antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 23, 2017 13 comments

Н.Алтанхуяг: Иймэрхүү явуулга Ерөнхий сайд хийж байхаас эхэлсэн

нийтлэсэн Admin

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-ын ахлах комиссар Д.Золжаргалд байцаалт өгөөд дуусчээ. Тэрбээр өнөөдөр 10.30 цагаас хойш байцаалт өгсөн юм. Хууль бус тендерийн хэргээр шалгагдаж байгаа экс Ерөнхий сайдыг өнөөдөр баривчилж магадгүй гэх мэдээлэл байсан. Тэгвэл тэрбээр байцаалтаа өгөөд гарч ирсэн байна. Н.Алтанхуяг өөрийг нь шалгаж байгаа асуудлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбон тайлбарлаж байсан удаатай. Харин АТГ-аас түүнийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж байгаа талаар мэдээлэх болсноос хойш өмнөх шигээ чанга дуугарахаа багасгасан юм.

Гэхдээ тэрбээр  “Н.Алтанхуяг гэдэг хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байх, Ерөнхийлөгч болчихвол хамаг хэрэг нь илэрчих гээд байгаа айдас хүйдэстэй цөөхөн бүлэг байдаг юм. Тэд ийм ажил хийгээд олон жил болж байна. Иймэрхүү явуулга Ерөнхий сайд хийж байхаас эхэлсэн, Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болохгүй. Ямар ч үнээр хамаагүй зогсоох ёстой гэсэн зорилготой ажлууд яваад байгаа. Засагт ажиллаж байх хугацаандаа ард түмэн, улсын хөгжлийн төлөө, монголчуудыг эх оронд нь сайхан амьдруулахын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн. Яагаад ингэж ноцоод ноолоод байдаг юм гэхээр бүлэглэлийнхэн Н.Алтанхуягийг ямар нэгэн байдлаар мөнгө төгрөгтэй холбох юмсан гэсэн бодлого төлөвлөгөөт ажлын үндсэн дээр зургаа, долоон жил ноцолдож байгаа. Угаасаа асуудал гарахгүй болохоор хамаатан, садан ойр хавийнх нь хүмүүсийг шоронд хийгээд Н.Алтанхуяг юу хийсэн, түүнийг хэл гэдэг муухай юм байдаг” гэсэн.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • hi (February 23, 2017 7:46:57 pm )

    таны сэтгэл цагаан, бас гар цагаан учир тэр багш хүн. шавиа үлгэрлэх багшийн ёсзүй бий гэдэгт итгэдэг. мянга мянган шавь нарын дуурайлал болсон багш хүн шүү та. монголчууд багшдаа хир халдаах дургүй.

  • hi (February 23, 2017 8:03:35 pm )

    монгол хүний төлөө цохилох зүрхтэй байна гэдэг хөк тэнгэрийн зарлиг. Зарлигаа зөрчих хүн ийм зүйлд орооцолдвол хүн байхын хэрэггүй. Ийм л зан чанар Алтанхуяг гэдэг хүнд байдаг. Түүний бичсэн “Оргил өөд ном” гэдэг сэтгэлийн дуулал, өөрийн эрмэлзэл, бусдаа гэсэн сэтгэлийн дууллаас хараарай. Шүүгч нар минь. Төрд зүтгэсэн хүн буруутайд байвал хэн чинь сэтгэлээрээ зүтгэх юм бэ энэ монголд. Хар сэр байдаг л байх нотоогүй байж, хэн нэгний түлхээс, захиалгаар хүний нэр төрд хамгийн хүндээр хэлбэл сэтгэлд халдаад баймааргүй байна. Ингэх юм бол сайхан сэтгэлтэн ховордох нь байна шүү. Аливаа амжилт итгэлд байдаг. Олон хүнийг удирлаж явсны буруу, монголынхоо төлөө зүтгэсний буруу гэж юу байв гэж. Сэрдэж хардаж байгаа бол нийтэд зарлалгүйгээр шалгаад, дараа нь яасан эсэхийг хэлэх хэрэгтэй. Ингэхгүй байгаа нь ард түмний сэтгэлээр тоглох гэсэн явуургүй хүмүүсийн арга. Нэр хугарахаар яс хугар гэдгийг хүн бүр боддож явдаг юм гэдгийг шүүх хяналтынхан ялангуяа АТГ-ынхан мэдмээр дээ. Энэ зарчмыг баримталж чаддаагүй бол танай алба байхын хэрэггүй. Хүн чанар гэж нэг сайхан зарчимыг баримталж, ардынхаа төлөө ажиллаасай билээ та нар. Үнэн худал нь нотлоогүй байж тэр энийг шалгаж байна гээд хэн нэгний захиалгаар мэдээлэл өгөхөө зогсоовол бидэнд амар, хийснээ хийгээд ард зон амьдралаа болгохын төлөө зүтгэнэ. Ард зоны сэтгэл итгэлээр бүү тоглоосой.

  • zochin (February 24, 2017 7:02:26 am )

    Үнэхээр ах дүү,хүргэн,хүүхдүүдтэйгээ нийлээд тендер ,бондын мөнгийг гувчуулж,идэж уусан бол улсад учруулсан хохиролыг нь төлүүлж, бүгдийг нь шоронд насаар нь хорих хэрэгтэй.Идэж уугаагүй,гүтгүүлээд байгаа юм бол нэр төрөө цэвэрлэж,сэргээлгэх хэрэгтэй.Эрх нь нээлттэй байгаа ш дээ.Авилгалын хуулийг чангатгаж,хэргийг даамжруулахгүй зогсоох хэрэгтэй.

  • zochin (February 24, 2017 7:13:36 am )

    Идсэн болохоор л байцаагаад байна гэж бодож байна.Түүнээс биш гэмгүй хүнийг улс орон даяар зарлаад л олон дахин байцаахгүй юм биш үү.Тангараг өргөсөн албан хаагчид,мэргэжлийн хүмүүс шүү дээ АТГ-ынхан чинь.Үнэхээр идэж уусан бол төрд итгэх арга даан ч алга болно.Олон түмэн чинь Алтанхуягт их итгэж байсан ш дээ.Олон түмнийхээ төлөө энэ хүн л юм хийх нь гэж хүлээж байсан.

  • Монгол (February 24, 2017 7:45:44 am )

    Чемгее дундартал зутгэсэн гэнэуу. Тиймээ чи хулгай хийх хийлгэх гэж л тэгэж зутгэсэн муу луйварчин минь цагаандаа гарна гэдэг нь энэ байх Шоронд хий гэж жинхэнээсээ ард тумэн хусэж байгаа шуу мал минь

  • Баабар (February 24, 2017 7:55:24 am )

    алтантуяа та ерөнхийлөгч битгий хэл намынхаа даргын зодоонд хамгийн бөгсөнд ороо биздээ.шунал хүргэнээ охиноо эхнэрээ чирлээ. танай намынхан мөнгөө булаалдаж гэр бүлээрээ иддэг нь нэгэнт олон түмэнд ил боллоо шүү дээ.батүүл хүүтэйгээ гарамгайбаатар хүү дүүтэйгээ элбэгдорж эхнэртэйгээ сайханбилэг авгайтайгаа з.энхболд дүүтэйгээ гээд цуварч байна .

  • иргэн (February 24, 2017 8:08:11 am )

    Хэн чамайг ерөнхийлөгч болгоно гэсэн юм бэ, сэрүүн зүүднээсээ сэрээчээ, хүргэн, авгай, охин, дүү нар чинь мөнгө завшсан нь нотлогдоод шүүхээр яллуулах гэж байхад тэнгэрийн амьтан шиг л ааш гаргах юм, газрынхаа хөрсөнд буугаад, нойрноосоо сэрээд нэг хардаа. Байцаалт өгөх болохоороо бөөн сурвалжлагч цуглуулаад л мэдэгдэл хийгээд л, одоо больж үздээ, шударгаар шалгуулаад гэм буруугүй нь нотлодвол ЕРӨНХИЙЛӨГЧ болох зам нээлттэй.

  • Ганаа (February 24, 2017 9:02:43 am )

    Алтанхуяг манай намын дарга ,еренхий сайд байхдаа их ч ажил хийсэн шуу амжилт хусье

  • Мийгаа (February 24, 2017 9:42:10 am )

    Нүгэл хийсэн нь үнэн бол нүдээрээ гарч,үгүй юм бол цагаадах биз.АН-ын засгийн үед хийсэн ажилтай хүн Бат-үүл л байж,та нарын нүүрийг их тахалсандаа.

  • Г.Батнасан (February 24, 2017 10:16:50 am )

    Үнэхээр л хийсэн хэрэг байхгүй юм бол шалгуулах л хэрэгтэй. Шалгах ч хэрэгтэй үүнд буруу зүйл байхгүй. Харин аль аль нь шудрага л байх ёстой. Намайг ерөнхий сайд байсан болхоор, ерөнхийлөгч болох гэхээр гээд уйлагнаад байх хэрэг юу байна. Энэ үгнээс чинь болоод л хардах сэтгэл төрөөд байгаа юм. Ер нь ерөнхийлөгчид нэр дэвших гээд байгаа хүмүүсийг бүгдийг сайн шалгах хэрэгтэй. Эрүүл мэндийг нь ч сайн шалгах хэрэгтэй.

  • зөв монгол (February 24, 2017 11:23:36 am )

    26 настай Дэнзэн гэв гэнэт ЗГХЭГ-ийн дэд болчихоод томоохон компаниудын ТУЗ-д ороод олон сая төгрөгийн урамшуулал аваад байдаг сонин шүү. Алтанхуягийн нөмөр нөөлөг болоод л ийм албан тушаал авна биз дээ. Энгийн 26 настай залууд ЗГХЭГ-ын дэд гэсэн албан тушаал олдох уу. Болиоч дээ. АН-ханд ичих булчирхай даанч алгаа

  • бат (February 24, 2017 4:26:32 pm )

    26 настай Дэнзэн гэв гэнэт ЗГХЭГ-ийн дэд болчихоод томоохон компаниудын ТУЗ-д ороод олон сая төгрөгийн урамшуулал аваад байдаг сонин шүү- алтанхуяг, ан чөмөгөө дундартал зүтгэхэд тэгдэг юм

  • зочин (February 24, 2017 5:16:02 pm )

    заавал ерөнхийлөгч болж байж илрүүлэх ямар хэрэгтэй юм вэ.тийм илрүүлэх юм байгаан бол одоо яагаад хэлж болдоггүй юм бэ.өөрт нь бас учир байнаа

antalya rent a car