antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2017 15 comments

“Оюутолгой”-н гүний усны нөөц газрын талаар маргаан дэгдлээ

нийтлэсэн Admin

Монголын өмнийн говь Өмнөговь аймагт орших дэлхийд томд тооцогдох алт, зэсийн Оюутолгойн уурхайн ноцтой асуудлыг хөндсөн маргаан өнгөрсөн нэгдүгээр сард Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдлээ.

Ноцтой нөлөөтэй гэхийн учир нь дэлхийд томд тооцогдох уурхайн гүний усны гол нөөц газартай холбоотой бөгөөд 2010 оноос эхэлсэн энэ маргаанд хариуцагчаар Монгол Улсын Засгийн газар татагдаж байна. Учир нь өнөөдөр Оюутолгойн гүний усны нөөцийн байгууламжаа барьчихаад байгаа газрын ашиглалтын лизенцийг 2009 онд Монголын компанийн эзэмшиж байсан байна.

Гэтэл 2010 онд “Оюутолгой” тус газарт зөвшөөрөлгүйгээр дайран орж, гүний усны байгууламжаа барьжээ. Энэ үеэр Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарын гэх эрүүгийн хэрэгт хамааралтай хэмээн Монголын компанийн лицензийг хүчингүй болгосон ч тус газарт холбоотой лизенз Д.Батхуяг нарын хэрэгт хамааралгүй болох нь тогтоогдсон аж. Гэтэл Монгол Улсын Засгийн газар уг лицензэт талбайг Оюутолгой уурхайн нөөц газар болгохоор тогтоол гаргасан аж. Харин өнгөрсөн нэгдүгээр сард болсон шүүх хурлаар Засгийн газрын энэхүү тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гарсан байна.

Ингэснээр “Оюутолгой” ХХК-ийн гүний усны нөөц газар маргаантай байдалд хүрээд байна. Эх сурвалжийн мэдээлснээр бол маргаан гүний усны байгууламж төдийгүй бусад байгууламж, дайран өнгөрөх зам, хууль зөрчин элс хайрга олборлосон гэх мэт асуудлуудыг хамарч байгаа аж. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр бол “Оюутолгой” ХХК хууль бусаар элс хайрга олборлосон болон зам ашигласан төлбөрийг Монголын компанид төлөхөөс гадна гүний усны байгууламжийн газар нь ч маргаантай байдалд орж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гүний усны нөөц хомс говийн уурхайн усны нөөцийн асуудлыг ч хөндөх юм.

Одоогийн байдлаар Засгийн газрын зүгээс энэ талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй байна. Гомдлын гуравдагч этгээд буюу эрх ашиг нь хөндөхөөр байгаа “Оюутолгой” ХХК-ийн хувьд шүүхийн албан ёсны шийдвэрийг танилцуулсан бөгөөд хэвлэл мэдээлэлд зориулан ямар нэгэн хариулт хэлээгүй байна.

Энэхүү маргаанд хариуцагч Монгол Улсын Засгийн газар болон гуравдагч этгээд “Оюутолгой” ХХК давж заалдах боломжтой бөгөөд асуудлыг шүүхийн дараагийн шат хянан хэлэлцэх юм. Энэхүү маргаанаас үүдэн олон нийт буюу сошиал сүлжээгээр Монголын үндэсний компанийн эрх ашгийг зөрчсөн, хууль зөрчин, хүч түрэмгийлсэн гэсэн эсэргүүцэл, дургүйцэл дэгдэж мэдэхээр байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Зочин (February 24, 2017 4:42:11 pm )

    ОЮУ ТОЛГОЙД ЛИТР ТУТАМЫГ НЬ 1ООО ДОЛЛАРААР ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.ИНГЭЖ Л АЛДСАН АШГАА ОЛЖ АВАХ ХЭРЭГТЭЙ БУС УУ

  • 0000 (February 24, 2017 5:39:38 pm )

    Ус алтгаас үнтэй Усны үнээн атаны үнээс дооруургүй үнэл

  • ганаа (February 24, 2017 10:43:09 pm )

    зөв хө

  • zochin (February 24, 2017 11:35:31 pm )

    us ymar unetei bdgiig odoo medruuleh heregtei

  • Зочин (February 24, 2017 11:47:28 pm )

    Энэ зарга хийгээд байгаа нөхөр лиценз нэрээр үндсэн хуульд заасан ард түмний өмчийг албан тушаалаа ашиглаж авсан авсан албан тушаалтан л байгаа. Түүнд хэлэхэд чи тэр газар нутгийг байлдаж авсым уу,амь насаараа хамгаалсым уу.Харин миний өвөө жирийн жолооч хүн “Би бол баатар хүн 1939 онд эх орноо хамгаалж явлаа” гээд эсгий гутланд бариулж эвдэрсэн хэлөө харуулдаг байж билээ.

  • баабар (February 24, 2017 11:53:06 pm )

    өст хүн өлийн даваан дээр баяр,рио тинто луйварыг шахъя

  • Anonymous (February 25, 2017 12:58:57 am )

    ОТ-Риод Монгол улс хуультай гэдгийг МЭДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ!!! Энэ үйлявцад ТӨРИЙН АЛБУУД ХЭРХЭН АЖИЛЛАХ БОЛОН ЭРХ АШГАА ХАМГААЛЖ ЧАДАХ ТӨРИЙН ТҮШЭЭД ТОДРОХ ЁСТОЙ!!! ЦАГ ХУГАЦАА ШАЛГААД ӨГНӨ …

  • зөв ажил (February 25, 2017 7:51:50 am )

    Монгол компанийг авлигачид дарагуйлах ёсгүй дээ

  • zorig (February 25, 2017 8:28:33 am )

    tur khuviin khevshiliin bukh zuild orolzoj khutgaldsaar baigaad suuldee gadnii companid nair tavij lezinziign hurtel bulaaj uguh yum,

  • Зочин (February 25, 2017 9:31:10 am )

    ОТ руу ус татах газрыг мэддэг манай Эрх мэдэлтэн тэр орчимд лиценз гаргуулж авчихаад Зарах тохиролцох санаатай Хохирогчийн дурд тоглоод байгаа юм биш биз !!

  • Anonymous (February 25, 2017 11:06:35 am )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Оюутолгойн төсөл Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Anonymous (February 25, 2017 11:06:58 am )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг. 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авдаг. Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсын төсөвт орох орлого адил хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Anonymous (February 25, 2017 11:07:14 am )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Пурэв (February 25, 2017 6:19:14 pm )

    Гуний усны эзэн нь монгол улс биш бололтой. Мон бол лицензээ буцааж аваад нохон толбор ог . Лиценз эзэмшигч гээд байгаа нь албан тушаалаа хууль бусаар ашиглагч байгаа

  • Bold (February 25, 2017 7:46:16 pm )

    Xar malnuuda yasan unshsan yumaa oilgdoggui malnuud ve.. bid nar ugaasa tatvar gejoligtoi yum avaxgui bga , gunii usiig yamarch xaraa xyanaltgui sorj avch bn . Bid xairga bolon gunii usaa unelex xeregtei 2 talaas usan deere tooluur taviad ter mgl companiar damjuulaaad uls tatvaraa avax xeregtei tegexgui bol ungui .50-100 avax geed bn .

antalya rent a car