antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 29, 2017 5 comments

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нөхцөл байдалтай танилцлаа

нийтлэсэн Admin

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон яамны холбогдох удирдлагууд, Замын цагдаагийн алба, МХЕГ-ын төлөөллүүд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нөхцөл байдалтай өнгөрсөн баасан гарагт танилцлаа. Энэ чиглэлийн замд осол аваар их гардаг, замын эвдрэл ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал зэрэг хамгийн эрсдэл ихтэй хэд хэдэн цэг байдаг бөгөөд тэдгээрийг хэрхэн өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгааг газар дээр нь танилцжээ. Тухайлбал Борнуурын гүүр, Тахилтын даваа, Сэтэрхийн хөтөл, зэрэг газруудад үзэгдэх орчин хязгаарлагдмал, хажуугийн хөвөө стандарт бус учраас осол аваар ихэвчлэн гардаг “хар цэг”-т тооцогддог байна. Мөн Цайдамын хөндий буюу 200 дахь км-т газар нутгийн онцлог буюу хөрс шорооны онцлогоос шалтгаалж ихээхэн эвдрэл үүссэн тул осол аваар ихээр гардаг байна. Улаанбаатараас Дархан чиглэлийн зам нь 4-р зэрэглэлийнх бөгөөд тус замаар хоногт 600 орчим тээврийн хэрэгсэл зорчих ёстой байтал хоногт 3500-3800 авто машин зорчиж байгааг албаныхан хэллээ. Тиймээс энэхүү замыг зайлшгүй 4 эгнээтэй, 1-р зэрэглэлийн зам болгох шаардлагатай байгаа аж.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Хөдөлгөөний эрчим ихтэй хоёр гол зам бий. Улаанбаатар-Налайх, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамууд. УБ-Дархан чиглэлийн 230 км зам 4-р зэрэглэлийн зам учир ачааллаа дийлэхгүй нөхцөлд байдалд хүрээд байна. Түүнчлэн осол аваар их гарч байна. Тиймээс энэхүү замыг яаралтай өргөтгөж 4 эгнээтэй, цементбетон хучилттай нэгдүгээр зэрэглэлийнх болгон шинэчлэхээр төлөвлөж байна. Ингэснээр үндэсний үйлдвэрлэлийн цементийг ашиглаж, чанартай зам барих боломжтой” хэмээн хэллээ.

Хүйтний улиралд цементбетон хучилтаар барьж байгуулах стандартуудаа батлуулах, нөхцөлд байдалтай нь танилцах, зураг төсөл хийх зэрэг бэлтгэл ажлуудаа хангаж дулаарч эхлэхэд зам барих ажилдаа шуурхайлахаар төлөвлөөд байгаа аж. Замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын компаниуд энэхүү стандартыг нутагшуулж, цементбетон зам барьж, байгуулах боломж байгааг салбарын сайд хэллээ. Мөн хөрөнгө санхүүжилтээ гадны болон дотоодын хөрөнгө оруулалтыг босгохоос эхлээд бүх хүч, нөөц бололцоогоо нэгтгэж энэхүү замыг барьж байгуулна хэмээн онцоллоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (January 30, 2017 3:33:22 am )

    Дашинчилэн Булганы замыг засмал зам болгочихооч тэгвэл Булган Мөрөн Эрдэнэт явах машинууд наад замаар чинь явахгүй ачаалал багасч зардал хэмнэгдэнэ Булган Мөрөн явах машинууд заавал Дархан орох ч шаардлагагүй болж 100 гаруй км татуу зам болно сэтгээч

  • Ачаалалаа багасга (January 30, 2017 3:34:13 am )

    Дашинчилэн Булганы замыг засмал зам болгочихооч тэгвэл Булган Мөрөн Эрдэнэт явах машинууд наад замаар чинь явахгүй ачаалал багасч зардал хэмнэгдэнэ Булган Мөрөн явах машинууд заавал Дархан орох ч шаардлагагүй болж 100 гаруй км татуу зам болно сэтгээч

  • Nsnd (January 30, 2017 8:18:11 am )

    Odoo baahan zam tavisan nereer showdah mungu idne. Ene buh bulhaig AH zaaj ugsun

  • баагий (January 30, 2017 12:42:07 pm )

    Амьдралтай юм ярьж яваа хүн хархад сайхан байна. Овоо доо л гэхээс яахав.

  • СХД иргэн (January 30, 2017 2:55:20 pm )

    Амжилт

antalya rent a car