Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хуульд тусгаснаар 121 мянган ахмад жилд хоёр удаа “Насны хишиг”-ийг хүртэхээр болсон. Ингэхдээ 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох бол 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон билээ. Улмаар “Насны хишиг” авах хүсэлтэй ахмадуудын бүртгэлийг хийж эхэлсэн билээ. Энэ хугацаа ирэх зургадугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ.
Харин “Насны хишиг”-ээ авахаар 103 мянган ахмад хүсэлтээ гаргаад байна. 2017 онд нийт 122 мянга орчим ахмад “Насны хишиг” хүртэх тооцоог мэргэжлийн байгууллага гаргасан юм. Үүнийг авахын тулд ахмадууд харьяа хороо, дүүрэг, сумынхаа нийгмийн халамжийн газарт бүртгүүлж өргөдөл гаргахаар журамд тусгасан байгаа. Тэгвэл бүртгүүлсэн ахмадуудын мөнгийг өнөөдрөөс эхлэн “Хаан”, “Төрийн банк”, “Капитал” банкны дансаар дамжин олгож эхэлнэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.