Наадмын зүлэг ногоон дэвжээнээс хөл алдаад олныг гайхшруулаад байсан үгүй аварга А.Сүхбат зодог тайлснаасаа хойш хүмүүсийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж байна.
Тэрээр залуу халуун насандаа багшийнхаа ятгалаар охинтой нь суусан нхэмээн хэвлэлийн бай болж байлаа. Үнэхээр дархан аварга Х.Баянмөнх аварга охин Баясгалантайгаа суулгаж бөхийн хүчирхэг удмыг авч үлдэх гэж хичээсэн.
Тэгэхээр Баясгалан бүсгүйг бөхийн удамд энэ биеэ зориулсан, удам угсаагаа дээдэлдэг бүсгүй гэж эрчүүд тэртусмаа бөхчүүд дээдэлдэг юм билээ.Зүлэг ногоон дэлжээнээс хөл алдаагүй аварга хувийн амьдралдаа нэлээд бүдчиж явна.
Түүний сонголт улам залуужиж өөрөө ч жин хасч залуужиж байгаа нь энэ байдал нь зохиод байгаа гэлтэй.
Дархан аваргын охин Б.Баясгалангаас салсны дараахан дуучин Т.Ариунаагийн тогооч байсан Содоо гэх бүсгүйтэй дэр нэгтгэн амьдарч хоёр ч хүүгийн аав ээж болцгоосон.
Гэвч хоёр дахь эхнэрээсээ уйдсан даян аварга “Тайхар” фитнесс клубийн аэробекийн багш Н.Гарамхандтай учир ургуулж шинэ оны өмнөхөн үрийн зулай үнэрлэжээ
Даян аваргын “бага хатан” Н.Гарамханд одоогоор ХУИС-ийн сэтгүүлчийн ангид суралцдаг.
Хүүхэд байхаасаа спортод дуртай Н.Гарамханд гимнастикаар хичээллэж, гадаад дотоодын олон тэмцээнд оролцсон спортын мастер цолтой. 2009 онд гимнастикийн төрлөөр монголын тав дахь ОУХ-ний мастер болсон нэгэн гэнэ.
Бизнесийн хатуу самбар
УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж улстөрийн карьераа нэлээд амжилттай явах үедээ шинэ амьдралаа эхлүүлсэн.
Эхнэрээсээ хагацаад нэг хэсэг ганцаар явсан тэрээр өөрөөсөө олон дүү Эрдэнэчулуун хэмээх шавилхан бүсгүйг эхнэрээ болгосон. Бизнесийн салбарт хүч үзэж хатуу хөтүүг тууулсан Эрдэнэчулуун буруу сонголт байгаагүй гэдгийг мэдрүүлж Шаравдорж дарга олны өмнө улам өнгө орж бизнес нь ч цэцэглэх болсон.
УИД-ийн хажууханд Гандирс нэртэй цамхагаа барьж өөрсдөө ч тухалсан. Өрхийн бизнесээ авч яваад сурчихсан Эрдэнэчулуун тэвчээртэй, гүжирмэг, зальтай, овсгоотой эрчүүдийн хийдэг барилгын салбарт энэ тэнцүүхэн өрсөлдөж яваа.
Мэдээж барилгын чанар муу, хулхидсан гэх хэл ам гардаг ч тэр бүрт толгой гудайж царай алдаад байдаггүй юм билээ.
Монгол охидыг атаархуулсан бүсгүй
Хакухогийн амжилтыг өнөөдөр япончууд эхнэр Саёко Увадатай холбон тайлбарлаж бахархаж байна.
Энэ бол зөвхөн япончуудын үзэл бодол. Дархан аварга Ж.мөнхбатын бага хүүгийн сонголт япон бүсгүй байсанд бөхийн хүрээнийхэн төдийгүй монгол охид харамссан гэдэг.
Арлын орны дэмжээг хотолзуулж яваа хоёр дахь аварга япон бүсгүй сонгосонд бухимдсан фенүүд нь сүмогийн барилдааныг үзэхээс ч больсон гэх. Үүнд эмзэглэлгүй өнөөдөр энэ хос аз жаргалтай амьдарч хоёр орны хооронд ниссээр. Өдгөө хүү охинтой болж Хакухогийн амжилт өссөөр байгаа.
Харин сүмогийн бөхчүүдийн хэлж ярьснаар япон бэр Саёко Увада өнхөртөө нэлээд халамжтай, эгэл даруухан гэх юм билээ. Гэсэн ч тэд өнөөдөр Монголын алдартай хосуудын нэг хэвээр байна.
Сайхан ч гуниг хурсан нүд
Долгорсүрэн зааны том хүү Сумъяабазар эхнэр авах болсон мэдээ тухайн үедээ хэвлэлийн дуулиан болж байлаа. Арга ч үгүй Монголын сайхан бүсгүй алтан эрдэнийн титэмийн эзэн Мичидмаа хамгийн хүчирхэг бөхийн удамтай гэр бүлд бэр болон очиж байсан юм.
Загварын тайзнаа гялалзаж олон эргчүүдийн нүдийг булааж, сэтгэлийг гижигдэж явсан тэрээр айлын бэр болсноос хойш олны нүднээс нууцхан амьдрах болсон. Хясаа сувдаа нуудаг шиг Сумъяабазар эхнэрээ эрчүүдийн нүднээс харамлаж тайзнаас нь буулгасан юм. Харамсалтай нь тэр цагаас хойш Мичидмаагийн нүд алтан эрдэнийн титэм авч байсан үе шигээ дахин гэрэлтээгүй гэдэг. Үнэхээр гуниг хурсан харцтай мисс маань хаяа энэ тэндэхийн хүлээн авалт, тоглолтод харагдах болсон.
Үнэнч сэтгэл
“Sweetymotion” хамтлагийн продюссер Чинбаа, дуучин Сарнай нарыг рок попын хамгийн үнэнч, тууштай хосууд гээд хэлчихэд буруудахгүй.
13 жил үерхсэний эцэст амьдралаа холбож үр хүүхэдтэй болсон. Өнөөдрийг хүртэл салж нийлэлгүй хамтлагтайгаа урлагтаа үнэнч яваа гээд сайн талууд их. Товчхон хэлэхэд энэ хосыг үнэнч сэтгэл гэж хэлж болно.
Харамсалтай нь тэд эх орноо бус хүний нутаг руу гүйдултэй болсон. Энэ нь монголын рок попынхон үеэ өнгөрүүлсэн гэж гэсэн харцаар хүлээн авдгаас болсон гэх нь ч бий.
Б.Тэнгис www.times.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 09, 2012 12:25:55 pm )
chimbaa sarnaihoer nice
-
Anonymous (February 09, 2012 10:30:56 pm )
michidmaa uilsaar bgaad suusan sh dee suuld salchaad tegeed ichihgui yvah ym daa
-
Anonymous (February 10, 2012 10:14:37 pm )
michidmaa baliar bohir umhii unertei huuhen. hajuugaar n yavahaar sen hiitel umhii unertdeg. hiimel huh hiilgeseniig n humuus meddeggui bh. tegeed ch tsarai zus saihan huuhen bishee. merliisen nogoon marhaisan muuhai huuhen. yaj miss boloson yum boloo.
3 Comments