Баянзүрх дүүргийн нутаг, “Рояал Кэстл” хотхоны … байрны 12 давхраас нэгэн иргэн унаж, амиа алдсан хэрэг энэ сарын 29-нд гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач залуу олны танил жүжигчний хүү байжээ.
Тэрээр 21 настай бөгөөд чухам юунаас болж амиа алдсан нь одоогоор тодорхойгүй байна. Хэргийн газарт цагдаа нар үзлэг шалгалт хийх үедээ хар тамхи мансууруулах төрлийн бодисны уут, гаанс олдсон нь анхаарал татаад байгаа аж.
Мөн хэргийн газарт талийгаач ганцаараа биш найзуудтайгаа хамт байжээ.
Мөн хэргийн газарт талийгаач ганцаараа биш найзуудтайгаа хамт байжээ. Уг хэрэгт холбогдуулан цагдаа нар 12 иргэнийг сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм байна. Тэдний /12 хүн/ шээс, цусанд шинжилгээ хийхэд ихэнх нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогджээ. Зарим эх сурвалж сэжигтэн этгээдүүдийн дунд нөлөө бүхий улс төрч асны хүүхэд байсан тухай мэдээлж байна.
Одоогоор талийгаачийн цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд задлан шинжилж байгаа бөгөөд шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна. Үүний дараа амиа хорлолт уу, гадны нөлөөтэй амиа алдсан уу гэдэг нь тодорхой болох аж.
Хэргийг Баянзүрх дүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
2 Comments