Улсын начин Б.Баатарцол, Б.Ганзориг нарын допингийн эсрэг зөрчилд Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо хариуцлага хүлээлгэлээ. Өнгөрсөн жилийн баяр наадамд шөвгөрсөн Баян-Өлгий аймгийн харьяат Б.Баатарцол, Увс аймгийн харьяат Б.Ганзориг нарын шинжилгээнээс допингийн эсрэг зөрчил илэрсэн талаар Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдэгдсэн билээ
Тэгвэл Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос Б.Ганзоригийн шинээр хүртсэн улсын начин цолыг хураах, Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргажээ.
Тодотгоход, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Шадар сайдын хүрээнд хуралдаж байгаа бөгөөд Шадар сайдын хувьд допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураах ёстой гэж үзэж буй юм байна.
Холбоотой мэдээ
-
zochin (February 10, 2017 1:40:15 pm )
ерөнхийлөгчийн зарлигыг баяр наадмын комиссын дарга шадар сайд хүчингүй болгож чадах уу тэгээд нэгнээс цол хураагаад нөгөөхийг нь нэг жил барилдах эрх хасаж байгаа нь
тэгш бус байна допинг хэрэглэсэн бол бүгдийн нь цолыг хасвал өчиггүй хасна гэвэл үнэнд ойртоно -
Мягмарын Бүрэнбаяр (February 10, 2017 2:58:55 pm )
Энэ буруу, Хоёулаа адилхан сорьцын шинжилгээ гарсан байна. Яагаад Ганзоригийн цолыг хураагаад Баатарзолы нэг жилээр хасч байгаа юм бэ. Улс төржихөө боличээ. Ноёны бөх цол аваад ардын хүүхэд авч болдог уу юмуу. Ноедоо
-
дло (February 11, 2017 9:02:54 am )
ганзориг чинь харин ноёны бөхшдээ
-
ЗОЧИН (February 11, 2017 4:55:06 pm )
ХҮМҮҮСЭЭ НАДАД НЭГ САНАЛ БАЙНАА.ЕРӨӨСӨӨ ЭНЭ БАРИЛДААНЫГ БОЛЬЦГООЁО.ЯАГААД ГЭЭЧ ОДООГИЙН БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН ГЭЖ НОХОЙНЫ ЖОГОРХОЙ ЗУУРАЛДААД ЗОГСЧИХНО.ЭСВЭЛ ЗОДОЛДООД УНАНА.НҮДНИЙ БУЛАЙ ШҮДНИЙ СОЙЗ ТЭР ДОПИНГИЙГ НЬ ЭНЭ ТЭНЭГҮҮДЭД АХИУХАН ШААЛГААД ЗОДОЛДУУЛЧИХЬЯ.БУСДЫГАА НАМ НАМ ШААС АН ГАР НЬ ШУУД АВАРГА БОЛГОЁ ХА ХА ХА ХИХИХИ
4 Comments