antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 15, 2017 18 comments

Н.Алтанхуягийн хүргэн гэгддэг   Д.Жаргалсайханы нэр холбогдсон асуудлууд хэрхсэн бэ?

нийтлэсэн Admin

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгддэг  Д.Жаргалсайхан гэж нөхөр бий.  “Цахилгаан Тээвэр” компанийн удирдлага байсан тэрбээр  төрийн өмчийн компанийг хувийн эрх ашигтаа нийцүүлэн ажиллаж ирсэн гэх асуудалд холбогдож байсан билээ. АТГ-аас түүнийг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл албан эх сурвалжаас гадагшилж байсан ч, тэгсхийгээд намжсаныг эргэн сануулъя. Харин тэрбээр өдгөө Аж үйлдвэрийн гавъяат ажилтан гэх статустайгаар, эко таксины тухай ярьж хэвлэлээр гарах болов.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд Д.Жаргалсайхан ямар асуудалд холбогдож байсанд анхаарал хандуулъя.  Д.Жаргалсайхан нь эрхээ хэтрүүлж дэд захирал Я.Лхагвасүрэнгийн үүсгэн байгуулсан “Аз сервис” ХХК-д Т-4 чиглэлийг,өөрийн төрсөн охин Ж.Содбилэгийн үүсгэн байгуулсан “Эрдү” ХХК-д М:26 чиглэлийг гэрээ байгуулан давуу байдал олгосон нь 1999 онд батлагдсан Компанийн тухайхуулийн 81.216, 2011 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 84.4.6 НӨХГ-тай байгуулсан конрактыг заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон гэх мэдээлэл  байдаг. Бүр тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27.112,,   НИТХ-ийн  2009 оны 93  дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчийг түрээслүүлэх журмын 3.813, ННТГ-тай байгуулсан  “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгүүлэх  тухай гэрээ” /2009 оны 5 дугаар сараас 2012 оны 8 дугаар сар хүртэл/-ний 2.2.1114 дэх заалтуудыг тус тус зөрчин Т-4 буюу “Ботаник-Вокзал” чиглэлийг “Цахилгаан тээвэр” компани, “Аз сервис” ХХК- ийн хооронд троллейбус ашиглалтаар хамтран ажиллах гэрээ”, М:26 буюу “Их наран-5 шар-МУИС” чиглэлийг/2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр/“Цахилгаан тээвэр” компани, “Эрдү” ХХК-ийн хооронд шугамын үйлчилгээнд автобус /JEA-800N/ хамтран ашиглах гэрээ”, М:26 буюу “Их наран-5 шар-МУИС” чиглэлийг/2011 оны 11 дугаар сарын 17-ны өдөр/“Цахилгаан тээвэр” компани, “Агь трейд” ХХК-ийн хооронд шугамын үйлчилгээнд автобус хамтран ашиглах гэрээ”-г байгуулж, шугамын үйлчилгээг бусдад шилжүүлсэн нь тогтоогджээ.  Цахилгаан тээвэр” компани нь 2011, 2012 онд ННТГ-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлдээ “Аз сервис”, “Эрдү”, “Агь трейд” ХХК-иудын автобус, троллейбусыг явуулснаас 1086.1 сая төгрөгийн, шугам цагийн даалгаврыг биелүүлээгүйгээс 1617.9 сая төгрөгийн, нийт 2704.0 сая төгрөгийн орлого олох боломжоо алдсан байгаа юм. Түүнчлэн Д.Жаргалсайхан захирал нь өөрийн талын хүмүүстээ ийм маягаар эрх мэдлээ ашиглан боломж олгосны сацуу, троллейбус угсрах эрх олгож, улмаар төрийн өмчийн байрыг түрээслүүлсний орлого болох 1.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулаагүй нь ч тогтоогджээ. Мөн  тус компани нь төрийн өмчит олон жилийн настай компани хэрнээ байгууллагын стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны эрхэм зорилгоо тодорхойлсон албан ёсны баримт бичгүүд ч байдаггүй.

Мөн тус компани 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр БОЯ-ны Цэвэр агаар сантай “Нийтийн тээврийн  хэрэгсэл  9 ширхэг  дуобус  угсрах” 1500.0 сая төсөвт өртөг бүхий гэрээг  байгуулан ажиллаж 2012 онд 7 дугаар сард хүлээлгэн өгөх байсан ч өгөөгүйгээс “Цэвэр агаар сан”- аас гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангид 32.9 сая төгрөгийг тооцон гэрээний үнээс суутган авсан байгаа юм. Мөн ЗТБХБЯ-тай “Цахилгаан тээврийн хэрэгсэл 12 ширхэг дуобус угсрах ажил гүйцэтгэх” 1937.6 сая төсөвт өртөг бүхий гэрээг 2011 оны 5 дугаар сарын 18 –ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусгахаар байгуулсан боловч хүлээлгэн өгөөгүй байгаагаас гэрээний ерөнхий нөхцлийн 46.1 5 тусгай нөхцлийн 46.0  дахь заалтын дагуу 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 87.1 сая төгрөгийг гэрээний хугацаа хэтрүүлсэн алданги төлөх нөхцөл байдал үүссэн, 2011 онд “Байгууллагын цех тасгуудын урсгал засварыг хийж сэргээн засварлахад 8.2 сая төгрөг төлөвлөсөн, гүйцэтгэлээр зориулалтыг нь дулааны төв шугамын гэмтэл, дулаацуулгын венткамерийн хөдөлгүүрийн засвар үйлчилгээ хийх, шинээр хөдөлгүүр тавих, цэвэрлэх будах, монтажийг галын аюулгүй байдлын түвшинд хүргэж засварлах, дулаацуулгын венткамерийн калориферүүдийг тоноглож монтажлах, ялтсан бойлер тоноглох зэрэг болгон өөрчилж 33.9 сая төгрөг зарцуулж төлөвлөснөөс 25.7 сая төгрөгөөр хэтрүүлжээ.

За мөн бусад байгууллагатай хамтран хийж хэрэгжүүлсэн “24 автобусны дулаан гаражийн зориулалттай ашиглаж байсан байрыг машин  үйлдвэрлэлийн цувраа дамжлагын системд олон тоогоор “Тээврийн хэрэгсэл угсрах ажлын байрны өргөтгөл болгон өөрчлөх их засварын ажил”-ыг хийх зорилт болгон дэвшүүлсэн, Ачааны дунд болон бага оврын цахилгаан машин угсарч үйлдвэрлэх туршилтынажлыг зохион байгуулахаар 20. 0 сая төгрөгөөр  төлөвлөсөн  ч  өөрийн хөрөнгийн асуудлыг шийдэж чадаагүйгээс биелэгдээгүй байх жишээтэй. Хэдийгээр ажлын гүйцэтгэлээс харахад төлөвлөсөн зорилгоо ханган биелүүлсэн хэмээн дүгнэсэн байгаа хэдий ч бодит нөхцөл байдал дээр биелэгдээгүй явдал гардаг нь Аудитын шалгалтаар тогтоогджээ. Энэ нь тус байгууллага зорилгодоо нийцсэн төлөвлөлтийг хийдэггүй, төлөвлөлт хийхдээ үндэслэл бүхий тооцоо судалгаагүйгээр, хэрхэн яаж ямар үр дүнд хүрэх үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөлтийг уялдуулж хийдэггүй, өөрийн үйл ажиллагаанд холбоогүй ажлыг зорилт болгон дэвшүүлдэг гэдгийг нь харуулжээ.  Өөрөөр хэлбэл төлөвлөлтийг хийхдээ санхүүгийн үйл ажиллагааг зөв тооцоололгүйгээр урьд оны гүйцэтгэлтэй харьцуулан, үнийн өсөлт, ханшийн хэлбэлзлийг харгалзалгүйгээр хийдэг нь санхүүгийн албаны үйл ажиллагаа, тамгын алба, инженер техникийн албаны үйл ажиллагаа уялдаа муутай явж ирсэн гэж үзэж болохоор байна гэсэн Аудитын дүгнэлт гарсан байдаг.

Түүнчлэн Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг багасгахад бодитой хувь нэмэр оруулах зорилго биелэгдэх бодит нөхцөл байдал 50 гаруй хувьтай байна. Тус байгууллага 2009 оноос хойш нийтийн тээврийн үйлчилгээнд том оврын автобусаар үйлчилж эхэлсэн нь дээрх зорилгыг биелүүлэхэд саад болж байгаа аж. Энэ талаар тус байгууллагын захирал Д.Жаргалсайхан, дэд захирал асан н.Лхагвасүрэн нар тайлбарлахдаа: “ Нийтийн тээвэр зайлшгүй нийгмийн захиалгат үйлчилгээ, манай байгууллага 1987 онд анх байгуулагдахдаа 150 троллейбустай байсан ч цаг хугацааны явцад элэгдэж хуучирч актлагдсанаас Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд орж ирсэн 400 автобуснаас ННТГ-т  2009 онд хүсэлт гарган 50 автобус аар парк шинэчлэлт хийсэн гэсэн байна. Энэ нь агаар орчныг бохирдуулах сөрөг  нөлөөгүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нийтийн цахилгаан тээврийн  хэрэгслээр иргэдэд үйлчлэх зорилгоосоо ухарч, агаарын бохирдлыг бий болгох  нөхцлийг бүрдүүлсэн. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийнтухай хуулийн 287-д заасны  дагуу байгууллагын үйл ажиллагааны дунд хугацааны болон хэтийн төлөвлөлтийг  хийгээгүй шуурхай төлөвлөлтүүдийг хийж ирснээс байгууллагын үйл ажиллагааг  системтэй удирдан зохион байгуулах, байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилт, эрхэм зорилго руу бүрэн чиглэж байгаа эсэх ийг хянах тогтолцоо  байхгүй болсон. Удирдлага нь хариуцлагагүй ажилласан байна гэх дүгнэлтийг хийхэд хүргэжээ.

Мөн тус компани “Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байна уу? гэдгийг НАУ-гаас нягтлан үзэхэд дараах зөрчлүүд илэрчээ. Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас Нийслэлийн аудитын газарт ирүүлсэн мэдээ, “Цахилгаан тээвэр” компани, ННТГ-ын гэрээ дүгнэсэн протоколуудыг тулгаж үзэхэд протоколоор дүгнэгдсэн цаг ННТГ-аас ирүүлсэн гүйцэтгэлтэй зөрүүтэй гарчээ. Тухайлбал: /2012оны 2 дугаар сард -дүгнэсэн протокол цаг 20088.3 байхад гүйцэтгэл 25943.1 цаг, зөрүү 5854.8 цаг, 2012 оны 8 дугаар сард-дүгнэсэн протокол цаг 22701.6 байхад гүйцэтгэл 20511цаг,  зөрүү 2190.6 цаг/ байсан байна.  Эндээс харахад ажил үйлчилгээг дүгнэсэн протокол, ажлын гүйцэтгэл хоёрыг зөрүүтэй гаргаж, дүгнэж ирсэн нь нэг талаас тус компани засаж залруулах талаар хариуцлагагүй хандсан, нөгөө талаас Нийслэлийн нийтийн тээврийн газар гэрээний үүргийн биелэлтийг дүгнэхэд хайнга ханддагийг харуулж байв.

“Цахилгаан тээвэр” компани нь нийтийн тээврийн үйлчилгээний шугам цагийн тасалдлыг бууруулах, зорчигчийн тоог нэмэгдүүлэх, саатлыг багасгах, зэрэг асуудлыг байгууллагын үндсэн зорилтын түвшинд тавьдаггүй, ННТГ-тай байгуулсан “Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний хүрээнд л зохицуулж ирсэн байна. НАГ-аас гарсан дүгнэлтээс үзэхэд “Цахилгаан тээвэр” компанийн үйл ажиллагаанд ихээхэн асуудал байна. Төрийн өмчит нэрээр түрий барьдаг энэ компанийн үйл ажиллагаанд хаа хаанаа анхаарах цаг болжээ. НАГ-аас  шалгалт хийсэн гүйцэтгэлийн тайлангаас харахад тус компани нь   “Шинээр монбус, дуобус угсарч үйлдвэрлэхээс илүүтэй, өөрийн үндсэн чиг үүрэг болох нийтийн цахилгаан тээврийн хэрэгслийн кабель шугам, дэд станц,контактийн сүлжээний өргөтгөл шинэчлэлтийн асуудалд түлхүү анхаарах шаардлагатай байна” гэсэн байна.

Учир нь тус компани троллейбусны цахилгаан хангамж, контактийн сүлжээ, барилга байгууламжуудыг анх хүлээн авсанаас хойшхи хугацаанд нэг ч удаа өргөтгөл шинэчлэл их засвар хийгээгүй байх юм. Цахилгаан хуваарилан дамжуулах нийт 13 дэд станцаас 8 станц хэвийн ажиллагаатай ажиллаж, 1 дэд станцыг ашиглах боломжтой, 4 дэд станц ашиглагдах боломжгүй байгаа нь тодорхой болсон байна. Дэд станцууд нь техникийн талаас ашиглах боломжтой гэх боловч кабель шугамууд нь шинээр тавьсан зам, барилга доор орсон, нөхөн сэргээх боломжгүй, эвдэж гэмтэж цаашид ашиглах боломжгүй болсон нь хөрөнгийн хадгалалтхамгаалалтыг нийслэлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан хийгээгүй, урьдчилан сэргийлэх хамгаалах арга хэмжээ аваагүйгээс шалтгаалсан гэж үзэхэд хүргэжээ.  Ингэснээр нийт 162.9 сая төгрөгийн бүртгэлийн үнэ, 76.6 сая төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий хөрөнгө ашиглалтгүй болж, цаашид цахилгаан тээврийн хэрэгслийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэхэд дэд станцын хүчин чадал хүрэхгүй нь тодорхой байгаа аж.

Тэгэхээр Д.Жаргалсайхан Цахилгаан Тээвэр компанийн удирдлагаар ажиллахдаа ийм асуудлуудад холбогдож байжээ. Гэхдээ түүний асуудал ингээд дуусахгүй. Эко автобус угсрагч “Экологбус” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Жаргалсайхан болоод Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нийслэлчүүдийн амь нас, эрүүл мэндийг 135 мянган ам.доллар буюу 270 сая төгрөгөөр арилжиж сууна хэмээн “Улаанбаатар автобус” нэгтгэлийнхэн хэвлэлд хандаж байсан билээ. Энэ талаар үргэлжлүүлэн мэдээлнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • ЗОЧИН (February 15, 2017 2:01:29 pm )

    ЭНЭ АЛТАНХУЯГ ГЭЖ ЯАЧИХСАН ХҮН БАЙНАА, ЯАСАН ОЛОН ХҮРГЭДТЭЙ ЮМ, ТЭД НАР НЬ ЯМАР Ч ДУУСДАГГҮЙ ШУНАЛТАЙ ХҮМҮҮС БДАГ ЮМ БЭ ДЭЭ??АЛТАНХУЯГ ЧИНЬ ХАМААТАН САДАНГААРАА ИХ УУХ ХЭНЭЭ ТУССАН ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ УУ ХААШАА ЮМ?? БҮГД Л ХАА ОЧСОН ГАЗРАА ИДЭХИЙН ДОН ШҮГЛЭСЭН ГЭМЭЭР Л АЖИЛЛАХ ЮМ ЯАНА ДАА, АЛТАНХУЯГИЙН ХАМААТАН САДАНГ???ТЭГЭЭД ШАЛГААД ЭХЛЭХЭЭР ЗЭРЭГ АЛТАНХУЯГ НЬ НАМАЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙНА, ХОНГИЛ РУУ ЧИРЛЭЭ Ч ГЭХ ШИГ ХАШГИРААД УНАХ ????

    • ни-ма-ка (February 15, 2017 4:13:22 pm )

      Монголыг идээд элгээр нь хэвтүүлсэн хүн шүү, АЛТАНХУЯГ

  • Зочин (February 15, 2017 2:49:36 pm )

    Алтанхуягийн хэргээр Увс нутгийнхан ,түүний дотор Малчин сумынхан бид бас шалгуулъя.
    Дээр нэг тэнэг Алтанхуяг яасан олон хүргэнтэй юм бэ гэж солиорсон байна. Нэг эцгээс салбарласан хүмүүсийн үр хүүхдийг 3 үеэр нь авч үзэхэд л 30 хүргэн гарч ирнэ шүү дээ.Эсвэл энэ сэтгэгдэл бичээд байгаа нөхөр Хятадаас гаралтай манай Да хүрээ,Ховд,Улиастайн амбаны угшилтай нөхөр байхаа.Алтанхуягийг дарж авах гэсэн энэ хэлмэгдүүлэлт чинь зүсээ хувилгасан Ногоон малгайтнуудын ажил байхгүй юу.Хай одоогийн Эрээнээр орж ирсэн нөхөрч байж магад.

  • Магда (February 15, 2017 2:56:23 pm )

    Худлаа ажил хэрэгч, эх орон ч царайлсан луйварчин Д.Жаргалсайхан бас Алтанхуягийн хамаатан гэдэг нь үнэн л дээ. Дөрвөдүүд шал худлаа новширч томорно.

  • зочин (February 15, 2017 3:06:37 pm )

    Ялтанхуяг хичнээн хунийг омхий шорон луу татаж байнадаа?!

  • зочин (February 15, 2017 3:27:37 pm )

    БУМБАЯРЫН АВГАЙ ЭД НАРТАЙ НИЙЛЖ ОВОО ЮМ ИДСЭН 2 ӨРӨӨ БАЙРНААС 1 ТЭРБУМЫН ХАУСТ ЗАЛАРСАН ДАА

  • зочин (February 15, 2017 3:28:06 pm )

    ЭНЭ АВГАЙГ ШАЛГА

  • Надя (February 15, 2017 4:17:31 pm )

    Зориудын мэдээ байна Улс төрчид бүгдээрээ л идсэн, уусан нь үнэн, бүгд бүх хөрөнгөө хураалгавал таарна Манай монголчууд өнөөдрийн өчүүхэн ашгийн төлөө авилга авагчдад хахууль цутгаж, ажил авдаг зүйлээ болих сэтгэлтэй болмоор байна. Шударгаар татвараа төлж, түүндээ хяналт тавьдаг болмоор байна.

  • Huurhii (February 15, 2017 6:35:12 pm )

    Увс хүн цадна ичнэ гэж байдаггүй юм даа мэдэж ав

  • ЗОЧИН (February 15, 2017 7:29:14 pm )

    дөрвөд хүн хүн биш 4 шийр мах биш гэдэг дээ.Халхууд яагаад бие биенээ дэмждэггүй бэ тэд чадалтай сайн.Дөрвөдүүд бол дөрвөд нохой байсан ч тэжээдэг.Сайн шалга.Шаасан л байгаа даа.

  • Anonymous (February 15, 2017 7:44:43 pm )

    Увс хvн ичнэ цадна гэж байдаггvй бех дуучид лба

    Йййдаг

  • Anonymous (February 15, 2017 9:48:59 pm )

    Мундаг юмаааа Үнэхээр Жигтэй гайхалтай Эх оронч юм аа

  • дөрвөд хүн (February 15, 2017 9:49:59 pm )

    Цэвэр монгол цустай хүн дөрвөд, баяд байх шүү. Халх хүн монгол биш болсон, цус ойртсон, өвөртлөгч болсон, эрлийз хурлийз бүү мэд шүү дээ. Тийм мундаг байсан бол монгол төрийг удирдаж, хөгжүүлэх нь яасийм. Монгол толгойт халх хүн олж харахад хэцүү болсон цэвүүн цаг ирж дээ.

  • ЗОЧИН ЗООТЕХНИКЧ ХҮҮ. Ю (February 15, 2017 10:06:32 pm )

    БИД НЭГ Л МОНГОЛ ШҮҮ ДЭЭР ҮЕЭСЭЭ БИДНИЙ ХООРОНД ГАДНЫНХАН ЯС ХАЯЖ ХОНЖОО ОЛДОГ БАЙСАН ШҮҮ БИД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ БАЙСАН НЬ ҮНЭН ШҮҮ ДЭЭ ЮМНЫ УЧРЫГ ОЛООГҮЙ БАЙЖ ХЭРЭЛДЭХ ЭЭ БОЛЬЦОГОО ТАМИНЬ ЭЭ ДӨРВӨД Ч ХАЛХ Ч ХОВДЫН ЗЭРЭГ СУМЫНХАН Ч. БҮГД МОНГОЛ ХҮН. ШҮҮ!!!

  • Дорж (February 16, 2017 8:32:15 am )

    1920-иод оны дунд үе 1930-аад оны үед Улаанбаатар хотод 100.000 / нэг зуун мянга/ хүн амьдарч байсан баримт бий.Үүнээс 70.000 / далан мянга / орчим нь Хятад үндэстэн 3000 орчим гадаадын бусад иргэд оршин сууж байсан баримт байдаг. Ингэхээр бид хир зэрэг цэвэр цустай хүмүүс байх болдоо. Цус ясны үзэл ярьж дэмийрдэгээ больвол яасан юм вэ!

  • зочин (February 16, 2017 9:50:51 am )

    Монголд автомашин үйлдвэрлэх эрхийг олон улсын байгууллагуудаас авсан ганцхан хүн байдаг юм. Тэр нь энэ Жаргалсайхан. Монголчууд энэ хүнээрээ бахархах хэрэгтэй.

  • лл (February 16, 2017 4:54:05 pm )

    ойрдууд шиг нэгдэж чаддаг байх хэрэгтэй шүү халхуудаа

  • Улс тор судлаач. (February 18, 2017 9:53:45 am )

    Яах гэж ингэж худал юм бичдэг байнаа. Хэзээ байтлаасаа энэ Ц.Элбэгдоржийн нутгийн, тууний гар хол нь болсон Жаргалсайхан нь Н.Алтанхуягийн хургэн болдог юм. ХАРАГДААЧ.

antalya rent a car