antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2017 7 comments

Эмч ял авах уу, өвчтөн үхэх үү

нийтлэсэн Admin

     e1d0a1ba368a45c6original   Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн “Эрүүгийн хууль”-ийн шинэчлэлийн хүрээнд өнгөрөгч 2015 онд өөрчлөлт оруулахдаа “Эмч, эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, аминд санаатай хохирол учруулсан тохиолдолд эмчлэх эрхийг нь 1-3 жилээр хасах, 20-80 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жилийн хорих ял ногдуулна” гэж заасан билээ. Энэ нь өнөөдрийг хүртэл маргаан дагуулахаас гадна эсэргүүцэлтэй тулаад байгаа юм. Шуудхан хэлэхэд хууль гол “үзэл санаа” нь эмч ял авах уу, эсвэл өвчтөн үхэх үү гэсэн тулгалттай хуулийн эсрэг хүн бүхэн тэмцэж байгаа юм.

     Хууль бол өөрөө амьдралтай салшгүй холбоотой байж сая мөрдөгдөх, түүний мөн чанар оршино гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Гэтэл манай “шинэчлэгчид” маань амьдралаас тасарсан, хэт тэнгэр харсан хууль батлачихаад түүнийгээ ил далд хэрэгжүүлэхийг шахаж суугаа нь даанч харамсалтай. Хамгийн наад зах нь тангараг өргөсөн эмч хүн “хүний эрүүл мэнд, аминд санаатай хохирол учруулах”-уу гэдгээс асуудал эхэлнэ. Эрүүл мэнд анагаахын чиглэлээр хамгийн багадаа 4-6 түүнээс дээш суралцаж, түүний мөн чанарыг ойлгосон эмч эмнэлгийн ажилтнуудыг заналхийлсэн, өөрсдийнх нь сонгосон мэргэжлээс айдас авах хэмжээний хууль баталсан гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Эмч нар амь дүйсэн хүнд хагалгаанд ордог. Амьдрах магадлал бараг үгүй хүнийг босгодог. Хэрвээ магадлал бага хүнд хагалгаа хийгээд тэр нь эндвэл хагалгаа хийсэн эмч хорих ялаар шийтгүүлнэ гэдэг яавч амьдралд нийцэхгүй. Энэ бол өдөр бүхэн эмч нарт тулгардаг ажлынх нь нэгээхэн хэсэг. Жишээлбэл, зүрхний шигдээс болсон хүнийг аврахын тулд хагалгаа хийнэ. Ийм хүнд амьд гарах боломж нь 50 хувь л байдаг аж. Тэгэхээр ийм хагалгаа хийх гэж буй эмч юу бодох болж байна. Чадвараа 150, 200 хувь дайчилж байж өвчтөн амьдрахаар байсан ч мэс засал хийхээс татгалзана.

       Өөрөөр хэлбэл, өөрийгөө өндөр торгууль, хорих ялаас хамгаалж байгаа хэрэг биз дээ. Өөр яах юм. Хууль нь ийм байхад эмч нар өөрсдийгөө хамгаалахаас өөр аргагүй. Стандартын дагуу тусламж үзүүлээд л хүний амь эрсэдсээр байна гэж бодохоор санаанд чинь нэг л буухгүй байгаа биз. Шуудхан хэлэхэд энэ хуулиараа явбал, эмч нар өвчтөнийхөө төлөө 100 хувь хүч чадлаа дайчлахаа больж таарна. Хэн яланд унахыг хүсэх юм бэ. Ямар ч мэс засал эрсдэлтэй. Элэг шилжүүлэн суулгаж буй 100 хүн тутмын 15 нь нас бардаг. Байж болох иймэрхүү хүндрэлээс болоод эмч нар шоронд орох нь утгагүй биз дээ.

      Эсвэл нэртэй чадалтай боловсон хүчнүүдээ шорон руу явуулаад байвал энэ салбарт сайн эмч үлдэх үү үгүй юу гээд олон асуудлаас гажсан энэ хуулийг даруй өөрчлөх хэрэгтэй. Нөгөө талаар өндөр ял төлбөртэй энэ энэрэлгүй салбарт сурах ажиллах залуусын тоо ч цөөрнө. Өнөөдөр ч энэ хуулийн төслийг арай хөнгөрүүлсэн хэлбэрээр хэлэлцэж байна.  Гэхдээ л чанга. Харин энэхүү “чанга” нь хэтэрсэн амьдралгүй хуулийн эсрэг тэмцэл илэрхийлж байгаа цөөнгүй гишүүд бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Билэгт нарын учир мэдэх гишүүд тэмцэж байгаа хэдий ч цөөнх болчихоод байгааг мэдээллийн эх сурвалжууд хэлж байна. Чухам эмч нараа яллахаар зүтгээд байгаа олонхын талд ямар учир шалтгаан байгааг ч хэвлэлээр мэдээллэх хэрэгтэй. Эмч нараа яллахаар улайрч байгаа бүлэглэлийн цаана эрх ашгийн нэгдэл ч байж болох. Эсвэл ард түмнээс сонгогдсон гэдэг ч амьдралаас тасарсан цагаан гартнууд байж болох юм.

     Дахин хэлэхэд эмч, эмнэлгийн ажилтан хэзээ ч санаатайгаар хүний амь хөнөөдөггүй. Дээр дурдсан аргагүй тохиолдолд хүн нас барж л байдаг. Өнөөдөр хэн нэгэн эмч яах ч аргагүй байдалд орлоо гэхэд ял авахаас өөр аргагүй. Хэрвээ хорих ялаас татгалзвал мөнгөн торгууль оногдоно. Бага цалингаас цалингийн хооронд амьдарч, зээл лизинг төлж байгаа эмч нар маань чухам хаанаасаа 20-80 сая төгрөг гаргаад өөрийгөө ялаас чөлөөлөх юм бэ. Ийм боломжгүй нийгэмд бид амьдарч байна.

А.Гал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • zochin (February 08, 2017 2:05:59 pm )

    ene uls oron er n yu bolchihoo ve?! teneguud n yasan ih olshiroov de! darga nertei guzeenuud uls orniig zoruid hagalan butargah sanaa yavuulahaa boliochee!.ta nar gadnii yamar ch tom darga tsergees ih hemjeenii mungu avsan baij bolnoo.gehdee eh ornoo, ireeduigee bodoochee. ta nariin huuhduud yahav nasaraa idej hanahgui ih mungu uvluj bolnoo gehdee eh orongui baih tiim saihan bish shu de!! uneheer heleh ug alga!!!

  • zochin (February 08, 2017 3:02:37 pm )

    энэ хууль хэрэгжиж эмч нар нь шорон яваад байвал бид ирээдүйд эм бэлтгэх боломжгүй болно. Би ч хүүгээ эмч болгоё гэж бодож байсан. Ийм хуультай юм чинь хүүгээ эмч болгож яах юм. Анагаах ухаанд эрсдэл байнга дагалдаж явна. Анагаах манай улсад бол хөгжил муу байгаа. Энэний оронд Анагаахын сургуулийн бүтэц зохион байгуулалт сургалтыг сайжруулах хэрэгтэй шүү дээ.

  • зочиЗочинн (February 08, 2017 4:30:15 pm )

    Манай улс эмнэлэгээ хангалттай эм тариа оношлогооны тоног төхөөрөмжөөр хангаагүй байж яасан өндөр шаардлага тавина вэ.Өнөөдөр бүх эмнэлэгт наад захын хүний эрх хангагдаж чадахгүй байна шүү дээ.Ядаж бүх төрлийн оношлогооны тоног төхөөрөмжөөр хангаад ийм зүйл ярь өндөр хөгжсөн америки чинь ийм хууль байхгүй шүү.Энэ хуулиас болж өвчтөн хохирно шүү. Маш хэцүү зүйлийг эмч зориглож хийхгүй ,байх болно. та нар харж байгаарай

  • Anonymous (February 08, 2017 5:24:32 pm )

    энэ хууль гарвал бүх эмч өрхийн юм уу амбултори эсвэл дүрс оношлогооны эмч болох юм байна. Хэн хагалгаа хийж юм уу хүнд өвчтөнтэй ажиллаж хэрэгт орохыг бодох вэ

  • Anonymous (February 08, 2017 5:25:24 pm )

    нээрээ задлангийн эмч болж болх юм байна.

  • иргэн (February 08, 2017 6:00:33 pm )

    1 ДҮГЭЭР ЭМНЭЛЭГ ҮНЭХЭЭР ХАРИУЦЛАГАГҮЙ ХАЙНГА ӨВЧИНДӨӨ ХАНДДАГ ЮМ БАЙНАЛЭЭ. ЭМЧ НАРТ ӨНДӨР ХАРИУЦЛАГАТАЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. 1 -р ЭМНЭЛЭГИЙН ХАЙНГА ХАРИУЦЛАГА ЭМЧ НЭРТЭЙ НОВШНУУДААС БОЛЖ ҮХСЭН ХҮМҮҮСЫН АР ГЭР ОДОО Ч ГОМДОЛТОЙ БАЙНА .

  • Эрхэм (February 09, 2017 11:23:46 am )

    Энд нэг зүйлийг хэлье гэж бодлоо эмч нар ял авах ойлголт нь өөр ойлголт шүү ял авах ёстой ямар тохиолдолд гэхээр үүргээ биелүүлээгүй хариуцлагагүй хандсан бол эмч нар ял авна тэгэхгүй бол наадуул чинь баахан хүн харсаар байгаад үхүүлнэ үнэхээр чадлаараа эмчилж байгаад үхүүлж байгаа бол юун хариуцлага байх вэ дээ үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй худлаа шоудаж байгаа шударга ялаас мултрах гэж байгаа юм

antalya rent a car