Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойн өдрөөр Монголын улс төрийн ууган хүчин МАН-д дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн тэргүүтэй 124 залуу элсэн орж, намын батлахаа гардан авлаа. МАН-д шинэ гишүүн элсүүлэх ёслолд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, МАН-ын ЕНБД-ын зөвлөх Б.Даш-Ёндон тэргүүтэй хүмүүс оролцлоо.
Ёслолыг МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан нээж, үг хэллээ. Тэрээр “улс төрийн нам сонгох бол чухал сонголт, энэхүү чухал хариуцлагатай сонголтоороо улс төрийн ууган хүчин МАН-ыг сонгон элсэж байгаа 124 гишүүндээ талархал илэрхийлье” хэмээв.
Дуучин Т.Дэлгэрмөрөн МАН-ын батлахаа гардан аваад “МАН бол үеийн үед залуучуудын дуу хоолойг сонсож явсан нам. Түүний нэг баталгаа бол 1990 онд гарч ирсэн залуучуудыг Жамбын Батмөнх сонсож, төрөө тэдэнд атгуулж байсныг бид мэднэ. Залуучуудын дуу хоолой, нэгэн үеийн түүчээ болж МАН-ын босоо ноён нуруунд өөрийнхөө хүчийг өгөх гэж ирсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг, мөн иргэн хүний үүрэг” хэмээсэн сэтгэгдлээ хуваалцлаа.
Намын батлахаа гардан авсан залууст үе үеийн ахмадууд, ууган гишүүдээс сонгосон сонголт, үзэл баримтлалдаа үнэнч байж, улс эх орныхоо хөгжлийн төлөө залуу хүний эрч хүчээр, хоёргүй сэтгэлээр зүтгэхийн чухалчлан захиж байв.
Холбоотой мэдээ
-
m (February 02, 2017 5:59:42 pm )
МАН д элссэн хүн өөдөлдөггүй юмаа дэлгэрмөрөн тэнэг бацаанаа
-
иргэн (February 02, 2017 6:13:41 pm )
хар тамхичинтай болж байгаа юм бн дйа ардын нам
-
Anonymous (February 02, 2017 7:23:27 pm )
oo zia zia xvndelj yavdag duuchin maani luivarchin NAMd orowoo boorxii
-
Зочин (February 02, 2017 8:10:45 pm )
Хэн ч биш нэг итгээд элсэхэд баярлаж байгаа нь МАН –
-
Baki (February 02, 2017 9:36:46 pm )
Muu ylaan togloomchin Batenkh MAH iim l bolovson khuchintei dee
-
зочин (February 03, 2017 11:25:06 am )
МАН-д шинээр элссэн залуус даа баяр хүргэе.
-
Anonymous (February 03, 2017 12:23:12 pm )
ylsanii daraa ene namd elsej ymar ih buuri aldaj bnaa?uneheer ene namd elseh bsan yum bol tsuunh bhad ni elsehgui yasan yum be?hamtlagiin gurav ni darga bolchihoor ataarhaad shees ni goojih geed bna uu?chamd tiim bolomj oldohgui l bolov uu?
-
kljhgfdsa (February 03, 2017 12:23:28 pm )
ylsanii daraa ene namd elsej ymar ih buuri aldaj bnaa?uneheer ene namd elseh bsan yum bol tsuunh bhad ni elsehgui yasan yum be?hamtlagiin gurav ni darga bolchihoor ataarhaad shees ni goojih geed bna uu?chamd tiim bolomj oldohgui l bolov uu?
-
Anonymous (February 04, 2017 12:10:44 am )
Бегс долоогч болох гэж байгаа ойлгомжтой. Сараа, Шараваа , Хаянаа, Батcvх нар нэг тэрэгний дугуйнууд шигээ албан тушаалд дуртай. Бvгд боловсролгvй.
-
х (February 06, 2017 9:25:06 am )
сайхан сонсогдож байнаа
-
bat (February 06, 2017 1:32:15 pm )
uls tord orno gej moroodsiin bailgui de hooson tolgoitoitoi halzan batsaan
-
Anonymous (February 06, 2017 1:41:29 pm )
соёл урлагийн газарт мэргэжилтнээр очиж байгаа
12 Comments