АТГ сар шинийг угтан хэд хэдэн баривчилгаа хийхээр төлөвлөжээ. Өчигдөр Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг баривчилсан бол Н.Алтанхуягийг үгэнд нь орохгүй байгааг хуулийн байгууллагын эх сурвалж бодлоготойгоор хэлж ярьж буй биз ээ. Тэгвэл Хөгжлийн банктай холбоотой асуудлаар зайлшгүй шалгагдаж, эцэслэгдэх ёстой хүмүүс болох захирал асан Н.Мөнхбат, Хөгжлийн банкны ТУЗ-ийн болон ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарын нөхдүүд байгаа юм.
Н.Мөнхбатын тухайд өмнө нь баривчлагдаад, 14 хоног суугаад суллагдсан байдаг. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыгаа эрх чөлөөтэй яваа гэдгийг хэвлэлээр дамжуулан хэлсэн билээ. Тэр хэлэхдээ “Урьдчилсан хорих төвд 14 хоног шалгагдаад гарсан. Шүүхээр түүнийг хорьж шалгах шаардлагагүй гэж үзээд гаргасан байгаа. Монголын шүүх засаглалыг үнэн зөвийг нь олдог байгууллага гэж би итгэдэг. Хүнийг зохиомлоор хэрэгт гүтгэж болохгүй. Манай Мөнхбат бол сайн залуу. Мэдлэг, боловсролтой. Австрид сурч, санхүүгийн боловсрол эзэмшсэн, англи, орос, герман, францаар чөлөөтэй ярьдаг, ажилдаа махруу залуу. Чингис бондыг босгох ажлын албаны дарга нь Н.Мөнхбат байсан. Би бодлогын чанартай ажлыг нь, Мөнхбат техникийн ажлыг нь хийсэн. Мөнгө олж ирсэн гол хүмүүсийн нэг л дээ. Ер нь тэгээд залуучууддаа итгэл хүлээлгэж ажиллуулах хэрэгтэй. Ингээд залуучуудынхаа урмыг хугалаад байвал цаашид яаж Монгол хөгжих юм бэ.” хэмээн ярьсан байдаг.
Ер нь бол Хөгжлийн банкны хэрэг луйврын чанартай гэдгийг шууд үгүйсгэх боломж байдаггүй. Эдийн засагч Д.Жаргалсайхан гуай Хөгжлийн банкийг улстөрчдийн касс гэж тунчиг зөв нэрлэсэн байсан. Үнэхээр л эрх баригчид тус банкаар зоргоороо наадсан нь баримтуудаар баталгаажсаар байна. Хууль эрхзүйн зөрчлийн хүрээнд 1.3 их наяд төгрөг зарцуулсныг шалгалтаар тогтоосон нь ил болоод байгаа билээ. Тэгэхээр илэрсэн зөрчил бүхэнтэй холбогдох учиртай экс удирдлагуудтай хариуцлага тооцох ёстой юм. Хэрэв тэгэхгүй бол Монгол Улсад хууль шүүхийн байгууллага гэж байхын хэрэг байхгүй юм.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа Н.Мөнхбатыг хуулийн хариуцлага хүлээгээд байх хэрэг үйлдээгүй ухааны юм өмгөөлөгч нь ярьсан байдаг. Өмгөөлөгч Г.Батбаяр “Хөгжлийн банк өөрөө төрийн өмчит байгууллага. Тэгсэн хирнээ миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 265-р зүйл “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах” гэснээр давхар зүйлчлэн шалгаж байгаа. Мөнхбат нь Төрийн Албаны Тухай Хуулийн 5.1.4 дэх хэсэгт заагдсан төрийн албан хаагч тул энэ зүйл ангийн субъект биш гэх мэтчилэн олон зүйл дээр хууль зөрчигдсөн байх тул гэм буруугүй болох нь удахгүй тогтоогдож, хэд хоногоос суллагдах байх. Эрүүгийн Хуулийн 3.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтын хүрээнд “..субъект нийлмэл гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй..” гэж үзэн үүсгэсэн хоёр зүйл анги хэрэгсэхгүй болох нь цаг хугацааны л асуудал юм. Тэгээд ч энэхүү шалгаад байгаа зээлийн гэрээний дуусах хугацаа болоогүй, үүргийн гүйцэтгэл хангагдаад явж байгаа, нэг ч төгрөгний алдагдалгүй, зээлдэгч этгээд хохирогчоор гомдол гаргаагүй байгаа зэрэг нөхцөл тогтоогдож байх тул Хөгжлийн банкийг тойрсон маргаан удахгүй дуусаж, эргэлзээтэй, ойлгомжгүй байдал арилна. Одоогоор энэнээс илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Н.Мөнхбатын өмгөөлөгчийн яриад байгаагаар бол үйлчлүүлэгч нь огт буруугүй юм байх. Н.Мөнхбатыг Япон улсын хөрөнгийн зах зээлд 30 тэрбум иений “Самурай” бонд гаргахдаа хөрөнгө оруулалт буюу зуучлалын үйл ажиллагааны чиглэлээр Япон улсын “Мизухо”, “Мицүбиши”, “Сумитомо” банкуудтай харилцан ажиллахаар хэлэлцээр хийж байсныг цуцалж, “Дайва Секюритиз”, “Номура Секюритиз” банкуудаар зуучлалын үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн.Японы олон улсын хамтын ажиллагааны банк /ЯОУХАБ/-нд баталгааны шимтгэлд 5.7 тэрбум иен сутгуулан 24.25 тэрбум иенийг 2014 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Хөгжлийн банкны Монгол дахь 3330536 тоот иенийн харилцах дансаар Япон улсын Мизухо банкнаас хүлээн авч, Хөгжлийн банкинд 5.7 тэрбум иений буюу онц их хэмжээний хохирол учруулсан. Худалдаа хөгжлийн банкинд хугацаатай хадгалуулсан Хөгжлийн банкны 20 тэрбум төгрөгийн хадгаламжийн хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр дууссан байхад буцаан татаагүй. Мөн өдөр Хаан банканд хугацаатай хадгалуулсан 10.420 тэрбум төгрөгийн хугацаа дуусаагүй байхад буцаан татах зэрэг удаа дараагийн үйлдлээр Хөгжлийн банкны хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулж, тус банкны хөрөнгийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэж буруутгаж байгаа гэх мэдээлэл гарах болсон.
Тэгвэл Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын мэдээллүүд ил болох тусам Н.Мөнхбатыг гүйцэтгэх удирдлагын хувиар шалгах үндэслэлүүд болохоор олон баримтууд нэмэгдэх болсон. Тэгэхээр тэдгээр баримтыг хуулийнхан иш үндэс болгох уу гэдэг асуудал энд гарч ирж байна.
Шалгалтаар илэрсэн зөрчлийн тухай мэдээллүүдээс сануулан хүргэхэд:
Хөрөнгө оруулалтын зардлаа тухайн санхүүжүүлсэн төслийн орлогоос нөхөх байтал Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчид уг төслөөр бий болсон дэд бүтцийг худалдан авсан буюу төсөл хэрэгжүүлсэн компанид бий болсон эрсдэлийг төр худалдан авах замаар өөрт шилжүүлэн авсан. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам ХХК-ийн барьсан авто замыг Эрдэнэс МГЛ ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээсэн.
Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан.
Эрдэнэс Тавантолгой ХК-д хуульд заасан шаардлагыг зөрчиж нийт 3 удаа гэрээ байгуулан 250 сая ам.долларын зээл олгосон.
Амгалан дулааны станцын төсөлд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох хүртэл хугацаанд 3 удаагийн гэрээгээр 45.54 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон.
Төсвөөс эргэн төлөгдөх “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлсэн. Зөвхөн цалингийн зардлад 1,484,800 мянган төгрөгийг давхар тооцон санхүүжүүлсэн.
“Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам доллар, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам доллар гаргасан. “Монголын төмөр зам” ТӨХК-ний энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан.
Гудамж төслийн хүрээнд зарим ажлууд авто замын барилгын ажлын зураг төсөл хийгдэж дууссаны дараа барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн дүгнэлтийг аваагүй буюу төсөвт өртгийг баталгаажуулахгүйгээр гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Төсөвт өртөг үндэслэлгүйгээр өссөн.
Шинэ Яармаг орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газар, Улсын Их Хурлын тогтоолгүй гаргасан.
Хөгжлийн банкны Зээлийн хорооны хурлаар “Монроуд” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г анх 440,0 сая төгрөгөөр байгуулсан боловч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан дүнг 1,895,550,885 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Гэрээг нэмэгдүүлэх болсон шалтгаан, тооцоолол байхгүй гэхчлэн олон асуудал байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (February 22, 2017 10:13:43 am )
сайн залууг энэ луйварчин алчхаж зайлуул хөөрхий
-
лхагва (February 22, 2017 11:27:32 am )
ээлжлээд урдхынхаа хийсэн сайныг бататгаад нэмээд илvvсайныг хийж байж л монгол хогжино харин дараагийнх омнохоо хошногыг нь ухаад л байвал баас л гарна монгол улс л хохирч хошного ухсан цоовор чоно л таргална чааваас яачихсан улс торч нар гэж ийм хогийн шаарнуудыг гаргаж ирж ширээнд залаад тvvндээ дарлуулаад явдаг vхэрнvvд вэ бид чинь монгол эцэг эх бvр хvvхдээ эрдэмтэй болгохын зэрэгцээ хvн шиг хvн болгохыг л маш чухалчлах юмсан энэ торийг хараад нэмэргvй хойшид улам дордоно бvр яадгаа алдчихаас нь омно улс орноо аваръяа гэвэл эцэг эх бvр vр хvvхдээ толов товшин хулгай луйвар худал хуурамчаас хол хондий ажилч хичээнгvй болгож осгож хvмvvлэхийг л чухалчилж дор бvрдээ цаг алдалгvй хичээмээр бна
-
Anonymous (February 22, 2017 11:38:53 am )
Shalga shalga sain shalga yum garnaa
-
Anonymous (February 22, 2017 11:39:20 am )
Төрийн албанд ажиллаж байгаа бүх хүмүүсийн сахилга хариуцлагын тухай ярих цаг нь болсон. Өмнөх олон жилүүдэд арай л дэндүү явж ирсэн нь үнэн. Хариуцлага яриад ирэхээр гошигноод байх хэрэггүй. Энэ бол ноцтой алдаанууд байна. Харин цаашдаа ч схаилга хариуцлагыг тогтоох хэрэгтэй. Тэгж байж л Монгол орон хөгжинө.
-
ламбаа (February 22, 2017 11:40:10 am )
зөв шүү шалга
-
Зочин (February 22, 2017 11:55:16 am )
Ил байгаа нь эд нар. ЗИКА л бондноос хол байв гэж үү. Баригдаж байгаа хүмүүс үнэнээ хэлэх хэрэгтэй. АН-ынхан өнгөрсөн 4 жил дандаа согтуу байсан юм байх даа. аягүй бол идсэн ууснаа санахгүй л гэх байх.Мөнч их цусалж дээ. Арай дэндүү юм.
-
иргэн (February 22, 2017 1:34:16 pm )
Аль ч нам гарсан идсэн уусан гэж яригдах юм.ядуу улс орноо улс шиг болгохын төлөө явдаггүй өөрсдөө угаасаа баян болж төрсөн улс шиг бидний татварын мөнгийг үрэн таран хийж ядууруулж туйлдуулах юм.энэ асуудал ард түмний уур уцаар дарамт үүсгэж байнх
-
зочин (February 22, 2017 2:38:50 pm )
Өнгөрсөн 4 жилд хийсэн бүтээн байгуулалтыг ер нь юугаар хийсэн юм бэ
-
CHANCE-XXK (February 22, 2017 2:42:47 pm )
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah
Surtahclah ajiluudiig hiij huitsetgene.
Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO.
http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт. -
Зочин (February 22, 2017 3:11:12 pm )
Зөв Батбаяр чинь нисдэг тэрэг унгадаг нөхөр шүү Гарамгайбаатарыг бас шалгах хэрэгтэй Эрдэнэийг бас Баярцогт Сайханбилэг Мөнхбат Бүлгийн дарга Эрдэнэбат Бүгдийн шалгах хэрэгтэй.
-
зочин (February 22, 2017 3:52:55 pm )
АТГ одоо л ажлаа зөв хийж эхэллээ ард түмэн үүнийг хүсэж байгаа шүү дээ.Төмөр зам,оффшортонгууд,Эрдэнэт гм хариуцлага тооцвол буян болно шүү.Хулгайч нарыг хэзээч өршөөж болохгүй.Бүх хөрөнгийг хураан авах хэрэгтэй.Наад ацнууд чинь идэж ууж дуусаагүй хаа нэгэн газар байгаа олох л чухал шүү.
-
Зочин (February 22, 2017 4:23:26 pm )
AN-y hulgaichuud nuusan, idsen mungu hurungee gargaad ug. Tegvel yal chini baga bolno
-
Tanhai (February 22, 2017 4:30:03 pm )
Наад ажтллагаанд чинь Батүүл хүүтэйгээ хамт оролцсон байна. АТГ шалгаж өгөөч
-
Иргэн (February 22, 2017 4:51:08 pm )
Сайн шалгаж луйврыг төлүүл. АТГ-ыг дэмжиж бнаа
-
логик (February 22, 2017 5:58:18 pm )
зөв өө тэгэх хэрэгтэй
-
иргэн (February 22, 2017 6:53:49 pm )
“Мууг дагавал могойн хор” гэж сүүлийн үед боловсон хүчний бодлого алдагдаж зальтай, хүний мөсгүй нөхөд боловсрол мэдлэгтэй залуучуудыг өөрсдийн муу ёс суртахуунд ашиглан эцэст нь өөрсдөө чөлөөлөгдөж, залуучуудыг шоронд явуулж, араас нь матрын нулмис унагадаг болж. Ядахнаа хааяа эргэж тойдог байгаасай.
-
Anonymous (February 22, 2017 7:04:29 pm )
Энэ Гарамгайбаатар гэгч мен ч их оодорч байсан тэнэгдээ. Идэж хулгайлсанаа гайхуулсан тэнэгуудийг дарах цаг болсон. МАН арчаагуйтэж дундаа орчихвии. Тэгвэл нэг мер жинхэнэ хувьсгал гээч гарнашуу.
-
Anonymous (February 24, 2017 10:10:39 am )
төрд гараад ард түмэн, эх орны эрх ашгаас ухарч, амин хувиа хичээж, эрх дархаа хэтрүүлэгчдийг шалгах нь зөвөө. бидний хойч үеийг ядуу зүдүү, өртэй төрөхийг бид дуугай хүлээдэгээ болих хэрэгтэй.шалгуулагчдыг өмөөрч хайцаалагчид хаанаас цухалзаад бна. шүүх шийдвэр гаргаж шийтгээгүй биздээ. энэ бол хилсдүүлэлт биш байх. яагаад хайцаалаад сүржигнээд бна
-
зочин (March 02, 2017 2:20:05 pm )
Энэ Шинэбаатар гэдэг нөхрийг сайн шалгах хэрэгтэй дээ. Эдийн засгийн хөгжлийн яаманд хэсэгхэн хугацаанд ажиллахдаа бас л хэл ам хэрүүл юманд холбогдоод л байсан даа. Төрийн өмчийн хороог тарааж аваад өөрөө эрдэнэт үйлдвэрт дарга болоод дэвшээд явсан гээд л олон хүмүүс муу ярих юм билээ. Боловсрол муутай муу аргаар яваа хүн дээ. Эрдэнэт үйлдвэрээс үтэр түргэн зайлуулж шалгах хэрэгтэй
-
зочин (March 02, 2017 2:22:34 pm )
shinebaatariig Erdenet uildverees hurdan zailuulbal taarna odoo tetgevertee suuh heregtei sh de
-
зочин (March 02, 2017 2:22:55 pm )
ok
21 Comments