“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн “Амгалан төрийн ажнай шарга” азарганы гэрэл зургийг зурагчин Ч.Батзаяагаас хүүдээ зориулж худалдаж авчээ.
Учрыг нь тодруулбал хүү нь морь жилтэй болохоор ийнхүү билэгдэн онцолж, хэлсэн үнээр нь авсан байна. Гэхдээ чухам хэдэг төгрөгөөр авснаа хэлсэнгүй. Укаг тэрхүү гэрэл зургийг авсны дараа Ч.Батзаяа өөр зураг бэлэг болгон өгсөн аж.
Ч.Батзаяа нь мэргэжлийн гэрэл зурагчин бөгөөд шарга азарганы зургийг авахаар Хэнтий аймгийг зорьсон байна. Тэр өдөр нь -40 хэм байсан ч сайхан бүтээлтэй болохын тулд нэлээн удаан тэвчиж хүлээсэн гэнэ билээ. Хожим дэлхийн шилдэг гэрэл зургийн нэгээр ч тодорсон юм.
Холбоотой мэдээ
-
Zochin (February 02, 2017 5:15:20 pm )
Saihan shaah yumaa ene cn manai zugeer l bdg l azarganii zurgiig neg Nuhur zamd taaraad avsn bnlee
1 Comment