Монгол Улсын Их Сургууль гэхээр хүн бүхэн эрдмийн их уурхай, хамгийн мундаг сургууль гэж төсөөлдөг. Гэтэл бодит байдал дээр тийм биш.Сургалт үйлчилгээний чанар нь муудсаар газарт унаж байхад, харин эсрэгээрээ сургалтын төлбөр нь өсч тэнгэрт хадаж байгааг гайхаж, харамсан халаглавч, аргагүйн эрхэнд халаасаа тэмтэрч хамаг байдгаа шавхан байж их сургуулиа төгсөж буй оюутнууд, эцэг эхчүүд олон байна. Үндэслэлгүй төлбөрөө нэмээд сууж байдаг олон дарга нартай сургуулийн оюутнууд төлсөн төлбөрийнхээ үнэлгээнд хүрсэн ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ, СОЁЛТОЙ ҮЙЛ ҮЙЛЧИЛГЭЭ авч чадаж байгаа юу гэвэл бас үгүй, өөрт хэрэгтэй мэдээллээ сургалтын албанаас авах гэж ороод толгойгоо эргэтэл загнуулаад гарч ирэх хэвийн үзэгдэл болсон. Тухайлбал санхүүгээсээ эхлээд сургалтын алба, салбар сургуулийн захирал нь хүртэл оюутнуудтай зүй бусаар харьцдаг, дүнгийн асуудал ШУДАРГА БУС, хэдэн багш нар нь хэрэгтэй хэрэггүй ном шахаж дүнгээ гаргадаг гэхчлэн олон асуудлууд тоочоод байвал маш олон. Жил бүр судалж буй кредитийнхээ мөнгийг төлөхөөс гадна суурь хураамж нэмж төлнө. Үүүнийг юунд зарцуулдаг вэ гэхээр хэрэглээний урсгал зардал гэж тайлбарладаг. Гэтэл жилийн, хагас жилийн чөлөө авч буй оюутнууд ч бас төлнө. Эдгээрээс үзэхэд диплом бол таны төлбөрөө бүрэн төлсний баталгаа гэдэг үг яг тохирох аж. МУИС-н зарим зарлагийн тайланг хавсаргав.
SHUURHAI.MN
Холбоотой мэдээ
-
zochin (January 30, 2017 1:50:56 pm )
зүйтэй ингэж баримт нотолгоотой тавих хэрэгтэй байсан юм баяр тэмдэглээд идэж ууж байгаа чинь тэгээд сургалтын орчныг сайжруулаж байгаа хэрэгүү оюутнуудад энэ мөнгийг нь буцааж өг эсвэл сургалтын төлбөрт нь суутга болохгүй бол АТГ өгч шалгуулаяа
-
хүннү (January 30, 2017 2:04:04 pm )
Наад МУИС чинь болхоо байчихсан юм байна. Тэр БУС-г татан буулгаад багш нарыг нь хал. Даанч багш болох гээд эчүүд нь мөнгө барьж гүйгээд хүүхнүүд нь биеээ үнэлдэг гэж дуулдаад байсан юм. Үнэн байж аа золиг гэж. Сургадтын чанар их муудаад байгаа юм хүүхдүүдээр бүх зардлаа даалгаад ндэж уугаар гадуур хэсээд байгаа юм байна. хал хал ийм багш нар хэрэггүй.
2 Comments