antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 16, 2017 Comments are off

Сэтгүүлчдийг шууд эфирт бууджээ

нийтлэсэн Admin

Доминикан улсад 103 FM радио станцын нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч Луис Мануэл Медина, продюсер Лео Мартинес нарыг шууд эфирт буудсан хэрэг гарсан байна. Тэднийг буудуулахын өмнөхөн хийсэн бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ. Уг аллагад сэжиглэн гурван хүнийг баривчлаад байна хэмээн Британийн  BBC-д мэдээлсэн байна.

Бичлэгээс харахад, Медина эфирийг хөтөлж байтал ард нь буун дуу гарч, эмэгтэй хүн хашгирах сонсогдоно. Хэдэн секундын дараа хөтлөгч эрийг мөн бууджээ. Гэнэтийн энэхүү халдлагын үеэр амь үрэгдсэн сэтгүүлчдийн ар гэрийнхэн эмгэнэн гашуудсаар байна.

 

 

103FM-ийн нэгэн ажилтан бүсгүй халдлагын үеэр шархадсан бөгөөд одоо эмнэлэгт байгаа гэнэ. Гэрчүүдийн өгүүлж буйгаар, гэмт этгээдүүд радио станцын байр руу нэвтэрч ороод, шууд гал нээж эхэлжээ. Аллагын сэдэлжүүлэг юу байсан талаар одоо тодруулж байгаа аж.

 

 

Д.Мөрөн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car