Бид Хамтдаа” үндэсний форум-д зориулсан богино хэмжээний кино уралдаан 10-р сарын 24-нөөс 28-ны хооронд Улаанбаатар хотод болно.
10-р сарын 26-30-ны хооронд Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордонд болох “Бид Хамтдаа” үндэсний форум-д зориулан богино хэмжээний кино уралдаан зохион байгуулхаар болжээ. Нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг /уралдаанд сэдэвүүд өгнө. Бүртгүүлсэн багуудад сэдвүүдийг нь тараана/ уран бүтээлчид маань илүү хурц, тод, зөөлөн, гэрэлтэй өнгөөр нь харуулж, шийдлийг зөв оновчтой илэрхийлж, нийгэмд эерэг хандлага төрүүлж чадна хэмээн кино уралдааны зохион байгуулах комиссынхон үзэж байгаа аж. Тухайн сэдвийн хүрээнд үүсч байгаа асуудлыг дэлгэн харуулж түүнийгээ хэрхэн зөв оновчтой шийдвэрлэж аз жаргалтай төгсгөлтэйгээр үзүүлэх нь уралдааны шалгаруулалтын гол дүгнэлт байх гэнэ. 2015 оны 10-р сарын 24-ний өглөөний 10:00 цагаас 28-ны өглөөний 10:00 цаг хүртэл буюу 96 цаг дотор уг уралдаан зарлагдах гэнэ. Шагналын сан 8,400,000 төгрөг бөгөөд Гран при 3 сая, дэд байр 2 сая, гуравдугаар байр 1 сая , 8 номинаци тус бүр 300,000 төгрөгийн шагнал, өргөмжлөл дагалдах аж. Шүүгчид нь нийгэм, сэтгүүл зүй, кино урлагт нэр нөлөө бүхий эрхэмүүд шүүх аж ! Уралдааны дараа бүтээлүүдийг Тусгаар тогтнолын ордонд гаргах юм байна.
23-ны 17:00 цаг хүртэл бүртгэж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл авхыг хүсвэл 88119791, 99102302 –оос тодруулаарай !
Баг, студийн нэр, холбоо барих утасаа [email protected] илгээгээрэй ! Бүртгүүлхээсээ өмнө та дээрх дугаарууд руу заавал холбогдоорой !
“ Бид Хамтдаа” үндэсний форум-д зориулсан богино хэмжээний кино уралдааны комисс
Холбоотой мэдээ
Comments are closed.