antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2017 13 comments

МАН ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

нийтлэсэн Admin

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жил айлчлан ирж буйг тохиолдуулан өнөөдөр Монгол Ардын нам ахмад гишүүдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд МАН-ын дарга М.Энхболд болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

МАН-ын дарга М.Энхболд ахмадууддаа хандан баяр хүргэж, хэлсэн үгэндээ “XX зууны түүх, өнөөгийн хөгжил, бүтээн байгуулалтыг хийсэн хүндтэй ахмадуудыгаа өнөө цагийн бид хүндэтгэх ёстой. Улиран одож буй мичин жилд МАН цөөнхөөс олонхи болж, орон нутгийн иргэдийн хуралд ялалт байгуулан нийт 21 аймгаас 20-ийнх нь эрхийг барьж чадлаа. Энэхүү их ялалтыг байгуулахад МАН-ын нийт гишүүд дэмжигчид хувь нэмрээ оруулсны дотор ахмадууд та бүхэн нийтээрээ идэвхтэй оролцож, хамгийн их үүргийг биелүүлсэн гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй. Мичин жилийн амжилт ирж буй улаагчин тахиа жилд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Монголчуудын хувьд тахиа жил ээлтэй байсныг батлах олон түүх, баримт байдаг.

Тухайлбал 1921 оны цагаагчин тахиа жил ардын хувьсгалыг хийж, анхны улс төрийн намыг байгуулж байв. 1981 оны цагаагчин тахиа жил Ж.Гүррагчаа баатар сансарын уудмыг эзэгнэж, монгол хүн анх удаа сансарт нисч байлаа. Энэ мэтээр билэгтэй, ерөөлтэй, амжилттай олон үйл явдал тахиа жилд тохиож байх юм. Тиймээс ирж буй тахиа жил булган сүүлтэй байж, ахмадуудыг ивээсэн, эдийн засгийн хүнд үеийг хөнгөвчилсөн, их бүтээн байгуулалтын жил байх болтугай гэх ерөөлийг дэвшүүлье. Айл өрх бүр аз жаргалаар цалгиж, ашиг орлогоор дүүрэн байх болтугай. МАН-ын удирдах зөвлөлийн өмнөөс та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлье” хэмээлээ.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд уригдан ирсэн ахмадууд намын удирдлага, нийт гишүүддээ сар шинийн мэнд дэвшүүлэн, ерөөлийн даллагыг өргөн барьсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (February 24, 2017 3:34:58 pm )

    манай мундаг эрдэмтэд байна ш дээ.

  • zochin (February 24, 2017 3:50:13 pm )

    sanal ugdug mal ubugchuul ni tsuurchee daraagiin songuuliar yalagdahiin tsondon

  • Иргэн (February 24, 2017 4:23:06 pm )

    Ахмадуудын нэр барьж овоо юм олж идээд сурчихсан “Тэжээлийн мал”шиг хэсэг нөхөд аль ч намд байх юм даа. Нийслэлд Баасанжав, Маналжав гээд намын хоолноосоо зулгаасаар л байх юм даа чааваас, хоцрогдолоо гэж

  • бат (February 24, 2017 5:17:40 pm )

    Өэөө өглөө 3 өвгөн тэтгэврийн насыг уртасгах нь зүйтэй гэлээ Энэ бол тэдний өөрөөсөө өөр хүнийг боддоггүй жинхэнэ Коммунист гэдгийг хэлж байна

  • pkxny (February 24, 2017 7:36:22 pm )

    ямар болзол биелүүлсэн ахмадууд нь энд уригддаг юм бол. Би МАН-д 40-өөд жил болсон боловч энд ганц ч уригдаж үзсэнгүй.

  • Anonymous (February 24, 2017 7:54:03 pm )

    хошного долоож үзээ юу,үгүй бол гэртээ бж бай 40-н жил юу хийж явсан юм

  • АН-ын ахмад гишүүн (February 25, 2017 12:21:15 am )

    Орон нутгийн ахмадын хороо нийтэд юу гэж зарлах вэ дээ Энэ чинь хоол зоог барих урилгатай Дарга явсан бол орно Биш бол юу гэж дээ хачин юм, горьдох хэрэггүй

  • Anonymous-д хэлэх үг (February 25, 2017 11:48:19 am )

    Энэ нөхөр МАН-ын дарга нарын бөгсийг олон жил эрээ цээргүй долоож жаахан өвдөл цөвдөл олсоноо их юм үзсэнд тооцож бусдыг их доромжлохоор бодоход өчүүхэн амьтан байж таарна. Аль ч намд гишүүн гэх 00 толгойтой ийм адгийн шаарнууд олон юм даа чааваас. Зарим хөгшчүүд нь залуусдаа ийнхүү үлгэрлэхээр энэ улс орон дампуурахаас ч яах вэ дээ чааваас, ёстой ой гутлаа

  • зочин (February 25, 2017 4:03:03 pm )

    АЛЬ НУУРЭЭРЭЭ ТАТВАР НЭМЖ АМЬДРАЛЫГ СУЙРУУЛДЭГ АЛЬ НУУРЭЭРЭЭ ХУНДЭТГЭЛ УЗУУЛЖ АРААР НЬ УР ХУУХДУУДИЙХ НЬ ИРЭЭДУЙГ ХУЛГАЙЛДАГ НАМ БЭ ААН

  • зочин (February 28, 2017 8:47:29 pm )

    ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ТОГТООСОН ТЭТГЭВЭРТ ОРОХ ЭМЭГТЭЙ 55 НАС, ЭРЭГТЭЙ 60 НАСЫГ НЭМЖ БОЛОХГҮЙ. МОНГОЛ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТ 63-66 НАС ГЭЖ ТВ-ЭЭР ЯРЬЖ БАЙНА ЛЭЭ. ТЭГЭЭД Ч ТЭТГЭВЭРИЙН НАС БОЛСОН БОЛ ЗАЛУУЧУУДДАА АЖЛЫН БАЙРАА ТАВЬЖ ӨГВӨЛ ОЛОН ЗАЛУУЧУУД МААНЬ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛЖ АЖИЛГҮЙДЭЛ БАГАСНА ШҮҮ ДЭЭ.

  • зочин (February 28, 2017 8:49:32 pm )

    МАН нам ахмадын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэж амалж УИХ-д гарч ирсэнсэн хэзээ амлалтаа биелүүлж тэтгэвэр нэмэх вэ.

  • Дорж өвгөн (March 05, 2017 3:39:18 pm )

    Энд Монголын жирийн ахмадууд орох эрхгүй. Харин мөнгө идэж уусан МАН-ын нэрээр төрд шургалсан хулгайч үр хүүхэдтэй хүмүүс л энд орж дахин идэж ууж байгаа юм. “Ид, ид. Бас дахин ид” гэж Владимир Ильич хэлсэн гээд л МАН-ын хулгайчуудын хамаатанууд ёстой хусаж өгнө дөө.

  • Anonymous (March 05, 2017 4:32:38 pm )

    коммунист – хулгайчид луйварчид

antalya rent a car