Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвүүд энэ долоо хоногт амрахгүйгээр ажиллаж байна. Тодруулбал, “Нарантуул” олон улсын худалдааны төв долоо хоног бүрийн мягмар гаригт амрах хуваарьтай ч өнөөдөр ажиллаж байна. Түүнчлэн битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 26-ны ням гаригт 10-18 цагийн хооронд ажиллах юм. 3-р сарын 9-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин “Дүнжингарав” худалдааны төв битүүний өдөр хагас ажиллана. Өдрийн 10-12 цагт ажиллана. Харин “Хархорин”, “Бөмбөгөр” захууд битүүний өдөр 10-18 цагийн хооронд ажиллаж, хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-ний өдрийг дуустал амарна.
Холбоотой мэдээ
Comments are closed.