antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2017 9 comments

“Голомт” банкны ТУЗ-ын дарга Д.Баясгалан C.В.Паушоктой байгуулсан гэрээний өрөө өөрөө төлөх бололтой

нийтлэсэн Admin
“Алтан Дорнод Монгол” компаний захирал Т.Ганболд “Голомт” банкны ТУЗ-ын дарга Д.Баясгаланд хандан нээлттэй ил захидал бичиж,“Алтандорнод Монгол” ХХК, “Бумбат” ХХК-уудыг шилжүүлэн өгч буйгаа зарлажээ.
Ингэснээр Д.Баясгалан C.В.Паушоктой байгуулсан аккредитивын болон зээлийн гэрээний хиймэл өр төлбөрөө өөрөө барагдуулахаар болж буй гэнэ.
Голомт банкны эзэн Баясгалан танаа
/“Алтандорнод Монгол” ХХК, “Бумбат” ХХК-уудыг шилжүүлэн өгөх тухай/
Голомт банк нь сүүлийн жил гаруй хугацаанд хууль шүүхийн байгууллагаар хүч түрэн С.В.Паушокийн үед өөрсдийн хамтран үүсгэсэн хиймэл зээлийн өр төлбөрийг төлүүлэхээр улайран зүтгэлээ.
Хэдийгээр ОУ-ын Арбитрын шүүх, Монгол Улсын шүүхээс хүчин төгөлдөр бус худалдааны болон аккредитивын гэрээний төлбөрийг манай компани хариуцан төлөх үндэслэлгүй болохыг тогтоосон боловч цаашид энэхүү хууль бус үйл ажиллагаанд оролцох, түүний золиос болох шаардлагагүй гэж үзэж байгаа тул “Алтандорнод Монгол” ХХК, “Бумбат” ХХК-иудыг 100 хувийн хувьцаа, эд хөрөнгө, тусгай зөвшөөрлүүдийг бүхэлд нь Голомт банкны өмчлөлд шилжүүлэх мэдэгдлийг 2016.09.26-нд танайд хүргүүлсэн.
Нэг. Голомт банкны нэ­хэмж­лэлтэй С.В.Паушокийн ИТОЧУ-той байгуулсан худал­дааны гэрээний төлбөрт 2007 онд нээсэн АГ0100080001-АГ0100080005 дугаартай таван аккредитивын гэрээний төлбөрийн 2’092’490’948 иен буюу 34.1 тэрбум төгрөг гаргуулах хэргийг ХУД-ийн иргэний шүүх 2016.09.23-нд хэлэлцэж, уг төлбөрийг гаргуулах илтэд хууль бус шийдвэр гарлаа.
Гэтэл дээрх гэрээнүүд нь Япон Улсын Худалдааны Арбитрын шүүхийн 2013.10.30-ны өдрийн №12-02, №12-03 тоот шийдвэр, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014.11.05-ны өдрийн 3072/Б дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус худалдааны хэлцэлийн үндсэн дээр хийгдсэн аккредитивын хэлцэл хүчингүй болохыг, мөн уг гэрээний дагуу шилжсэн мөнгийг манайх авч ашиглаагүй бөгөөд үүний төлбөрт ямар ч машин техник орж ирээгүй болохыг шүүхийн шийдвэрт маш тодорхой дүгнэж, “Алтандорнод Монгол” ХХК нь дээрх гэрээнээс үүссэн төлбөр тооцоог хариуцах үндэслэлгүй болохыг эцэслэн тогтоосон.
Гэтэл эцэслэн шийдээд хоёр жил өнгөрсөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад танай банк хүч түрэн хууль бусаар “Алтандорнод Монгол” ХХК-иар дээрх таван аккредитивийн мөнгийг төлүүлэх шийдвэрийг гаргуулж, Монгол Улсад шүүх нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болдог жишгийг тогтоолоо.
Хоёр. Дээрх таван аккредитив нь хуурамч худалдааны 21 гэрээгээр дамжуулан С.В.Паушок-Голомт-ИТОЧУ-МОПС-ийн хийж байсан 7.1 тэрбум иен буюу 159.7 тэрбум төгрөгийн хууль бус санхүүгийн схемийн нэгээхэн хэсэг нь байсан.
Энэхүү схемээр дамжуулан С.В.Паушок-Голомт банк нар нь гадаад улс руу хөрөнгөө Монголын хууль, хяналтын байгууллагаас бултуулан гаргаж, Засгийн газартай шүүхдэлцэх бэлтгэлээ хангаж, хиймэл хохирол бий болгосон бөгөөд тэрбээр алтны 68 хувийн татварын асуудлаар Монгол Улсын Засгийн газрыг ОУ-ын арбитрын шүүхэд өгч нэг тэр­бум гаруй ам.долларын хохирол нэхэмжилсэн. Мөн манай хууль, хүчний байгууллага түүнд их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.
С.В.Паушок-ИТОЧУ-ГОЛОМТ нар нь тухайн үеийн ханшаар 120 сая ам.долларын машин техник, мөнгөн хөрөнгийг ИТОЧУ-гаас авч Монгол руу оруулахгүйгээр ОХУ дахь дундын МОПС компани руу шилжүүлэн авч, харин Монгол дахь “Алтандорнод Монгол” ХХК дээр огт аваагүй бараа, техникийн хиймэл өр үүсгэсэн. Энэхүү ажиллагаанд Голомт банк нь тухайн үедээ өөрийн хөрөнгөөс хэт давсан үнийн дүнгээр /уг нь “Банкны тухай хууль”-иар өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй байх заалттай/ ИТОЧУ-гийн харилцагч банкинд барааны төлбөрийг төлөх аккредитивийн мэдэгдлийг хүргүүлж чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үүнийнхээ хөлсөнд нэлээдгүй их мөнгө авсан билээ.
Мөн энэ аккредитивын төлбөрийн асуудлаар танай банк ИТОЧУ-тай 2013 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүхдэлцэж байсан бөгөөд ИТОЧУ болон Голомт банкны хооронд 2013.03.15-нд “Withdrawal agreement” гэрээг байгуулж, нийт 5’203’806’535 иен буюу 88.7 тэрбум төгрөгийн аккредитивийн маргаанаа 1’200’000 ам.доллароор харилцан тохирч хаасан бодит факт, нууц гэрээ тань хүчинтэй байгаа. Энэхүү гэрээ тань Голомт банк анхнаасаа гэрээний дагуу бараа нийлүүлэгдээгүй, худалдааны болон аккредитивын гэрээгээр халхавчилсан санхүүгийн схем гэдгийг мэдэж байсныг нотолдог.
Гурав. Танай банк “Бумбат” ХХК-иас таван зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шүүхэд нэхэмжилж 28’825’478’053 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцааны эд хөрөнгөөр хангахаар шийдвэрлэсэн. Гэвч энэхүү мөнгө нь үндсэндээ компанийн өмнөх удирдлага асан ОХУ-ын иргэн С.В.Паушокийн танай банктай хамтарч хийсэн хуурамч гэрээ, түүний ОХУ болон гадаад улс руу хөрөнгөө гаргах зорилгоор эзэмшилд нь байсан “Элладон” ХХК, “Кипрстар” ХХК, “Яхтон” ХХК, “Востокнефтегаз”ХХК зэрэг компаниудад үүсгэсэн хугацаа хэтэрсэн хиймэл зээлийн өрийг зээлээр хааж, шинэ зээл болгоход зориулагдсан билээ.
Дөрөв. С.В.Паушокийн эзэмшилд байсан “Востокнефтегаз” ХХК-ийн бүх хөрөнгийг одоогоос гурван жилийн өмнө 2013 онд Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоол, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар татварын өрөнд хурааж, төрийн өмчид шилжүүлсэн. Тус компанийн хөрөнгийг шилжүүлхэд танай банкны гүйцэтгэх захирал, эрсдлийн удирдлагын захирлууд тухайн үедээ бичгээр барьцааны хөрөнгийг татварт өгөхийг зөвшөөрч, оронд нь компанид орж ирсэн орлогоор банкны зээлээ мөнгөөр төлүүлж байсан билээ.
Гэтэл гурван жилийн дараа шүүхийн шийдвэрээр дампуураад татан буугдсан компани дээр 22.1 тэрбум төгрөгийн төлбөр гаргуулах, түүнийг нь төрийн өмчид өөрөө зөвшөөрөл өгч шилжүүлсэн одоо ХХААЯ-ны ТЭДС-гийн эзэмшилд байгаа 25.3 тэрбум төгрөгийн үнэтэй Нефть хангамжийн баазаар төлүүлэх шүүхийн шийдвэрийг 2016.05.19-нд хүчээр гаргуулжээ.
Нүд улаан, мөнгө цагаан боловч та бүхэн дампуураад татан буугдсан хувийн компанийн өрийг төрийн өмчийг дээрэмдэн авч төлүүлж байгаа энэхүү үйлдлээсээ ичих хэрэгтэй! Аргагүй олон жил худлаа тайлан мэдээ гаргаж төр олон нийтийг хуурч ирсэн үйлдлүүд чинь өөр зам үлдээгээгүй байх.
Хэдийгээр энэ компаниудын хувьцааг худалдан авсан зээлийн төлбөрт танай банкинд нийт 33.1 тэрбум төгрөг буюу тухайн үеийн ханшаар 25 сая ам.доллар төлсөн боловч бидний зүгээс цаашид ийм хууль бус үйл ажиллагаанд орооцолдож, түүний золиос болох, хөрөнгө болж орж ирээгүй, хэсэг хүмүүсийн хууль бус ажиллагаагаар үүссэн хиймэл өр, төлбөрийг өмнөөс нь төлж барагдуулах ямар ч боломжгүй бөгөөд ийм шаардлага ч байхгүй тул хөрөнгөөсөө татгалзаж, танай банкинд шилжүүлж байна.
Иймд Монгол Улсын банк санхүүгийн салбар, эдийн засгийг хордуулахад 20 гаруй жилийн туршид голлон оролцсон Голомт банкны эрхэм удирдлага Д.Баясгалан та, “Алтандорнод Монгол” ХХК, “Бумбат” ХХК-иас 100 хувийн хувьцаа, эд хөрөнгө, тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авч тус банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байхдаа өөрөө гарын үсэг зурж, C.В.Паушоктой байгуулсан аккредитивын болон зээлийн гэрээний хиймэл өр төлбөрөө өөрөө барагдуулна уу!
12(58)
329_
1033_
3072_
329_(1)
01100080001(1)
0110008002(2)
01100080003
01100080004
01100080005
Тоордойн Ганболд

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (February 08, 2017 4:29:15 pm )

    ENE BAYASGALAN VMXII XUJAAGIN SHEES ZALILAN PIZ.DAda!

    • зочин (February 09, 2017 6:47:45 pm )

      нэг сая доллар дансандаа мартаад нухуулчаачээ хужаагийн шээсийг

  • Anonymous (February 08, 2017 6:10:34 pm )

    Энэ Алтан Дорнодын Ганболд тийм өгөөмөр хүн мөн билүү хамгийн ашигтай алтаа ухаж авчихаад одоо болохоор нээх үнэнч хүний дүр исгээд юмаа өгсөн хүний гол дүр тоглоод бүх буруугаа голомт банкны Баясгаланд бухаад өнгөрч байх шивдээ мөнгөө авахаараа банкаа магтаад л мөнгөө төлөх болохоороо банк шиг муу газар байхгүй юм шиг болох юмаа энэ бизнес үүд

    • Дэлдэгч (February 08, 2017 11:53:47 pm )

      Чи юунд эгдууцээд байгаа хулгайч вэ. Голомтын бузар ажиллагааг дэмжээд байгаа юмуу. Эсвэл хамтарч залилан хийсэн шааруу. Хулгайч луйварчин залилагчдыг уул нь 15- жил бур буудан алах ялыг саяхан 30 жилийн емне егдег байсан. Бур хохирлыг нь барагдуулахын тулд ах дуу хамаатан хамжаачин тэдгээрийн херенге хогшилыг хурааж телуулж л байсан.

  • zochin (February 08, 2017 6:11:50 pm )

    Энэ Алтан Дорнодын Ганболд тийм өгөөмөр хүн мөн билүү хамгийн ашигтай алтаа ухаж авчихаад одоо болохоор нээх үнэнч хүний дүр исгээд юмаа өгсөн хүний гол дүр тоглоод бүх буруугаа голомт банкны Баясгаланд бухаад өнгөрч байх шивдээ мөнгөө авахаараа банкаа магтаад л мөнгөө төлөх болохоороо банк шиг муу газар байхгүй юм шиг болох юмаа энэ бизнес үүд

  • CHANCE@XXK (February 08, 2017 8:38:43 pm )

    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah
    Surtahclah ajiluudiig hiij huitsetgene.
    Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO.
    • Ажлын байранд тавигдах шаардлага
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • зочин (February 08, 2017 10:20:00 pm )

    нэг сая доллар дансандаа мартаад нухуулчаачээ хужаагийн шээсийг

  • Улс тор судлаач. (February 09, 2017 9:47:16 pm )

    Энэ Баясгалан чинь Сайханбилэгтэй хамтарч хулгай хийсэн янзийн нохор байсан шуу дээ. Одоо “дээлээ л номрох болж дээ хоорхий”. Ногоо Сайханбилэг нь хэзээ “дээлээ номрох юм болдоо”.

  • tumur (February 10, 2017 9:18:57 am )

    GOLOMT BANKIIG HUJAA NARAAS SALGAJ LU BOLDOD UGULDUU! BAYASGALAN GEJ MUU HUJAAGIIN SHEES BAABAR GEJ NEG MUU BARZAISAN HUJAAGIIN BAAS NARIIG ZAILUULAH TSAG BOLSON SHUU

antalya rent a car