Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад хохирол учруулсан гэх хэргээр ял эдэлж байгаа. Тэрбээр магадлангаар суллагдах хугацаа болсон талаар хэлж ярьж, Ерөнхийлөгчид хатуухан үгтэй ил захидал илгээсэн. Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Амарбат уг асуудлаар хэвлэлд тодруулга өгчээ. Тэрбээр “Эхний удаад Төв аймгийн прокурорын газарт хандсан. Хорих анги өөрөө материал бүрдүүлж ирүүлэх ёстой. Тэр материал дутуу байна гээд прокурор буцаасан гэж би ойлгосон. Хоёр дахь удаад Улсын ерөнхий прокурорын газарт хандсан. Ерөнхий прокурорын газар аймгийн прокурорын газрын шийдэх асуудлыг өмнүүр нь орж шийдэж болохгүй. Ийм учраас аймгийн прокурорын байгууллага шийдэх ёстой гээд аймагт нь шилжүүлсэн. Ялтан Л.Гансүхийн ил захидал хэвлэл дээр тавигдсан байна лээ. Ил захидал нийтлэгдсэнтэй холбоотойгоор ял эдэлж байгаа байдалтай газар дээр нь танилцах чиглэлийг Улсын ерөнхий прокуророос Төв аймгийн прокурорын газарт өгсөн. Төв аймгийн прокурорын газраас тухайн хүний зан байдлаараа засарч хүмүүжсэн байдал, ял эдэлсэн байдалтай газар дээр нь очиж танилцсан.Энэ үед үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тухайгаа бичгээр илэрхийлж, хүсэлт гаргасан талаар бидэнд эргээд мэдэгдсэн.Ингээд гурав дахь удаагаа хандсаных нь дагуу прокурор хянаж үзээд шүүхэд шилжүүллээ.” гэсэн байна. Түүнийг магадлангаар суллагдах боломжтой гэж үзсэн аж. Энэ талаар хэлэхдээ “-Шаардлага хангаж байна гэж танилцуулсан. Нөгөөтэйгүүр, Төв аймгийн прокурорын газраас танилцах үеэр Л.Гансүх өөрөө бичгээр дахин хүсэлтээ гаргаж өгсөн байна лээ. “Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж. Ингээд өчигдөр буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр прокурор дүгнэлт бичиж материалыг Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн. Одоо шүүх хурлаараа хэлэлцээд хорих ялаас үлдсэн хугацааг нь тэнсэн суллах эсэхийг нь шийднэ.” гэж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
дарамт (February 09, 2017 11:51:19 am )
Дарамталж гүрийж байгаадл бичүүлээд авчих юм даа
-
а (February 09, 2017 12:08:48 pm )
Худлаа яариад л. Гансүх хэрэг хийгээгүй юм чинь хэзээч тийм үг хэлэхгүй. Одоо түүнийг гүтгэхээ зогсоо
-
тангад (February 09, 2017 12:20:04 pm )
заавал тэгж хэлүүлэх гээд хийгээгүй хэрэг болохоор тэгж хэлээгүй биз хуцнаа , хоёр мангар поркуор , ичдэггүй хоёрдоо улаахгүй гөлиигөөд сууж байсан
-
зочин (February 09, 2017 12:40:16 pm )
Одоо цагийн ханш нь тийм юм чинь би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, өөр юу юу ч гэдэг юм, хүссэнийг нь бичээд л гарч ханиа л халамжилахыг бод дүү минь
-
ЗОЧИН (February 09, 2017 1:07:42 pm )
сонин юу байна хүүхээ өө тэнзэн ташуур нэг тэнсний бөмбөг хоёр ширхэг байна чамаар сонин юу байна өө надаар уу надад үзэмтэй мантуу хоёр ширхэг үсний хавчаар нэг ширхэг байна аан үзэмтэй мантуу чинь хөөлтгүй үсний хавчаар чинь барихгүй болсон юм байна лээ за яршиг да хэргэлж хэргэлчхээд
-
ой гутагч (February 09, 2017 1:20:44 pm )
гансүх чи засарсануу? үнэнүү? яамар амархан хулхинь буудаг юм? хэрэг хийгээгүй хэлмэгдлээ гээд бсан яасан? хулгайчууд биё биёнээ ингээд гаргадаг байхгүй юу цаана чинь жирийн нэг монгол эр,эм,ялахгүй хэрэг хийчээд засарсан хүн зөндөөн бгаа,энэ хүмүүсээ адилхан суллаа? ЭЛБЭГЭЭ БАЛАЙ?????????????????????????????????,
-
zochin (February 09, 2017 2:35:29 pm )
unen shuu jiriin irgend adilhan handaj chaddaggui hulgai hiisen munguu ugch garch bna
-
зочин (February 09, 2017 2:43:15 pm )
Гансүхийг гэмгүй амьтан гэж бодоод байгаа юм биш биздээ их шунахай нөхөр дөө оюу-толгойн гэрээг зуралцаж эх орноо худалдсан нохдын нэг гэх юм билээ шунал ихдвэл юу болдог гэдэг билээ
-
ЗОЧИН (February 09, 2017 3:42:07 pm )
ЯМАР НЬ ЗАХИДАЛААР СУЛЛАГДДАГ ЮМ ЯМАР НЬ ГАНЦ БЯРУУНЫ ТӨЛӨӨ ЭНЭ ХҮНЭЭС УРТ ХУГЦААГААР ХОРИГДДОГ ЮМ АРД ТҮМЭН ЗАХИДАЛ БИЧЭЭД СУЛЛАГДАЖ ЧАДДАГ БИЛҮҮ
-
чингис (February 09, 2017 3:59:46 pm )
Авсан мөнгө байвал ширээн дээрээ гаргаж тавь.мөнгө аваагүй бол хоёр чихээ огтолж
хая.нэг бол хэлмэгдсэн гэх юм.одоо хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх юм.алин
үнэн юм.хийсэн хийгээгүй алин юм бэ.гарч ирээд чихээ огтолж хая тэгвэл ард иргэд
үнэмших болох нээ -
ЗОЧИН (February 09, 2017 4:42:27 pm )
ЭЛБЭГДОРЖ Л ХҮНЭЭС ӨС ХОНЗОН АВАХ ДУРТАЙ АЛУУРЧИН ГЭМГҮЙ ХҮНИЙГ ХҮЧ ХЭРЭГЛЭЖ ХҮЧНИЙ БАЙГУУЛГААР ХҮЧ ХЭРГЭЛЖ ХҮЧЭЭР ЯЛТАН БОЛГОЖ СУРСАН АЛУУРЧИН ШД ЭЛБЭГДОРЖ ХҮНИЙГ ЦУСГҮЙ ЦУСТАЙ АЛЖ СУРСАН ҮНЭН ШҮҮ
-
зочин (February 09, 2017 6:57:45 pm )
энд ерөнхийлөгч ямар хамаатай юм харин авилгачтай луйварчидтай хатуу тэмц гэж үүрэг өгсөн байж болно энэ бол шудрага явдал. Харин Гансүхийг ямар шалтгаанаар суллаж байгаа юм бол Гансүх шиг хугацаанаасаа өмнө суллагдах олн хүн байгаа юу хууль хоригдож байгаа иргэдэд тэгш үйлчлэх үү
-
Erdenebileg (February 09, 2017 9:20:11 pm )
Элбэгээг муулагчид дандаа авилгач,бууны нохойнууд.Эд хэзээч сайнаа үзэхгүй.
-
Зочин (February 10, 2017 9:29:04 am )
Үйлдсэн хэргээ хүлээсэн бол аргагүй мөнгө завшсан л байна даа. Хийгээгүй хүн хэзээ ч хэргээ хүлээхгүй ш дээ
-
АН-ын ахмад (February 10, 2017 1:20:35 pm )
Элбэгээ огцрохоосоо өмнө МАНАНгийн хулгайч луйварчдыг бүгдийг бариулж шийтгүүл Даварсан новшнууд яана гэнээ чамайг шүүмжлэх зоригтой болцгоожуу Хуцдаг авилгачдыг нух, шорондоо амиа “хоролцгооно” биз Алтанхуяг Жонхуу Батзандан болон бусад зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэгчдийг шоронд нь хатаа арьсыг нь дэлгэ, хэний хүү хэн гэдгээ бүрэн ойлгуул малнуудыг өлсгө чамд найдаж байна. Чи чадна.
-
АН-ын ахмад (February 10, 2017 1:27:29 pm )
Сахал Эрдэнэбилэг чи зөв байна Элбэгээг муулагчдыг хоёул нийлж байгаад нугаслая Харин чи ажил эхлэхээс өмнө ачигдчихаваа Зугтаарай Жаахан хайж байгаад мартчихна Дараа нь ажлаа эхэлнэ Эрдэнэтийн хишиг маньдаа хүртээгээрэй Амжилт хүсье
-
АН-ын ахмад (February 10, 2017 1:31:12 pm )
Сахал Эрдэнэбилэг чи зөв байна Элбэгээг муулагчдыг хоёул нийлж байгаад нугаслая Харин чи ажил эхлэхээс өмнө ачигдчихаваа Зугтаарай Жаахан хайж байгаад мартчихна Дараа нь ажлаа эхэлнэ Эрдэнэтийн хишиг маньдаа хүртээгээрэй Амжилт хүсье Эрдэнээ даргаа энэ Гансүх гэгчийг намаас хөөгөөгүй бол одоо хөөгөөрэй Идсэн гэдгээ хүлээсэн байна
17 Comments