antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2017 1 comment

Цагийн ажилтан бүтээмждээ тохирсон хөлсийг шууд авна

нийтлэсэн Admin

TSAGIIN AJIL

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.Өнөөгийн нөхцөлд үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарт ажил олгогч нь ажилд шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр тодорхой хугацаагаар буюу 14 хоногоос нэг сар цалин хөлсгүй ажиллуулдаг. Энэхүү зөрчилдөө хариуцлага хүлээдэггүй аж. Хөдөлмөрийн тухай хуульд энэ талын зохицуулалт дутмаг, тодорхойгүй байгаатай холбоотой хэмээн үзэж, “туршилтын болон сургалтын хугацаа”-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох үүднээс “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйлийг шинээр нэмж хуулинд тусгажээ.Мөн манай улсын Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн тухай бусад хууль тогтоомжоор “цагийн ажил” гэсэн ухагдахуун зохицуулагдаагүй байдаг тул өргөн мэдүүлж буй уг төсөлд “Цагаар ажиллах” гэсэн зүйл шинээр нэмж тусгажээ.Хэлэлцүүлгийн шатанд гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ тухайн цагийн ажилтан тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байх нь зөв гэж үзлээ.Ингээд тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (February 08, 2017 3:54:45 pm )

    энэ хэдэн эмэгтэй гишүүд дотор арай дөнгүүр юмнд ул суурьтай асуудалд үндэслэлтэй хэлж ярих нь цэгцтэй нь цогзолмаа шиг байггмдаа

antalya rent a car