antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2017 2 comments

Шатахууны үнэ нэмэгдэж АИ92 1630 төгрөг болжээ

нийтлэсэн Admin

92

Өнгөрсөн амрлатын өдрүүдэд шатахууны үнэ нэмэгдсэн талаар цахим ертөнцөд багагүй шуугисан. Тодруулбал, ““Петровис”-ийн салбаруудаар АИ92-1,630 төгрөг, “Шунхлай”-н салбаруудаар АИ92- 1,625 төгрөг болсон байна” гэх мэдээлэл цацагдсан.Энэ талаар “Петровис” компаниас тодруулахад, “Ганцхан манайх нэмсэн юм биш. Бүх газар нэмсэн. Улсаас шатахууны үнийг нэмсэн” гэв.Тодруулбал, Баянгол дүүрэгт, төрөл тус бүртээ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд АИ92-1630 төгрөг, ДТ-1720 төгрөг, 95-1820 төгрөг, 98-1920, 80-1480 төгрөг болсон аж.Харин “Шунхлай” компаниас тодруулахад, “Манайх бүх салбарынхаа үнийг нэмээгүй. 2-3 хан станцын үнэ нэмэгдсэн байгаа. Төрөл тус бүртээ өөр өөр үнийн дүнгээр нэмэгдсэн. Зарим нь 75 төгрөгөөр нэмэгдсэн байгаа. Яагаад нэмэгдсэн талаар тайлбар өгөх боломжгүй” гэсэн юм.Дашрамд, өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан юм.Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160,000 төгрөгөөс 50,000 төгрөг болгож, / 90-ээс дээш октантайг 160,000 төгрөгөөс 30,000 төгрөг/, дизелийн түлшинд ногдох татвар 180,000 төгрөг байсныг 70,000 төгрөг болгон бууруулж тогтоосон.Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах ч, шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах боломжтой гэж холбогдох яам болон Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо үзэж байсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • CHANCE@XXK (February 06, 2017 12:02:13 pm )

    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah
    Surtahclah ajiluudiig hiij huitsetgene.
    Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO.
    • Ажлын байранд тавигдах шаардлага
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • бат (February 06, 2017 1:00:24 pm )

    Үхэр Монголчууд 2016 онд валютын ханшийг 4 жилд 200 төгрөгөөр унагасан гэж мөн шатахууны үнийг буулгасангүй 4 жил барилаа гэж буруутган АНыг хөөж энхрий хайрт МАНаа сонгосон билээ Гэвч хайрт нам нь эрх авангуутаа 4 сарын хугацаанд валютын ханшийг 500 төгрөгөөр унагасан ба үүнийг өнөө муу хөөгдсөн АНыхан хашгарч байж зогсоосон билээ Энэ бол АН-ы маш том тэнэглэл байсан бөгөөд учир нь ханшийг хэдий хүртэл унагахыг нь харж хайрт намынх нь хишгийг энэ ухаант ард түмэнд голд ортол мэдрүүлэх хэрэгтэй байсан юм Энд АН-ы бас нэг тэнэглэлийг хэлэе Тэд 1990 онд малыг хувьчлахаасаа өмнө Монгол улсыг жил орчим өлсгөлөнд оруулаад малыг хувьчилсан бол энэ ухаант ард түмэн энхрий хайрт МАХНамынаа сайн сайхныг бүрэн ойлгож дахин түүнийг хэзээ ч төрд гаргахгүй байсан тул өнөөдөр Монгол улс хөгжилтэй улс болсон байх байв АН ингээгүй ард түмнээ өлсгөлөнд оруулахаас айж малыг хувьчилсаас болж энэ ард түмэн МАХН- МАНыг шүтэн тэнэглэсээр байна Сая засгийн газар шатахууны татварыг тонн тутамд 110 мянган төгрөгөөр багаслаа Уг нь ингэхэд шатахууны үнэ 1 литр нь 110 төгрөгөөр хямдрах ёстой байтал 100 төгрөгөөр нэмэгдлээ Энэ бол энхрий хайрт намынх нь 65 суудал өгсний төлөө ард түмэндээ өгч буй хишиг юм Харин 1 литр шатахуунаас гэнэт олж буй ашиг болох 210 төгрөг хаана хэний дансанд орох болоо Эрх баригчдын оффшорт орох эсвэл ерөнхийлөгчийн сонгуулаар ард түмний саналыг нь худалдан авахаар явах магадлал өндөр байгаа юм Ингэхэд МАНаас нэг төгрөг гарахгүй ард түмнээс өөрсдийнх нь мөнгөөр саналыг нь авна Үүнийг энэ ард түмэн ойлгохгүй өнгөрсөн зун шиг МАНы өгсөн мөнгийг тэнгэрийн хишиг хэмээн бодож МАН-д саналаа өгч тэнэглэх болно

antalya rent a car