Гэхдээ энэ асуудал үнэн зөвөөр шийдэгдэж ирсэн нь эргэлзээтэй. Олон нийтийн дунд мөнгөтэй нь сугараад үлддэг гэсэн хардлага үргэлж байсаар ирсэн билээ. Бөх сонирхогчид энэхүү асуудлыг маш сайн мэддэг. Гэхдээ МҮБХ энэ асуудал дээр усанд шидсэн загас шиг дуугай байсаар ирсэн байдаг. Учир нь олон улсад 14 хоногын дотор гардаг шинжилгээ манайд гурван сарын дараа гарч хэрүүл дэгдээдэг байсанаас үүдэлтэй. Харин энэ жил Баян-Өлгий аймгийн уугуул Батчулууны Баатарцол, Увс аймгийн харъяат Бадрахын Ганзориг нарын “А” сорьцны дээжээс сэргээш илэрлээ гэсэн мэдээлэл тархсанаас хойш цахим ертөнцөд уг маш хүчтэй асуудал дэгдсэнээр МҮБХ энэ тал дээр ажиллах болсон.
Өөрсдийг Монгол Үндэсний бөхөд 50 том шинэчлэл хийсэн хэмээн омгошдог тэргүүнүүд нь үнэн шүүмжлэлд гүйцэгдэж бөх сонирхогчдтой хүртэл уулзалт хийж, телевиз сонин хэвлэлээр Үндэсний баяр наадмаас л авдаг байсан допингийн шинжилгээг бусад барилдаанууд дээр авна гэж ам гарсан. Өмнөд Солонгост хийлгэдэг байсан шинжилгээг монголдоо хийчих лаборотори байгуулах зорилгоор хандив хүртэл цуглуулж эхэлсэн юм. Дархан аварга Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяраас эхлээд мөнгө хандивлаж эхэлсэн билээ. Гэтэл тэдний санаачилж хэрэгжүүлж байгаа нэгэн арга хэмжээ нь бөхчүүдээс “Хэнээс шинжилгээ авах вэ?” гэсэн нууц санал хураалт юм.
Наадмаас бусад үед бөхчүүдээс Допингийн шинжилгээ авах болсонтой холбогдуулан шинжилгээнд хамруулах шаардлагтай гэж үзэж байгаа бөхчүүдийг тодруулах зорилгоор бөхчүүдээс нууцаар санал авч эхэлжээ. Хоёрдугаар сарын 6-наас эхлэн Архангай аймгийн Бөх билигт дэвжээний болон Алдар спорт хороон дээр бэлтгэл хийж байгаа бөхчүүдээс үргэлжлүүлэн “Ховд” дэвжээ, “Хилчин” спорт хороо, Говь-Алтай, Увс, Өмнөговь, Хөвсгөл, “Их шавь” дэвжээний нийт 300 гаруй бөхчүүдээс санал авсан байна. Мөн үлдсэн аймгийн бөхчүүдээс үргэлжлүүлэн санал авч эхэлжээ. Харин бөх үзэгчидээс 2017.2.12-нд зохиогдох Их монгол аваргын 140 жилийн барилдаан дээр авахаар болжээ.
Үеийн үед ард түмнийхээ хүндлэл хүлээж байсан бөхчүүд маань ингэснээр бие биенээ “Матах” аянд идэвхийлэн мордлоо. Үндэсний их баяр наадамд 5 давсан бөхөөс л авдаг, 4 давсан бөхөөс авдаггүй “Гайхамшигтай” тогтолцоог эвдэж буй нь сайхан хэрэг. Зүй нь бол барилдаан болгоны шөвгийн 5 давсан бөхчүүдээс л аваад байх хaнгалттай байхад ингэж бие биенээ “МАТАХ” аян өрнүүлж байгаа нь гайхалтай. Бөхийн барилдаанд 128 бол 4-8, 256 бол 8-16, 512 бол 16-32 , 1024 бол 32 -64 бөхөөс авчихад хангалттай биш үү МҮБХ.
Мөн гар, хуруу нь гэмтээгүй бөх байхгүй боллоо. Зодог шуудагны хэмжээг хангалттай барих хэмжээнд болтол нь хэзээ өргөсгөх вэ? Технологийн эрин үед Камер хэзээ ашиглах вэ? Утаатай үеийхэн гэдэг шиг Хэт таргалалттай үеийнхэн Та бидний нүдэн дээр өсөн торниж байна. Дүрмээ хэзээ шинэчлэх вэ? Уран мэхээ уралдуулан барилдаг байсан үндэсний бөх удаан чилээж барьц сонгодог болсоныг яах вэ? МҮБХ