Ардчилсан намынхан шинэ даргаа сонголоо. Энэ удаагийн дарга олонх гишүүнийхээ саналаар сонгогдсоноороо онцлог. Өөрөөр хэлбэл, орон даяар сонгууль явуулж Ардчилсан намын гишүүд С.Эрдэнийг даргаараа сонголоо. С.Эрдэнэ бусад нэр дэвшигчдээс хол илүү оноогоор ялсныг Ардчилсан намын дарга З.Энхболд албан ёсоор зарласан. Тэгэхдээ “Ирэх сонгуулиудад ялуулах үүргийг Ардчилсан намын гишүүд С.Эрдэнэд хүлээлгээлээ” гэж тодорхой хэлсэн билээ.
АН-ын шинэ дарга С.Эрдэнэ “Хамт өрсөлдсөн дөрвөн нөхөртөө баярлалаа. Бид таван тийшээ салаагүй. Нэгэн үзүүрт зүтгэж ирсэн. Бид тавын хэн ч ялсан бусад нь дэмжиж ажиллана гэсэн зарчимд нэгдсэн байсан” хэмээн ялсан ч ялагдсан ч хэн хэн нь нэгнээ дэмжиж ажиллахаа амласан тухай өгүүлсэн юм. Үнэхээр ч Ардчилсан намын даргад нэр дэвшигч таван нөхөр хамтдаа, 40 хоногийн турш хөдөө хээр явж, намынхаа гишүүн нэр бүртэй уулзсан. Тэдний мөрийн хөтөлбөр нь өөр боловч, зорилго нь Ардчилсан намыг хүчирхэгжүүлэх билээ. Эцэст нь тэдний ярьсан, амласныг сонссон гишүүд нь С.Эрдэнэд итгэл хүлээлгэсэн нь үнэн. Удахгүй болох их хурлаараа Ардчилсан нам шинэ даргаа батламжилна.
Үүнтэй зэрэгцэн намын даргын сонгуулийг луйвардсан, мөнгө тараасан гэх зэрэг яриа гарч байна. Өөрөөр хэлбэл, ялагдсан зарим нөхдийн хар PR үргэлжилсээр байгаа юм. Зарим гэхийн учир нь Ж.Батзандан л иргэд, гишүүдээ хүндэтгэн улс төрийн соёл гаргаж, “Ялалт байгуулсан С.Эрдэнэ гишүүнийг хүлээн зөвшөөрч байна. Хэлсэн амласан ёсоороо түүнийг дэмжиж ажиллана” гэсэн юм. Ж.Батзанданг нам дотроо гадуурхаж, гудамжны улс төрч хэмээн цоллодог. Гэвч тэрбээр харин ч Ерөнхий сайд, сайд хийж байсан эрхмүүдээс илүүтэй улстөрийн соёл гаргаж чадлаа.
Л.Гантөмөр, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нарын хувьд улстөрд олон ажил ажиллаж, гишүүнээс эхлээд төрийн сайд хүртэл хийж явсан. Ялагдаж, ялж сурсан зангарагтай улстөрчдийн тоонд ордог эрхмүүд. Гэтэл АН-ын даргын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй, хэлсэн ярьснаасаа буцан дэндүү увайгүй зан гаргаж байна. Тэдний энэ явуургүй, башир арга өөрсдөд нь ашиггүйгээс гадна намд нь хортой. Ардчилсан нам эв түнжигүйгээсээ болж өнгөрсөн хугацаанд багагүй хохирол амссан. Ирэх жилүүдэд атгасан гар шиг байж чадахгүй бол ялагдлын мэдээ энэ намыг өндийлгөхгүй л болов уу. Тиймээс Ардчилсан намынхан ялагдсан нэр дэвшигчдээс улс төрийн соёл нэхье. Ирэх сонгуулиудад ялуулах үүргийг С.Эрдэнэд өгсөн бол уначихаад уйлдаг уйваагүй нөхөддөө бас сануулга өгөх нь зөв биз ээ, Ардчилсан намынхаан.
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 31, 2017 5:11:24 pm )
Эрдэнэ шудрагаар өрсөлдөөд ялсан бол улс төрийн соёлыг нэхэж болно оо шудрага бус үйлдлээ соёл гэдгээр хайцаалж болохгүй лдээ
-
ЗОЧИН (January 31, 2017 6:26:27 pm )
АНЫ ДАРГА ЖИНХЭН ШУДАРГА ГАРСАНГҮЙ 10,000ТӨГ/ АРД ТҮМЭНД ТАРААЖ ГАРСАН ЭРДЭНЭ БОЛИЖ ҮЗ ИЙМ ЛУЙВАРЧИН ШУДАРГА ГАРЧ ЧАДАХГҮЙ ХУУЛЬ БУС НЭРЭЭ ТАТ МОНГОЛЧУУД ШААРДАЖ БАЙНА ШУДАРГА ӨРСӨЛДӨЖ ЧАДАХГҮЙ ЭРДЭНЭ АНЫ ДАРГА Н АЛТАНХУЯГ Л БОЛОХ БАЙСАН ШҮҮ ДЭЭ ДАХИН ДАРГАА СОНГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАХИН СОНГУУЛЬ ХИЙ МАН БАЯРЛАЖ БАЙН ШДЭЭ
-
АН (January 31, 2017 7:49:36 pm )
АН мөнгө яаж тараадгийг жинхэнэ хийж гаршсан юм байна лээ
-
EronhZochiniilogch (January 31, 2017 11:20:11 pm )
Aluurchin adgiin luibarchin obog deedsiin mini neriig barij vhsen hvnii tetgebreer bayajsan luibarchingaar udirduulah ch gej
-
зочин (February 01, 2017 12:05:17 am )
эрдэнийг их хурлаараа батламжилж болохгүй шүү АН-хан Гантөмөрийг даргаараа сонгох хэрэгтэй.
-
цочин (February 01, 2017 2:06:34 pm )
АН ын даргад Эрдэныг ялсанд баяр хүрге мөнгө тараасан би мэдэхгүй юм байна басал худлаа пардаж байг,аа биз хүнии нэр төрд дураараа халдах юм батламжилд болохгүй юм бол яах гэж сонгуул явуулсан юм бэ нэг хүнии дураар болох байсан юм бол яах гэж сонгуул явуулах юм бэ манграа том жижэггүй худлаа ярдаг энэ цаг үеэд хэн юу ярадч хэн ч үнэмшихгүй
-
b (February 01, 2017 5:35:12 pm )
erdeneed amjilt…
-
Ард (February 01, 2017 9:04:58 pm )
Баабарын хэлснийг санацгаая. АН шалбаагт унаад эргэж сэхтэл мөн ч их хугацаа байна даа Гэхдээ сэхэж гарч ирэхдээ дэндүү их ухаажиж монгол орныг сайн сайхан болгож чадна гэдгийг хичнээн хүн итгэж байгаа бол
-
ҮНЭН ҮГ (February 01, 2017 9:45:56 pm )
Энгийн ямар ч шударга хүн ийм заваан, будилаантай сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрнө гэж байхгүй, харин гишүүдийн сонгох эрхийг санаатайгаар хааж, будилуулсан Бэлтрэг тэргүүтэй Шонхрууд албан ёсоор уучлал гуйвал шударга гишүүд өөрөөр хандах байх.
Ардчилсан намд МАНАНгийн олигархиудын хар энерги аль хэдийн бий болсныг саяын сдонгууль харууллаа. -
мн (February 02, 2017 8:01:51 am )
АЛТАНХУЯГ ГАНХУЯГ НЁОМДОРЖИИГ ХАНУУЛД ГАРГАХ ЗАМЫГ ЗАСАЖ ӨӨРСӨДӨӨ UBS МАНАН БҮЛЭГЛЭЛ БАИГУУЛАХ САНАА БҮТЭЭГҮИД БАЯРЛАВ
-
ggg (February 02, 2017 9:59:46 am )
Batzandan garaagui ni in yumdaa
-
Од (February 02, 2017 12:05:36 pm )
Овоо босгоогүй бол шувуу суухгүй гэдэг дээ. С.Эрдэнийг оргүй хоосон гүжирдэнэ гэж байхгүй. Нэг хүн биш 3-ын 3 өрсөлдөгч нь мөнгө тараалаа, машинаар зөөлөө гээд байгаа ш дээ.Яагаад ийм яриа гарсан юм бол оо.Тэгээд бүр бичлэг байгаа ш дээ. Тэр 3 өрсөлдөгч С.Эрдэнэ ялахыг урьдчилж мэдчихээд тийм бичлэг зохиогоод сууж байсан болж байна уу? Сонгууль нь ийм соёлгүй болж байгаа юм чинь цааш цаашдаа соёлтой, нэгдмэл байна гэж юу байхав дээ. Маш ойлгмжтой. С.Эрдэнэ гарч ирсэнээр АН-ын задрал эхэлж шавар шавхаанаасаа салах боломж нь бүрэн дуусч байна гэж үзэж байна. Ер нь Эрдэнэ гэдэг хүн луйварддаг, хүчинддэг шорон зангаасаа салж чадахгүй явсаар улс төрийн үхдэл болох юм байна л даа. АН ч Монголын улс төрөөс арчигдах нөхцөл бүрэлдэж байх шиг …
-
jiriin irgediin bodol mon (February 04, 2017 9:23:33 pm )
хүмүүс ханатай л байдаг юм байна. АН-д бол байж болох үзэгдэл биз дээ, Сонгуулийг будлиантуулна гэдэг нь өөрөө соёлгүй асуудал юм, Нэгэнт улс төрийн соёлгүй үйлдэл гаргасан учраас л гомдол ,санал дагуулж байгаа хэрэг гэж олон түмэн хүлээн авч байна
13 Comments