Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал парламентаас парламент дамжин яригдаж буй. Өдгөө хоёр ч ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Эцэг хуульд өөрчлөлт оруулж байна гээд дордуулсан долоон заалтынхаа түүхийг давтчих вий гэсэн болгоомж бий. Тэгвэл академич Г.Чулуунбаатар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар дараах зүйлийг хэлжээ. Тэрбээр “Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсад шашин, шүтлэг, сүм хийдийн үйл явц тэсрэлттэй өрнөсөн. Тухайлбал, 1990 онд буддын шашнаас өөр шүтлэггүй. Бөөгийн шашин бага хэмжээнд байсан. Өнөөдөр дэлхийн бүхий л шашны зөвшөөрөгдсөн болон зөвшөөрөгдөөгүй урсгал орж ирсэн. Энэ нь эргээд сөрөг үр дагавар бий болгож байна.
Үндсэн хуульд төр нь шашнаа хүндэтгэнэ, шашин нь төрөө дээдлэнэ гэсэн заалтын эрх зүйн зохицуулалтын чадамж ойлгомжгүй байгаа. Өнөөдрийн байдлаар шашны байгууллагыг бүртгэж байна. Үүнээс өөр хяналт алга. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд энэ асуудлыг шийдэх ёстой. 1992 онд баталсан Үндсэн хуулийн хэрэгжилт муу байгаа учир өөрчлөлт оруулахаар зэхэж буй хэрэг биш. Нийгмийн эрчимтэй өөрчлөлт, түүнийг тусгасан амьд хууль байх хэрэгтэй.” хэмээн хэлж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.