antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 16, 2017 2 comments

Монгол сурагчийг Шведээс албадан гаргахыг эсэргүүцэн 1500 оюутан жагсаал хийлээ

нийтлэсэн Admin

 

Шведийн Стокгольм хот дахь гурван ахлах сургуулийн нийт 1500 сурагч И.Жаргалсайхан хүүг Шведээс албадан гаргах болсонтой холбогдуулж хичээл хаялт зарлаж, эсэргүүцлийн жагсаал хийлээ. Итгэлтийн Жаргалсайхан буюу Жагаа энэ жил 18 нас хүрч, Швед улсад амьдрах эрх нь дуусгавар болсон тул тус улсын шүүхээс албадан гаргах шийдвэр гаргаад байгаа аж.

Гэвч түүний найз нөхөд, хамт суралцагчдын зүгээс шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэн, жагсаал хийх болжээ. Жагсаалд Global, Rytmus, Kulturama зэрэг гурван ахлах сургуулийнхан оролцон “Жагаа үлдэх ёстой” хэмээх уриа лоозон барин жагсчээ. Өчигдөр болсон жагсаалд 1000 давсан оюутан сурагч оролцсон байна. Жагсаал энэ хэвээр үргэлжилж, өнөөдөр гэхэд Southern Latin сургуулийнхан ч мөн Жагааг үлдэх эрхийн төлөө тэмцэхээ илэрхийлжээ.

Жагсаалын үеэр Жагаа “Миний бүх найз нөхөд таньдаг хүмүүс бүгдээрээ энд өнөөдөр миний төлөө ирсэнд баяртай байна” хэмээн товч үг хэлсэн байна.

Жагаагийн Шведэд очсон түүх:Итгэлтийн Жаргалсайхан нь 1998 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатарт төрсөн. Монгол Шведээс гурав дахин том газар нутагтай, 2.8 сая хүн амтай бол Шведийн хүн ам 10 сая. Түүний эцэг эх 2006 онд Швед рүү ажил хийхээр явжээ. Учир нь Монголд ажил олох, хийх хэцүү. Түүний аав механик мэргэжилтэй бөгөөд эхнэртэйгээ хоёул хоёулаа ажилгүй тул гадагшаа явж ажил хийхээр шийдсэн аж.Ингээд Жагаа Улаанбаатарт эмээгийнхээ хамтаар үлджээ. 2010 оны намар буюу эцэг эх нь Монголоос явснаас дөрвөн жилийн дараа Жагааг Швед рүү татсан ба энэ үед Жагаа бяцхан дүүтэй болсон байжээ.

ЭХ СУРВАЛЖ:SHUURHAI.MN

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ЗОЧИН (February 16, 2017 3:03:42 pm )

    хүний эрх гэж ийм л байдаг байна даа харин монголд эсэргээрээ

  • irgen (February 18, 2017 3:18:17 pm )

    gadnii orond aji hiih nereer haraar, yanz byriin baidlaar yavj hyyhdyydiinhee huvi zayand gai tarih umdaa mongolchuud,,,,ihenh ni haraar hogiin ajil hideg baij ezest ni hyyhed ni mongolch bish, gadaad ch bish bolj huvi zayagaar ni toglodog hymyys yu bodoj baidag um boldoo,,,

antalya rent a car