antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 2, 2017 Comments are off

Ус, намгархаг газрын дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

нийтлэсэн Admin

16491212_1761114423914555_1663188790_o

Рамсарын конвенцийг баталсан 2-р сарын 2-ны өдрийг 1997оноос хойш “Ус намгархаг газрын дэлхий өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтсон. Энэ жил дэлхий даяар тус өдрийг “Ус намгархаг газар нь гамшигийн эрсдлийг бууруулдаг”сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж 1000 гаруй арга хэмжээг зохион байгуулж байна. БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөсРамсарын конвенц, түүний хавсралтадМонгол Улсаасбүртгэгдсэн 11 нуурыг өртөөчилсөн байдлаар сурталчлан таниулах, Зүүн Ази, Австралазийн шувуудын нүүдлийн замын түншлэл болон хүлэрт намгийн тухай ойлголтыг өгөх, энэ жил дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж буй “Ус намгархаг газар нь гамшгийн эрсдэлийг бууруулдаг” сэдвийн утга агуулга, ач холбогдлыг ойлгуулахзорилгоор нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээнд БОАЖЯамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваа, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны дарга Б.Ерөөлт, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг болонхолбогдох мэргэжилтнүүд,Монголын шувуу судлалын нийгэмлэгийн захирал С.Гомбобаатар, доктор Д.Энэбиш нар урилгаар оролцлоо.

 

16442778_1781688022082740_1917571739_o

Мөн өдөрлөгийн арга хэмжээг сонирхохоор Газарзүй геоэкологийн хүрээлэн, Өгий нуурын мэдээлэл сургалтын төв, WWF-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Сэлбэ голын сав газар, Увс нуурын ай сав, Ус цаг уурын хүрээлэнгийн төлөөллүүд болон МУИС, Эко-Ази, ШУТИС-ийн оюутнууд хүрэлцэн ирж санал бодлоо солилцлоо.

Тус өдөрлөгийн хүрээнд ус намгархаг газар, усны экосистем болон нүүдлийн шувуудтай холбоотой цаг үеийн тулгамдсан асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан мэдээлэл солилцсон үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө

16491354_1761114477247883_1618851508_o

16491536_1761114533914544_1194967177_o

16491671_1781688018749407_746734013_o

                                                                                                                                                                                                                                                                                           ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car