antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 21, 2017 Comments are off

Өнөөдөр олон улсын эх хэлний өдөр тохиож байна

нийтлэсэн Admin

Өнөөдөр Олон улсын эх хэлний өдөр. Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 2 дугаар зүйлд “Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой” гэж заасан байдаг билээ. Тэгвэл эх хэлний өдрийг ЮНЕСКО болон бусад хамтрагч байгууллагууд 17 дахь жилдээ тэмдэглэж байна.

Бие биетэйгээ харилцан ойлголцох, дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэх гол түлхүүр нь эх хэлээ чин сэтгэлээсээ хамгаалан сурталчлах явдал юм.Цор ганц биш олон хэлээр ярих нь улс үндэстний соёл, харилцан ойлголцлыг илүү өргөн цар хүрээтэй болгоход туслах ач холбогдол нь оршино. Төрөлх хэлээрээ бусадтай мэндчлэх нь мянга мянган хүнд дуу хоолойгоо хүргэх, хамт олноороо эвлэлдэн нэгдэх уур амьсгалыг бүрдүүлэх таатай боломжийг бий болгодог. ЮНЕСКО дээрх үйлээс ургах гайхамшгийг мэдэрч хүн төрөлхтнийг холбох тэр яруу сонсголонт эх хэлийг хамгаалахад бүх хүч чадлаа дайчилж, энэ чиглэлийн үйл ажиллагаа, хүчин чармайлтыг дэмжин ажилладаг билээ.

shuurhai.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car