Монголчуудын гар урлалын гайхалтай нэгэн төрөл бол даалин урлал юм. Эрт дээр үеэс Монгол бүсгүйчүүд дайланг өөрийн гараар урлан эр нөхөртөө бэлэглэдэг уламжлалтай билээ. Тэгвэл Монгол даалин урлалыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүлэхээр болсон талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Тодруулбал, Богд хааны хэрэглэж байсан даалинг дөрөв дахин томсгож буюу 225 см урттай, 88 см өргөнтэй хамгийн олон хүний учиг шингээн урласан хамгийн том даалин гэсэн төрлөөр Геннесийн номд бүртгүүлэх юм байна
Энэхүү даалинг урлах ажлыг “Хатгамаллах урлагийн гайхамшиг” үзэсгэлэнгийн үеэр эхлүүлэх аж. Тус үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 27-нд Богд хааны ордон музейд болох гэнэ. Үзэсгэлэнд өнөө цагийн уран хатгамалчдын сор болсон бүтээлүүдээс гадна Богд хааны ордон музейн ховор нандин үзмэрүүд дэлгэгдэх юм байна.
Энэ талаар Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан хэлэхдээ “Монголын уран хатгамал болон Монголын ард түмний гар урлал бол гайхамшигтай зүйл. Түүх, археологийн олдворуудыг харахад Монголчуудын нүүдэлчин ахуй соёлтой холбогдсон оёдол хатгамал гайхалтай хөгжиж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 100 гаруй жилийн өмнө хийж байсан урлалын бүтээлүүдийг орчин үед хэрхэн хийж байгааг зэрэгцүүлэн харах боломжийг олгоно гэсэн үг” гэлээ.
Монгол даалин урлалыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүлэх материалыг 2010 онд явуулсан аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (January 25, 2017 6:23:38 pm )
Еэ тэнэг авгайчуудаа. Наадах чинь хэнд хэрэгтэй юм. Мангараа бусдад, бүр дэлхийд гайхуулах гээ юу.
-
Anonymous (January 25, 2017 6:38:16 pm )
Нэр алдрын телее шал хэрэггуй юм хийж байхаар хэрэг тустай зуйл хиймээр юм. Ямар том хоосон дотортой эго вэ:-(
-
Зориг (January 26, 2017 8:45:37 am )
Хайран хөдөлмөр цаг хугацаа, ингэж тэнэгтэж байхаар хэдэн хүүхдэд хувцас оёод өгчихөөсөө. Дараа нь бас нэг тэнэг баян гарч ирээд энэ даалинд нь таарсан хөөрөг хийлгэнэ гэж томорно биз.
-
gzochin (January 26, 2017 9:20:24 am )
teneg humuus ih bh um daa naadahiig chine delhii tooh uu
-
Иргэн (January 26, 2017 8:32:29 pm )
ЭЗ хүнд энэ үед 500000 м даавуугаар хэдэн арван метр хувцасыг 50 гаруй оёдолчны олон сарын хайран хөдөлмөрийг ямар ч хэрэггүй үрэх, 10 м монгол гутал гэх мэт зүйл санаачилж Балайрах хэнд хэрэгтэй вэ. Ийм балайрлыг зогсоох талаар арга хэмжээ авах нь зүйтэй бус уу
5 Comments