Эрдэнэ
1999.02.14. Туулай жил. 256 бөх.
Түрүү: у.з. А.Сүхбат Үзүүр: д.а. Б.Бат-Эрдэнэ
Их шөвөгт: у.з. Г.Өсөхбаяр у.а. Д.Мөнх-Эрдэнэ
2000.02.04. Луу жил. 256 бөх.
Түрүү: д.а. Б.Бат-Эрдэнэ Үзүүр: а.а. Ц.Магалжав
Их шөвөгт: у.а. Д.Мөнх-Эрдэнэ у.з. А.Сүхбат
2001.02.22. Могой жил. 256 бөх.
Түрүү: у.а. А.Сүхбат Үзүүр: у.з. Д.Сумъяабазар
Их шөвөгт: у.з. Ц.Цэрэнпунцаг д.а. Б.Бат-Эрдэнэ
2002.02.11. Морь жил. 256 бөх.
Түрүү: у.з. Д.Сумъяабазар Үзүүр: у.з. И.Доржсамбуу
Их шөвөгт: у.ав. А.Сүхбат д.а. Б.Бат-Эрдэнэ
2003.01.31. Хонь жил. 256 бөх.
Түрүү: у.з. Д.Сумъяабазар Үзүүр: у.ав. А.Сүхбат
Их шөвөгт: у.н. Н.Бүрэнбаатар у.з. О.Одгэрэл
2004.02.14. Бич жил. 256 бөх.
Түрүү: у.ав. Г.Өсөхбаяр Үзүүр: у.з. И.Доржсамбуу
Их шөвөгт: у.н. Ц.Мягмарсүрэн у.г. Д.Сумъяабазар
2005.02.07. Тахиа жил. 256 бөх.
Түрүү: у.ав. Г.Өсөхбаяр Үзүүр: у.г. Д.Сумъяабазар
Их шөвөгт: у.з. Б.Ганбат у.з Ч.Батзориг
2006.01.29. Нохой жил. 256 бөх.
Түрүү: д.а. Б.Бат-Эрдэнэ Үзүүр: у.г. Д.Сумъяабазар
Их шөвөгт: дал.а. Г.Өсөхбаяр у.з Ц.Мягмарсүрэн
2007.02.17. Гахай жил. 256 бөх.
Түрүү: дал.а. Г.Өсөхбаяр Үзүүр: у.ав. Д.Сумъяабазар
Их шөвөгт: у.з. Б.Ганбат у.з Ц.Мягмарсүрэн
2008.02.07. Хулгана жил. 256 бөх.
Түрүү: у.г. И.Доржсамбуу Үзүүр: у.н. Д.Батбаяр
Их шөвөгт: у.н. Д.Ганхуяг а.а Ш.Жаргалсайхан
2009.02.24. Үхэр жил. 256 бөх.
Түрүү: у.з. Б.Ганбат Үзүүр: дал.а. Г.Өсөхбаяр
Их шөвөгт: у.н. Д.Батбаяр у.х. Д.Баасандорж
2010.02.13. Бар жил. 256 бөх.
Түрүү: ц.а. Ч.Санжаадамба Үзүүр: даян.а. Г.Өсөхбаяр
Их шөвөгт: у.а. Д.Ганхуяг у.г. И.Доржсамбуу
2011.02.02. Туулай жил. 256 бөх.
Түрүү: а.а. Ш.Мөнгөнбаатар Үзүүр: у.а. Х.Мөнхбаатар
Их шөвөгт: а.а. Ж.Чулуунбат у.н. А.Цацабшир
2012.02.21. Луу жил. 256 бөх.
Түрүү: у.ав. С.Мөнхбат Үзүүр: у.а. Х.Мөнхбаатар
Их шөвөгт: у.н. Б.Сангисүрэн у.х. Ц.Содномдорж
2013.02.10. Могой жил. 256 бөх.
Түрүү: у.а. Г.Эрхэмбаяр Үзүүр: у.ав. С.Мөнхбат
Их шөвөгт: у.н. Б.Пүрэвсайхан у.а. Д.Ганхуяг
2014.01.30. Морь жил. 256 бөх.
Түрүү: у.г. Д.Рагчаа Үзүүр: а.а. О.Хангай
Их шөвөгт: у.г. Б.Гончигдамба у.з. Ч.Санжаадамба
2015.02.18. Хонь жил. 256 бөх.
Түрүү: у.з. Ч.Санжаадамба Үзүүр: у.з. М.Өсөхбаяр
Их шөвөгт: у.ар. Н.Батсуурь у.н. Р.Пүрэвдагва
2016.02.09. Бич жил. 256 бөх.
Түрүү: у.х. Ц.Содномдорж Үзүүр: у.ав. Г.Эрхэмбаяр
Их шөвөгт: у.х. Н.Батзаяа у.н. Т.Баасанхүү
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
-
зочин (February 25, 2017 7:18:19 pm )
2006 ond yaridag box Osoxbayarig, Sumiyabazar 2-g daraalan “xevtuulj” turuulen undaani savaar shiduulj nudnii bulai bolj baisan sh tee.
-
ИРГЭН (February 25, 2017 9:17:09 pm )
ДУУЧИН ТӨРМАНДАХ ТҮРҮҮЛНЭ АЛДАРТ УЯАЧ БОЛЧИХОЖ БАЙГАА ТЭР НӨХӨР АВАРГА БОЛОХЫГ ХЭН БАЙГ ГЭХЭВ.ИХ Л МӨНГӨТӨЙ ХҮН БАЙХ ШИГ БАЙНА. БҮХНИЙГ МӨНГӨӨР ЗОДООД АВЧИХДАГ ЮМ БАЙХ.
-
Anonymous (February 25, 2017 9:58:20 pm )
Сайхан мэдээ байна баярлалаа
-
Anonymous (February 26, 2017 2:49:56 pm )
UU ENE OLON BUHCHUUD L ENE ULSIG BUTEEN BAIGUULAAD HUGJUULCHHIHNE BIZ,MANI METIIN ODOICHUUD YU HIIHEV
4 Comments