antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2012 Comments are off

WAHAHAHAHAHA …

нийтлэсэн Admin

ХОНГОР Д.ХАЯНХЯРВАА

Дарханы Д.Хаян­­хярваа ирэх  сонгуулийн дараа шинэ Засгийн газар  бүрдэх  хүртэл Монгол  Улсын санхүүг  барих  маш  чухал  ал­банд  томи­логд­лоо. Хонгорыг  хордуулсан, хордуу­лаагүй  хэмээх  та­ван жил үргэлжилсэн  дуу­лианы гол эзэн байснаар нь  уншигчид  түүнийг  илүүтэй  таньдаг болсон  байх. Хонгор  хордсон, хордоогүй нь нэг  мөр болоогүй  байтал тэрээр сайд  боллоо.

Сонгуулийн их  “тулаан”-ы чухал  үед  Сү.Батболд яагаад Д.Хаян­хярваад мөнгөө бариул­чихав гэж зарим  хүмүүс гайхаж  бай­на. Эдийн засагч, барил­гын инженер мэргэ­жилтэй  түүнийг Ерөн­хий сайд Байнгын  хорооны хурал­даанд  танил­цуулахдаа “ Ажлын туршлага,ур чадвар, ажил хэрэгч чанарыг нь хар­галзан” хэмээн тодотгож  байсан ч  зарим  нь  “Нэг их юм ярихгүй, каби­нетийнхаа  хүслээр ажил­лах учраас  Д.Хаянхярвааг сонгосон  байна” хэмээн дүгнэж  буй юм. 1960 оны  өвөл Завханы  Их-Уулд төрсөн тэрээр сумынхаа  10  жилийн  сургууль, Москва хотын удирд­лагын дээд сургуулийг төгссөн гэж  УИХ-ын  цахим  хуудаст мэдээлжээ. Сургууль төгссөнөөсөө  хойш  2008 онд  УИХ-ын  гишүүнээр сонгогдох хүртлээ  тэрээр Дарханаас холдоогүй юм байна. Тус хотын Угсар­мал барилга үйлдвэр­лэ­лийн нэгдэлд эдийн за­сагч, МАХН-ын хороонд зааварлагч, Тө­мөр­лөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дар­га, аймгийн Засаг даргаар  ажиллаж  байсан түүхтэй. Ямар  боловч Сангийн сай­дад эдийн  засагч мэргэ­жилтэй  хүнийг томиллоо. Улсын мөнгийг “барина”  гэдэг маш  хариуцлагатай ажил.  Дарханыг  тө­лөөлсөн УИХ-ын  гишүүн, Монгол Улсын сангийн  сайд  хоёрт  том  ялгаа бий гэдгийг Д.Хаян­хярваад сануулахад илүү­дэхгүй  байх.

ТАНИЛЦ, ХУУЧИН ТАНИЛ 

 

УИХ-ын гишүүн Ц.Даш­­дорж  Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар томилогдлоо. Түү­ний хувьд энэ салбарт хуучин хүн. Улс төрд оро­хоо­соо өмнө дэд сай­даар ажиллаж байсан турш­ла­гатай. Мэргэж­лийн хувьд  1990 онд Политех­никийн дээд сур­гуулийг өрөмд­лө­гийн технологич ин­женер мэргэжлээр төгсч, “Газ­рын тос” компанид өрөмд­лөгийн инженер, 1995-2000 онд “Их тэмүүлэл” компанийн ерөнхий захир­лаар ажиллаж байсан нэ­гэн.  Мэргэжлийнхээ  онц­ло­гоос шалтгаалж  байга­лийн ховор сонин чулуу  цуглуулах  өвөрмөц хоббитой гэсэн.

2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг  хашиж,  2008 онд Говь-Алтай айм­гийн сонгуулийн тавдугаар тойргоос нэр дэвшиж  УИХ-д дахин сонгогдсон бол Засгийн газрын гишүүний албыг давхар хаших үүрэг хүлээв.  Энэ үйл явдлыг  “Өрөм­дөлгийн инженерээс тө­рийн сайд”   хэмээн тэрээр цахим хуу­дастаа онцолсон байна лээ.

Түүний хувьд У.Барс­болд, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нартай  адил МАН-ын залуусын улс төрд гарч ирсэн замаар урагшилж байгаа гэж болно. МАН-ын дэргэдэх МАСЗХ, МАСОХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж  гараагаа эхлэсэн. Өдгөө ирэх сонгууль хүртэлх богинохон хугацаанд улс орны хамгийн чухал салбар их бүтээн байгуулалтын  асуудлыг урагшуулах үүрэг түүнд ногдож байна.

ГЕНЕРАЛЫН ХҮҮБАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД 

Батлан хамгаалахын сайдаар томилогдсон УИХ-ын залуу гишүүдийн нэг Ж.Энхбаяр   генерал Ш.Жадамбаагийн хүү. Нэ­гэн цагт аавынхаа тү­шилцэж явсан Монгол  төрийн  алтан аргамжааг татах хувь түүнд ирээд байна. Мэ­дээж түүний хувьд  энэ бол  бахархал, түүгээр зогсохгүй нам­тарын хуудаст нь үлдэх  хамгийн дурсгалтай мөрүүд гэдэгтэй санал нийлэх биз.

Түүний аав, генерал Ш.Жадамбаа  жи­рийн байл­­дагчаас дэслэгч ге­не­­рал, жагсаалын цэр­гээс Монгол төрийн сайд хүртэл хийж явсан эрхэм. “Аав минь 36 насандаа генерал болж байсан бол  би 36 насандаа УИХ-ын гишүүн болс­ноороо ба­харх­даг”  хэмээн Ж.Энх­баяр гишүүн дурс­даг. Тэг­вэл өдгөө  Батлан хамгаа­лахын сайдаар ажиллах боллоо.

Түүний аав ч бас энэ албыг хашиж явсан юм. Ш.Жадамбаа генерал  1990- ээд онд П.Жасрай агсны  тэргүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүнд баг­таж Батлан хамгаалахын сайдаар ажилласан нэгэн. Харин одоо тэрээр аавынхаа шийрийг хатаах болов уу. Энэ асуултад  Ж.Энхбаярын энэ салбарт  хийж, хэрэгжүүлэх  ажил хариулт болох биз.

ЭМНЭЛГИЙН АСРАГЧААС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД

Н.Хүрэлбаатар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад салба­рынхаа сайд болов. Тэ­рээр Анагаах ухааны их сур­гуулийг төгсч, Нидер­ланд, БНСУ, Англи, Японд мэргэжил дээш­лүүлжээ. Хавдар судла­лын төвийн Сэхээн амь­друулах тасагт асрагчаар ажлын гараагаа эхэлсэн Н.Хүрэлбаатар сайдын сэн­тийд суутлаа дэвшлээ. Асрагчаар ажил­лаж байсан нь түүнийг сайд болоход  нэмэх оноо авчирлаа. Салбарын аж­лыг анхан шатнаас нь эхэл­сэн туршлагатай бо­лов­сон хү­чин гэж түүнийг сайдад дэвшүүлсэн. Мөн сум дун­дын эмч, Анагаах ухааны их сургуулийн багш, Тэн­химийн эрх­лэгчээр ажил­лаж байсан болохоор сал­барынхаа боловсон хүчний бодлогыг ч боломжийн гадарладаг нэгэн.

Н.Хүрэлбаатар эмч мэр­­­­гэ­жилтэй. Түүнээс өмнөх сайд нар голдуу мэргэжлийн бус хүмүүс байсан учир нэлээд гоочлуулдаг байлаа. Харин Н.Хүрэлбаатарыг эрүүл мэндийн салбарт мэргэш­сэн хүн гэж УИХ талар­халтай хүлээн авч Засгийн газрын танхимд багтаалаа. Салбартаа дагнан ажил­ласан ганц сайд гэж хэлж болно. Төрийн нарийн бичгийн дарга нь яамныха боловсон хүчин, мөнгө санхүү гээд гол зүйлээ зангиддаг болохоор сай­дын ажлыг төвөггүй хий­чихнэ гэсэн итгэл хү­лээл­гэв. “Өнөө, маргааш юу хийх вэ гэдгээ одоо то­дорхойлох биш өмнөхөө л үргэлжлүүлээрэй” хэмээн С.Ламбаа сайд тамгаа түүнд хүлээлгэн өгсөн юм.

Д.ЦОГТБААТАР ДИПЛОМАТ АЛБАНААСУРВАВ

Байгаль орчны салба­рыг гадаад харилцааны мэргэжилтэн удирдахаар болов. Д.Цогтбаатар Бай­галь орчин, аялал жуулч­лалын сайдаар томи­логдохын өмнө  Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан.  Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг улаан дип­ломтой төгссөнөөс хойш гадаад харилцаанд тас­ралтгүй ажиллаж “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” дипломат цол хүртсэнээс биш байгаль орчинд огт хамааралгүй хүн. Д.Цогт­баатар Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, Олон талт хамтын ажиллагааны газ­рын орлогч дарга, Ерөн­хийлөгчийн гадаад бод­логын зөвлөхөөр ажиллаж байгаад 2008 онд Гадаад харилцааны яамны Тө­рийн нарийн бичгийн даргаар томилогдсон. Тэ­рээр энэ албан ту­шаалаасаа оны өмнөхөн буусан билээ. Төрийн на­рийн бол намын харъяалалгүй алба. Төрийн хамгийн том албан тушаал ч гэдэг. Энэ албанаас буух болсон шалтгаан нь ирэх сонгуульд дэвшихээр улс төрийн карьер хөөлөө гэж таамаглаж байсан ч тэр сайдын суудалд санаатай байжээ. Гадаад харил­цааны хүн байгаль орчин руу урваж сайд болсныг хамт ажиллаж байсан хү­мүүс нь гайхаж “Д.Цогт­баатар байгаль орчин мэдэх үү” гэсэн асуулт өөр зуураа тавьцгааж байгаа гэсэн.

ZUUNII MEDEE


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car