Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр өглөө АТГ-т байцаалт өгч байна. Мөрдөн байцаалтын хүрээнд түүний эзэмшлийн “Хаан жимст”, “Max export” компаниудад нэгжлэг хийжээ.
Түүнийг хууль бус тендерийн хэргүүдэд АТГ-аас шалгаж байна. Тодруулбал, 2012 онд БСШУЯ-наас зарласан Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гаднахыг тохижуулах тендер, Нийслэлийн ЗДТГ-аас зарласан, мөн дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбайг тохижуулах тендер, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах тендер зэрэг нийт дүнгээр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендерт “Алтан тэнгэр”, “Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгарсан гэж АТГ үзэж буй юм. Харин эдгээр тендерийн ард Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг байгаа гэж үзэж буй аж. Мэдээллээс үзэхэд “Ар дааган” ХХК-ий ерөнхий инженер нь Н.Алтанхуягийн том охиных нь нөхөр, “Алтан тэнгэр” ХХК-ий захирал нь төрсөн эгчийнх нь хүүхэд гэх мэдээлэл байгаа юм. Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд болон бусад хүний хувийн харилцах дансанд тендерийн санхүүжилтийн мөнгөний зарим нь шилжсэн гэдгийг Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлж байсан юм.
Холбоотой мэдээ
-
МОНГОЛ (February 23, 2017 12:22:58 pm )
АХ ДҮҮ АМРАГ САДАНТАЙГАА НИИЛЖ АРД ТҮМНИЙ ЭД ХӨРӨНГИЙГ ИДЭЖ УУГААГҮЙ Л ЮМ БОЛ,АЙЖ ЭМЭЭХГҮЙ, БУЛТАЖ ЗУГАТАХГҮЙГЭЭР НҮҮР БАРДАМ ОЧООД ҮНЭН ЗӨВӨӨР НЬ МЭДҮҮЛЭЭД ҮР ХҮҮХЭД, ОЛОН ТҮМНИЙ ӨӨДӨӨС ЭГЦ ХАРЖ АМЬДРААЧ- АЛТАНХУЯГ ГУАЙ, ТАНЬД ХЭЛЭХЭД ТА БОЛ- МЭДЛЭГ,МЭРГЭЖИЛ, БОЛОВСРОЛ, АЖЛЫН ДАДЛАГА ТУРШЛАГЫН ХУВЬД ЖИРИЙН НЭГЭН ТӨРИЙН АЛБАН ХААГЧААС Ч ДОЛООН ДООР ГЭДГЭЭ МЭДРЭЭРЭЙ,ХҮН ӨӨРИЙГӨӨ МАШ САЙН МЭДЭРЧ АМЬДРАХ ЕСТОЙ ШҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮ ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙХАД ЧИНЬ ТАНЫ ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГАА,ХИЙЖ БАЙГАА ҮЙЛДЛИЙГ ЧИНЬ ХАРААД ИХ ИЧДЭГ БАЙЛАА ГЭЖ……
-
дорж (February 23, 2017 12:37:28 pm )
гадаа байрны тендэр ч 4 тэрбум л юм байна. тэрнээс их идсэн хүмүүс бишгүйдээ л байна.
-
Anonymous (February 23, 2017 3:10:02 pm )
Идэж чадсан бол бааж чадах хэрэгтэй.
-
Anonymous (February 23, 2017 3:10:31 pm )
Chutgur chiht uiliin uree edlen jargaj dee
-
zochin (February 23, 2017 3:20:26 pm )
ENE TENDER HEREGJEED DUUSAN BHAD BOLIOCH…. HIIH AJLAA OLJ YADSA HOGNUUD UMDAA …. JINHENE AIMAARUUDAA SGALGALDAA…… TUSBIIN MUNGUUR TSALIN ABCH BGAA HVMVVS BJ … TOM AGAA NARIIG SHALGADAA… OPSGORTOI AGAAG… NUUTS AGAAG
-
Irgenirgenиргэниргэн (February 23, 2017 4:20:37 pm )
Нэг зуйл сонин Байна. Том дарга терийн Албан хаагчдын ах дуу терел садныхан хан олигтой байх тендерт оролцох явдал хориотой бол яаг ад энэ вэ?
-
зочин (February 24, 2017 2:45:56 am )
ЯАЖ АРГАЛ БУЛТАХАА БОДООД ЯВЖ БАЙНА ДАА
-
зочин (February 24, 2017 2:46:17 am )
ЯАЖ АРГАЛЖ БУЛТАХАА БОДООД ЯВЖ БАЙНА ДАА
8 Comments