Төв аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон тухай мэдээлэл байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлт тус аймгийн хэмжээнд эрс нэмэгдэж буйтай холбогдуулан Зуунмод суманд үйл ажиллагаагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтыг түр хугацаагаар зогсоох захирамж гаргасан юм байна. Захирамжаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2017 оны нэгдүгээр сарын 20-оос эхлэн 30-ний өдрийг хүртэл түр зогсоожээ.Эдгээр өдрүүдэд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон байна.
Холбоотой мэдээ
-
ЦАГААН САР (January 20, 2017 4:27:00 pm )
ЗӨВ ШҮҮ
1 Comment