antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 7, 2017 1 comment

“Алдарт эхийн” I, II одонгийн материалыг хүлээн авч эхэлжээ

нийтлэсэн Admin

148645827558998da3b1de7Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн “Алдарт эхийн” I, II одонгийн материалыг хүлээн авч эхэлжээ. Одонгийн материалаа өгөх эхчүүд өөрийн харъяа хороондоо очиж, холбогдох зөвлөгөө мэдээлэл авч болох юм байна. Одон авах эхчүүд дараахь материалыг бүрдүүлнэ.

Үүнд:

1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл /хорооны Засаг даргаар цохуулсан байх/

2. Алдарт эхийн I,II зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет

3. Тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа /хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой бөгөөд 3-аас дээш хүүхэд үрчилж авсан бол одонг авах боломжгүй/

4. Бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойшхи лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана.

5. Зургаа хүүхэд төрүүлсэн алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулаад энэ сарын 17-ныг хүртэл хорооныхоо нийгмийн ажилтанд бүрдүүлж өгнө.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (February 08, 2017 7:27:32 am )

    Юун чирэгдэлтэй юм бэ.Одон авахдаа л анх бүртгүүлсэн бол ингэж чирэгдэл удах хэрэггүй шүү дээ.

antalya rent a car