antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 11, 2017 12 comments

“Баясах трэйд” ХХК-ийн оруулж ирдэг “Kowar” компотноос  дахин өт гарлаа гэв

нийтлэсэн Admin

 

zurrrrr

“Баясах трэйд” ХХК-ийн оруулж ирдэг “Kowar” компотноос өт гарлаа гэх мэдээлэл өнгөрсөн 2016 онд нийгмийн сүлжээ сайтуудаар 2 ч удаа гарч, улмаар иргэд сэрэмжлүүлэг болгох үүднээс хэвлэлийнхэн рүү баримт болох зургийг нь явуулж байсан байдаг. Тэгвэл фэйсбүүк сүлжээнд бас нэгэн хэрэглэгч  “Kowar” компоттой холбоотой гомдлоо нийтлэжээ. Azbayar Dulguun Khulan гэсэн хаягтай хэрэглэгч Kowar –ын компот дотроот өт гарч ирж байна хэмээснийг энд хавсарган хүргэж байна. Энэ бол тус компоттой холбоотой эхний гомдол биш гэдгийг дахин хэлье.

2016 оны гуравдугаар сард eagle.mn сайтад мөн нэгэн иргэн Kowar –ын компоттой холбоотой асуудлаар хандсан байдаг. Тэнд өгүүлснээр бол “Хан-Уул дүүрэгт оршин суудаг иргэн Э нь өчигдөр Өлзийт хорооллын нэгэн дэлгүүрээс тус компотыг худалдаж авсан байна. Уг компотны хугацаа нь 2017 оны долоодугаар сарын 14-нд дуусна гэсэн байгаа ч интороос өт гарсан аж. Тэрээр иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс бидэнд зургийг илгээсэн юм.” гэсэн байдаг.

7097d8e230e2e8019e9a65463b5e06d2

Тэгвэл энэхүү мэдээлэл гарснаас хойш хэд хоногийн дараа буюу 2016-04-05-ны өдөр Жиргээ.мн сайтад бас нэг мэдээлэл гарчээ. Тус мэдээлэлд өгүүлэхдээ “Хэдхэн хоногийн өмнө нийгмийн сүлжээнд нэгэн иргэн Коварын компот автал өт гарлаа гэсэн шуугиан дэгдээд байсан. Харин өчигдөр ахин нэгэн иргэнд ийм зүйл тохиолдсон байна. Уг компотны хугацаа нь 2017.07 сард дуусах юм байна. Хугацаа нь дуусах болоогүй байгаа бүтээгдэхүүнээс өт гарсан нь хачирхалтай. Учир нь үүнд хууль хяналтын байгууллага анхаарлаа хандуулахгүй байна уу? эсвэл тэдэнд хууль хяналт үйлдэггүй юм уу?” хэмээн сэтгүүлч асуусан байсан.

Харамсалтай нь “Kowar” компотноос өт гарлаа гэдэг мэдээлэл дахиад л иргэдээс гарч байна. “Баясах трэйд” ХХК-ийнхан уг асуудалд тайлбар хийх биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • zochin (February 11, 2017 8:39:36 pm )

    dotoodiin tegeed baigaliihaan jimsiig l idetsgeeydee hvmvvsee

  • Лхагва (February 11, 2017 8:47:29 pm )

    Аль болох өөрийн орны жимс ногоог идвэл арай л дээр байх.Гадаадаас хямдхан хугацаан нь дуусах дөхсөн бүтээгдэхүүн ирдэг байх.

  • Anonymous (February 12, 2017 1:32:03 pm )

    Дотоододоо хийсэн болон өөрөө жимсээ түүгээд хийе гэхээр хураагаад авчихдаг шүүдээ

  • Зочин (February 12, 2017 1:32:54 pm )

    Дотоододоо хийсэн болон өөрөө жимсээ түүгээд хийе гэхээр хураагаад авчихдаг шүүдээ

  • Anonymous (February 12, 2017 3:19:36 pm )

    Orsoldkgch company diin archaagui arga.

  • Anonymous (February 12, 2017 3:21:40 pm )

    Dandaa l gardag sn dee idex geed avaxad baij bdag tegeed avaxaa bolison

  • Зочин (February 12, 2017 3:46:15 pm )

    хохино

  • ххххх (February 12, 2017 11:33:38 pm )

    хяналтын албад ажлаа сайн хиймээр юм

  • Anonymous (February 12, 2017 11:50:15 pm )

    1рт дотоодод интоор жимс ургадаггүй.
    2ртөт бна гэдэг чинь харин ч сайн гэсэн үг. Энэ жимсэнд ямар нэгэн химийн гаралтай хор цацаагүй учраас өттэй байгаа юм.

  • Anonymous (February 13, 2017 12:03:51 pm )

    уг нь өттэй жимс химийн хор цацаагүй л гэсэн үг л дээ Европынхон бол нэг их тоодгүй л юм даа

  • zochin (February 13, 2017 12:09:29 pm )

    Kowar iin hataasan samar jimsnii holimog ni ch gesen muuhai hurshsan uner amttai bna lee shuu, negiig avch uzeed dahin avahaa bolison. Kompot ni uugaasaa sejgiin haragddag, on siig ni zassan bj magadguim, hadgalalt muutai, haluun gazar bdag baih.

  • Zo (February 14, 2017 1:41:24 pm )

    Polshiin kobarin buteegdehuun uneheer chanar muu baidag

antalya rent a car