antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2017 4 comments

Ашигт малтмал газрын тосны салбарынхан өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав

нийтлэсэн Admin

0000

Ашигт малтмал газрын тосны газрын удирдлагууд ажил авсанаасаа хойш хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж санал солилцлоо.Эдгээр мэдээллээс та бүхэнд багцлан хүргэж байна.

Уул уурхайн хуулийн төслийн үзэл баримтлал

Ашигт малтмалын тухай хууль болон салбарын бусад хуулиудын хүрээнд нарийвчлан зохицуулагдалгүй явсаар ирсэн уурхай, уулын үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой зарим харилцааг зохицуулах “Уул уурхайн хууль”-ийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нар 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баталлаа.

Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрлийг  олгох боломжтой талбайг тогтоолоо

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.25-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжтой 1.6 сая га талбайн солбицлыг тодорхойлон  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлээд байна.

Алт-2 хөтөлбөр

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 он гэхэд улсын хэмжээний алтны олборлолтыг жилд 25 тонн-д хүргэж эдийн засгийг сэргээх зорилго бүхий“Алт-2” хөтөлбөр Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 20 дугаар тогтоолоор батлагдлаа.

Алтны олборлолтын хэмжээ өссөн

Монгол банканд тушаасан алтны мэдээнээс үзэхэд 2015-2016 онуудад алт тушаалтын хэмжээ өсөлттэй байгаа бөгөөд, 2016 онд 18.51 тонн алт тушаасан үзүүлэлттэй байна.

Нүүрсний олборлолт, экспортын хэмжээ өсөв

2016 онд 35,8 саятн нүүрс олборлож, 34саятн нүүрс борлуулснаас 25,8саятн нүүрс экспортлов.

Нүүрсний нөөц 1.2 тэрбум тонноор нэмэгдлээ

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 7 аж ахуйн нэгж 2016 онд 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцийг ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлж Улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлжээ.

Төрийн өмчийн оролцоотой 6 компани нүүрс олборлож байна

Монгол Улсын хэмжээнд хүрэн нүүрсний 21 уурхай, чулуун нүүрсний 32 уурхай үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн оролцоотой 6 компаниүйл ажиллагаа явуулж байна.

Газрын тосны хайгуул, олборлолт

Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар25 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаагаас 2016 онд Эргэл XII, Арбулаг XXIX талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ шинээр байгуулсан ба Шарга III талбайд сонгон шалгаруулалт явуулж байна.

Өнөөдрийн байдлаар нүүрсний давхаргын метан хийн 5, шатдаг занарын 3, газрын тосны 10 нийт18 талбайд эрлийн гэрээ байгуулаад байна. 2016 онд газрын тосны эрлийн 5 гэрээ байгуулснаар нүүрсний давхаргын метан хийн 1,шатдаг занарын 1, газрын тосны 3 талбайд эрлийн ажил эхлээд  байна.

Одоогоор Тосон-Уул XIX, Тамсаг XXI, БХГ-97 талбайд газрын тосны олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна.Тосон-Уул XIX талбай нь 650 кв.км талбайг хамрах бөгөөд  868 цооног өрөмдөж, 456 цооногоос хоногт дундажаар 1800 тонн, Тамсаг XXI талбай нь 209.2 кв.км талбайг хамрах бөгөөд  477 цооног өрөмдөж, 228 цооногоос хоногт дундажаар 15 00 тонн, БХГ-97 талбай нь 239.5 кв.км талбайг хамрах бөгөөд 119 цооног өрөмдөж, 106 цооногоос хоногт дундажаар 170 тонн тос тус тус олборлож байна.

Өнгөрсөн хугацаанд Тосон-Уул XIX , Тамсаг XXI, БХГ-97 талбайгаас 5.6 сая тонн тос олборлон экспортлож, 1.1 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

2016 онд 1.1 сая тонн тос олборлон экспортлож улсын төсөвт 134.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.

2017 онд Тосон-Уул XIX талбайд 210сая ам.доллар, Тамсаг XXI талбайд 231 сая ам.доллар, БХГ-97 талбайд 11 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийж, 1.1 сая тонн тос олборлож экспортлон  улсын төсөвт 188 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна.

2016 онд 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна

Монгол Улс 2014 онд 1.3 сая.тн, 2015 онд 1.1 сая тн, 2016 онд 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнхэрэглэсэн байна.

Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг төрлөөр нь авч үзвэл АИ-92 октантай автобензин 28 хувь, А-80 октантай автобензин 5 орчим хувь, дизель түлш 48 хувь, онгоцны түлш 2 хувь, бусад /тос тосолгооны материал, мазут, хий /17 хувийг эзэлж байна. Нийт хэрэглээний 94 хувийг ОХУ, 2 хувийг БНХАУ, 4 хувийг бусад улсуудаастус тус импортолж байна.

2016 оны 7 дугаар сараас төгрөгийн ханш огцом суларсан, арилжааны банкны зээлийн хүү нэмэгдсэн, шатахууны хил үнэ өссөн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан үнэ өсөх нөхцөл бүрдсэн тул Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр тогтоол, 11 дүгээр сарын 30-ны өдрийн 166 дугаар тогтоол,2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор  тус тус автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг зохих хэмжээгээр бууруулан дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авлаа.

“Шингэрүүлсэн шатдаг хийн хэвийн хорогдлын норм”-ыг Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 4-ны өдрийн  хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.

Шатахууны ердийн хэрэглээний 44 хоногийн нөөцтэй байна

2017 оны 1 дүгээр сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 48 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 53, Аи-92 автобензин 44, дизелийн түлш 53, ТС-1 онгоцны түлш 44 хоногийн нөөцтэй байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгодог

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3580 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын тусгай зөвшөөрөл 2022 ашиглалтын тусгай зөвшөөрөл 1558 байна. Нийт нутаг дэвсгэрийн 8.9 хувьд ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгогдсоноос 8 хувийг хайгуулын, 0.9 хувийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэлж байна.

Өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Уул уурхайн яам /хуучин нэрээр/-с баталсан журмын дагуу 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 37 удаа цахим хэлбэрээр дугаар олгож 2335 өргөдлийг бүртгэсэн. Бүртгүүлсөн өргөдлөөс  тусгай зөвшөөрөл олгосон 1244, татгалзсан 681 өргөдөл байна.

Сонгон шалгаруулалтын журмаар олгох боломжтой талбайн солбицлыг Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 511 дүгээр тогтоолоор нийтэд мэдээлсэн. Эдгээр талбай дээр Кадастрын хэлтэс 2015-2016 онд нийт 10 багцын 574.9 мянган га бүхий 97 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулж, хайгуулын 39 тусгай зөвшөөрөл олгоод байна. 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Засгийн Газрын хуралдаанаар сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжтой 1.6 сая га талбайн солбицлыг тодорхойлон  шийдвэрлүүлээд байна.

Олон  Улсын байгууллага, төслүүттэй хамтран Монгол Улсад эрдэс баялагийн нэгдсэн сан байгуулах зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

АМГТГ дээр тус газрын Эрдэс Баялгийн Мэдээллийн Технологийн Төв (ЭБМТТ)-ийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, цаашдын хөгжлийн зорилгыг тодорхойлохоор Европын Сэргэн Босголтын банк (ERDB), Германы Байгалийн Нөөцийн хүрээлэн (BGR), Австрали–Монголын Олборлох салбарын төсөл (AMEP),Канад улсын Монгол улсад Олборлох Салбарын Менежментийг бэхжүүлэх төсөл (SESMIM)-үүдтэй хамтарсан зөвлөлдөх уулзалтыг2017 оны 1 дүгээр сар 18-нд зохион байгууллаа.

Уулзалтаар ЭБМТТ-ийн Гео-мэдээллийн сангийн өнөөгийн байдал цаашдын төсөөллийг танилцуулж хэлэлцүүллээ.

Иймээс Олборлох салбарын ил тод байдал, удирдлагыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа дээрх олон улсын байгууллагуудын дэмжлэгээр шаталсан төсөл хэрэгжүүлэх, боловсон хүчний чадавхийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хамтран хийхээр боллоо. Эдгээр ажлын эхлэл болгож Австрали–Монголын Олборлох салбарын төсөл (AMEP)-өөс ЭБМТТ-ийн Гео-мэдээллийн сангийн бүртгэлийн Веб орчинд Газарзүйн мэдээллийн системд суурилсан каталоги, метадата өгөгдлийн цогц сан програм шинээр бүрдүүлж, хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

АМГТГ нь 2016 онд улсын төсөвт нийт 183.3 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ

2016 онд улсын төсөвт нийт 160.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгээс 183.3 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 23.1тэрбум төгрөгөөр буюу 14.4 хувиар давуулан биелүүллээ. Үүнд:

Газрын тосны экспортын орлого – 134.2 тэрбум төгрөг
Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр – 34.6 тэрбум төгрөг
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр – 1.9 тэрбум төгрөг
Бусад орлого 12.5 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байна.

АМГТГ нь 2017 онд улсын төсөвт нийт 232.6 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнд:

Газрын тосны экспортын орлого – 188.1 тэрбум төгрөг
Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр – 37 тэрбум төгрөг
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр – 2.0 тэрбум төгрөг
Бусад орлого 5.5 тэрбум төгрөг байна.

Монгол Улсын  эдийн засагт уул уурхайн салбарынүзүүлж буй нөлөө

2016 онд Монгол Улсын ДНБ-ий 17 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн бөгөөд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 71 хувь буюу 6.2 их наяд төгрөгийн үйлдвэрлэл явуулжээ. 3.7 тэрбум ам долларын үнэ бүхий уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн экспортод гарсан нь нийт экспортын 87 хувийг эзэлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • ЦАГААН САР (January 26, 2017 7:35:55 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • Bolomj@XXK (January 26, 2017 8:50:02 pm )

    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    • ИРГЭН (January 27, 2017 2:56:53 pm )

      ЭНЭ ЛУЙВРЫН СҮЛЖЭЭНД БИТГИЙ НЭГДЭЭРЭЙ.ЦАГЫГ ЧИНЬ ҮРЖ СЭТГЭЛ ЗҮЙГЭЭР ЧИНЬ ТОГЛООД ХАЯЧИХДАГ ЮМ БИЛЭЭ ШҮҮ.

  • ИРГЭН (January 27, 2017 2:55:06 pm )

    АРД ТҮМНИЙГ ШУЛААЧИД ТА НАРТ ЭНЭ УЛСАД ХИЙЖ БҮТЭЭСЭН САЙН САЙХАН ГЭГЭЭЛЭГ ГАВЪЯАТАЙ ҮЙЛС НЭГ Ч БАЙХГҮЙ.ЗҮГЭЭР Л АРД ТҮМНИЙГ ШУЛЖ МӨЛЖИЖ БАЯЖСАН ХЭДЭН БОР ЮМ БАЙГААГААС ӨӨР БАХАРХАХ ЮУ Ч БАЙХГҮЙ ХУВАЛЗНУУД ИДЭЭД Л БАЙ НЭГ Л ӨДӨР ГЭДЭС ЧИНЬ ХАГАРЧ ҮХЭЦГЭЭНЭ ДЭЭ.

antalya rent a car