Нийслэлийн бүтээн байгуулалтад оролцох залуусыг урьж байгаа тухай таатай мэдээллийг хүргэх гэж байна. “Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хоёрдугаар сарын 2-ны өдөр нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 33 агентлаг, нийслэл, орон нутгийн өмчит 40 орчим аж ахуйн нэгж байдаг. Эдгээр байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийг өдөрлөгийн үеэр олон нийтэд танилцуулах юм” хэмээн НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр хэлж байна.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагыг өндөр чадамж, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнээр сэлбэн бэхжүүлэх, төрийн албанд орох боломжийг нээх, нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад тэднийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ажлын байрны нээлтэй өдөрлөгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт зохион байгуулах гэж байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нар пүрэв гаригт зохион байгуулагдах Ажлын байрны нээлттэй өдөрлөгийн талаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм.
НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Улаанбаатар хот бол Монгол Улсын нийт хүн амын 50 хувь орчим нь амьдарч, ажиллаж байгаа том хот юм. Нийслэлийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд үе үеийн залуус гар бие оролцож, манлайлж ирсэн түүхтэй. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажилд иргэдийн оролцоо, залуучуудын мэргэжил боловсрол, мэдлэг чадварыг татан оролцуулах шаардлага байгаа юм. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай мэргэжил эзэмшсэн болон суралцаж байгаа залуусыг “Нээлттэй ажлын байр” өдөрлөгт оролцохыг урьж байна” гэлээ.
Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн хүрээнд зарлагдсан нарийн мэргэжлийн нэр
Хотын хөгжлийн инженерчлэл (Urban Development Engineering):
Авто замын барилгын инженер
Давхар, зам гүүрийн инженер
Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер
Барилгын инженер (LIRA-CAПP, MONOMAX-CAПP зэрэг барилгын тооцооны програм, AUTOCAD барилгын зургийн програм, MICROSOFT OFFICE програмыг эзэмшсэн)
Хот төлөвлөлтийн эдийн засагч
Хотын нийтийн тээврийн инженер (BRT)
Эко хороолол, орон сууцны инженер
Үерийн далан сувгийн инженер
Мэдээллийн технологийн инженер (System admin, Unix, Red Hut, сүлжээний mamage төхөөрөмж, сүлжээ хамгааллын төхөөрөмж дээр ажиллах чадвар-тай. Java, My SQL програмчлалын хэлний мэдлэгтэй, кодчлох загвар (Demo) бэлдэх)
Олон нийтийн бодлого боловсруулалт (Public Administration):
Хотын менежментийн менежер
Үл хөдлөх хөрөнгийн менежмент
Инновацийн удирдлага
Гэрээ, эрхийн мэргэжилтэн (FIDIC сургалтын гэрчилгээтэй)
Төслийн удирдлага (Project Management Professional)
Хотын социологич
Хотын патентчин
Event management (Жуулчдад зориулсан арга хэмжээ зохион байгуулах)
Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах бодлого боловсруулалт (Improvement of Urban Environment Policy):
Сэргээгдэх эрчим хүчний инженер
Хог хаягдлын дахин боловсруулалтын инженер
Дендерлогич
Ногоон байгууламжийн төлөвлөгч
Цэвэрлэх байгууламжийн технологич – инженер
Байгаль орчны эрсдлийн удирдлага
Санхүү, эдийн засгийн бодлогын менежмент (Fiscal Policy Management):
Хотын санхүүч
Хотын эдийн засагч
Олон улсын мэргэшсэн аудитор
Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн үеэр харьяа агентлаг, нийслэл болон орон нутгийн өмчит газруудын мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой аж. Нийслэл хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай нарийн мэргэжлийг эзэмшсэн аль эсхүл одоо эдгээр мэргэжлээр магистрт суралцаж байгаа нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох хүсэл эрмэлзэлтэй залуус www.ulaanbaatar.mn албан ёсны цахим хуудас дахь “Нээлттэй ажлын байр” цонхыг дарж анкетаа бөглөн мэдээллийн санд бүртгүүлэх боломжтой юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн юм. Тэгэхээр нийслэлийнхээ бүтээн байгуулалтад гар бие оролцох хүсэлтэй залуус нээлттэй өдөрлөгийг зорьж очих нь зөв биз ээ.
Холбоотой мэдээ
-
Би байнаааа (January 31, 2017 4:14:12 pm )
Зөв хө Зөв очнооо
-
ЦАГААН САР (January 31, 2017 4:53:12 pm )
ЗӨВ ШҮҮ
-
зочин (January 31, 2017 10:29:17 pm )
нийслэл их өөрөөр өвөрмөцөөр ажиллаж байна шүү бахархаж урамшиж байна. Амжилт хүсье
-
MAH (January 31, 2017 11:53:12 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
-
kkkk (February 01, 2017 7:32:43 pm )
ene shou shuu mongolchuudaa.
5 Comments