antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2017 7 comments

Увс аймагт шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгджээ

нийтлэсэн Admin

olloo_mn_1485844284_25045_original[1]

Монгол орны баруун хязгаар Увс аймагт шатахууны  үнэ 100 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал энэ сарын 28-ны  өдөр  тус аймагт шатахуун импортолдог компаниуд шатахууныхаа үнийг ийнхүү нэмсэн байна. Ингэснээр А-80 бензин нэг литр нь 1650 төгрөг, А-92 бензин нэг литр нь 1760 төгрөг, дизель түлш нэг литр нь 1890 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Энэ талаар албаныхан хэлэхдээ “Увс аймагт шатахуун импортолдог компаниуд зүүн аймгууд шиг төрөөс хөнгөлөлт эдэлдэггүй учраас алдагдалтай ажиллаж байгаа  учраас нэмэхээс өөр аргагүй болсон” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Зочин (January 31, 2017 6:52:15 pm )

    Ховд аймагт бензин, шатахууны үнэ 200 төгрөгөөр өссөн байна, 8-р сард А-92 бензин 1 литр нь 1610 төгрөг байсан бол одоо 1810 төгрөг болжээ, бусад төрлийн бензин, шатахууны үнэ мөн адил өссөн бна, бензин, шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөж эхэллээ, УИХ, Засгийн газар анхаараачээ

  • ЗОЧИН (February 01, 2017 9:13:22 am )

    Увсын шатахуун наймаалдаг компаниуд түлшний үнээ хасаж байсан түүх байхгүй.байнга л өндөр үнээр худалддаг.Алслагдсан Увс,ховд,Баянөлгий,Говь-алтай аймгуудыг төр харах цаг нь болсон.Сонгуулиар саналыг нь авсан л бол хаядаг тогтолцоогоо татаж авах цаг нь болсон.

  • зочин (February 01, 2017 9:15:24 am )

    Завхан аймагт мөн 100-150т -өөр өссөн байна.

  • Зочин (February 01, 2017 9:50:43 am )

    Сая татварыг нь бууруулсан биздээ.110 тэрбум төгрөг орчим санагдаж байна.Эсвэл МАН худлаа хэлээд аваад цохичихдог юм уу?

  • зочин (February 01, 2017 1:03:07 pm )

    Сонгуулиар тараасан менгее ингэж олж авдаг юмаа сонгогчидоо та бухэнд зугээр менге егне гэж битгий зуудэл татвар хураамжууд нэмэгдэнэ тэндээс буцаагаад хулгайлж аваад шархаа нехнее бур илуу ч нехне тараасан менгеер та бухэн юутай болсон бэ

  • ккк (February 01, 2017 2:11:08 pm )

    Төрөөс харах биш баруун аймгийнхан цаанаасаа бензинээ татаж байгаачээ заавал Улаанбаатараас татаж үнэ нэмэхээ больж үз харин ч Оросоос бензин шатахуун татах боломжтой ш дээ төр зөвхөн гаалийн татварыг нь чөлөөлөөд шатахуун нийлүүлэх зөвшөөрлийг нь өгчихөд л болно өөрөө харж үзэх хэрэггүй харин үнэ нэмвэл татвараа нэмнэ гэж гэрээ байгуул

  • ккк (February 01, 2017 2:12:48 pm )

    За тэгээд МАНгар сонголт хийсэнийхээ горийг амч эхлэж байгаа нь тэр дээ үхэр монголчуудаа өнгөрсөн 4 жилд ч шатахууны үнэ нэмэгдэх гэдгийг мартсан байсан сан одоо яая гэхэв мангарууд МАН-аа сонгоод жаргаад байж дээ

antalya rent a car