antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2017 4 comments

Архи гэх буруутан…

нийтлэсэн Admin

148487651958816ae747a3c

Нэг дор тавын таван хүн алтан амиа алдсан аймшигт хэрэг өнгөрч буй долоо хоногийн дуулиан байлаа. Мэдээж хэрэг цаг бусаар амиа алдсан талийгаачдын гэр бүл, өнчирч хоцорсон үр хүүхдүүдэд нь нөхөж баршгүй гарз.

Энэ хэргийг одоогийн байдлаар холбогдох байгууллагууд нь шалгаж байгаа хэмээж буй. Гэхдээ хэргийн газраас хоёр өөр төрлийн архины шил болон шил арчигч шингэний сав олдсон гэж байгаа. Тэдгээрээс болж архи, согтууруулах ундаа худалдан борлуулах болон түүгээр үйлчилгээ үзүүлэхийг гурав хоногийн турш хориглох шийдвэр гаргасан. Энэ нь мэдээж шинжилгээний дүн гартал нэмж хүн хордохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ.

Харамсалтай хэдий ч энэхүү үйл явдал ажилдаа хариуцлагагүй, ар, өврийн хаалга ашиглагчид, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын булхайг ил болгох арга болж хувирав бололтой.

Учир нь талийгаачдыг уусан шингэнийхээ чухам алинаас нь болж хордсоныг гүйцэд тогтоогоогүй. Тиймээс дэргэдээс нь олдсон гэх 2016 оны арванхоёрдугаар сарын 24-нд үйлдвэрлэгдсэн “Мөнхжин-Од” ХХК-ийн “Найрсаг”, 2016 оны аравдугаар сарын 27-нд үйлдвэрлэн “Жэм интернэшнл” ХХК-ийн “Голд Чингис” архинуудын шил, шил арчигч “Гайхмаараа” шингэн зэргийг худалдаанаас татан, лацдаж байгаа. Уг нь анхнаасаа энэ төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо шалгуураа өндөр тавьж, хуваарийн дагуу шалгалтаа хийдэг байсан бол үйлдвэрүүд технологи алдахгүй байх боломжтой байсан. Түүнчлэн нэгэнтээ шалгалтад бүдэрсэн бол асуудалд ажил хэрэгчээр, төрийн өмнөөс хариуцлага үүрч буй гэдгээ санан мэргэжлийн хяналт зэрэг байгууллагууд нь хууль, дүрэм, журмынхаа дагуу ажиллаж ирсэн бол өдгөө олон хүн амиа алдаж, буруу, зөв шийдвэр хэмээн биесээ чичлэх шаардлагагүй л байлаа.

Аливаа асуудлыг авлигатай холбон ойлгохоос аргагүй байдал үүссэн гэдэгтэй санал нэгдэх хүн олон бий. Учир нь, иргэд хордсон байж болзошгүй хэмээн хардагдаж буй “Мөнхжин-Од” ХХК-ийн хувьд 2011 оноос хойш жил дарааллан татварын хуурамч акцтай, хуурамч архи үйлдвэрлэсэн, бүтээгдэхүүнээс нь иргэн хордож байсан гээд удаа дараагийн шалгалтад бүдэрсээр ирсэн ч үйл ажиллагаа нь үргэлжлээд л яваад байдаг аж ахуйн нэгж. Хэрвээ цаг тухайд нь анхаарлаа хандуулж байсан бол энэ удаагийн гашуун үйл явдал үүсэхгүй байх боломж хангалттай байсныг хэнбугай ч хэлэх биз.

Өөр нэг асуудал нь талийгаач нар тус байрны жижүүр, сантехникийн ажилтан байсан гэх мэдээллийг өгөөд байгаа. Өөрөөр хэлбэл ажлын байрандаа архи уусан гэх бурууг талийгаач нарт тохох нь. Үүнийг ч гэсэн эртхэн хууль, журмынхаа дагуу шийдвэрлэх боломж хангалттай байсан. Орон сууц, хотхоны аль ч хороололд СӨХ гэх байгууллага бий. Тэд иргэдээс хангалттай мөнгө хураамж, суутгаж авдаг. Эргээд хэнтэй ч үүрэг, хариуцлага тооцдоггүй. Түүний тод жишээ нь энэ удаагийн явдал. СӨХ-нд хамаардаг ажилчид ажлын цагаар архи ууж байгаа эсэх, эцэст нь амиа алдчихсан байгааг ч мэдэхгүй байгаа нь тэд ажлаа хэрхэн хийдгийг харуулж буй хэрэг. Эдгээр нь хэтэрхий хатуу гэж болохоор сургамжтай үйлээр илэрч байгаа нь даанч харамсалтай. Ердөө л хүн бүр хийх ёстой ажлаа, үүргийнхээ дагуу гүйцэтгэж байсан бол өнөөдөр таван халуун амь цаг бусаар одохгүй байх боломж байсан. Хатуу сургамж үлдээсэн энэ явцаас архинд буруу өгч чимээгүйхэн өнгөрөөчихгүй л байгаасай.

Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • mungu (January 20, 2017 10:14:24 am )

    Мөнгөн урсгал.
    Урсгалыг бий болгож, таны холбоосыг дарах онцгой зочин бүрт таны дансанд 0.5 $, бүргүүлэхэд 2$, болгохын тулд доорх холбоосыг ашиглана уу. http://Cash4Visits.com/ref.php?refId=344661
    Таны холбоосоо илгээх сощиал хуудаснууд Facebook, Twitter, Google+, Youtube, форум, чат, блог гэх мэт нийгмийн сайтууд байдаг ба мөн бусад сайтуудын сэтгэгдэлээ бичих хэсэгт энэ текстийг бичиж болох юм.
    Anti-Cheat Бид хүчтэй эсрэг Cheat системтэй болохыг анхаарна уу, тиймээс хуурамч урсгалыг илгээж зовсны хэрэггүй. Таны данс кредитэд болно, харин эцэст нь та мөнгө авч чадахгүй болно. Зүгээр л бодит хуудаснууд бодит хүмүүс рүү илгээнэ үү.
    Хэрэв та хамгийн бага төлбөр 30$ хүрвэл та бэлэн төлбөрийн сонголт бүхий танилцуулага болно.
    Хэрэв та 30-аас дээш хоног өөрийн данс руу нэвтэрч чадаагүй бол, таны орлого бүгд устана гэдгийг анхаарна уу.
    Асуултууд:
    Миний лавлагаа холбоосыг хэрхэн дэмжих вэ?Форум, блог, санал дээр лавлагаа холбоосоо тавих бүрт таны холбоосоор дамжуулан бусад хүний явуулсан холбоос бүрээс мөнгө олох болно, Facebook хана, Facebook хуудас, бүлэг, Twitter, PTC сайтууд, зар сурталчилгааны сайт, чат зэрэг олон төрлийн сощиал хуудаснууд хуудаснууд байдаг. Би хэзээ мөнгөө авах вэ?Мөнгө төлөхөд шаардагдах хамгийн бага тэнцэл буюу 30$ бөгөөд та сарын эцэст и-бэлэг картыг хүлээн авах болно. Би хэр их орлого олох вэ?Танд ямар ч хязгаарлалт байхгүй, их мөнгө авч болно, энэ нь таны хүчин чармайлт, хэр их холбоосыг дэмжих ажилаас бүхэлдээ хамаарна. Манай шилдэг гишүүдийн олонхи нь өдөрт 50 $, сард1000 $ + олж байна. Энэ нь хэр боломжтой байж болох юм. Та зүгээрл үнэгүй мөнгө өгөөд байна уу? Үгүй ээ, бид үнэгүй мөнгө өгч байгаа юм бишээ. Бид та бүхэнд манай вэб сайт уруу урсгалыг бий болгосны төлөө төлбөрөө төлнө. Манай сайтад реклам тавьсан компануудын мөнгийг та нарт л өгч байгаа хэрэг юм.

  • Zochin (January 20, 2017 1:41:14 pm )

    SUH-iig charartai bolgo

  • Anonymous (January 20, 2017 11:58:04 pm )

    НМХГ ГЭХ МЭТ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД НЬ ХАРИУЦЛАГА АЛДАЖ ХАЙРАН САЙХАН 5 МОНГОЛ ХҮНИЙ АМЬ НАС ҮРЭГДСЭНД САНДУЙ СУНДУЙ 2 БУРУУТАЙ ШҮҮ ДЭЭ. ХҮМҮҮСИЙН АМЬ НАСЫГ ҮРЧИХЭЭД БАНТАЖ САНДАРСАНДАА НИЙТЭЭР НЬ ХОМОРГОЛОН БААР, РЕСТОРАН, ДЭЛГҮҮР ХОРШООНЫ ХУДАЛДААГ ХААСАН НЬ ЖИРИЙН МАШ ОЛОН ТҮРЭЭС ТӨЛӨГЧ НАР, БАНКНЫ ЗЭЭЛТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАРЫГ МАШ ИХЭЭР ХОХИРООЛОО. ЭНЭ ШОУЧИН ЗАЛУУСТ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ОГЦРУУЛАХ ЖАГСААЛ ХИЙЦГЭЭЕ. БАНКНЫ ХҮҮГЭЭ ТӨЛҮҮЛЬЕ, ТҮРЭЭСЭЭ ТӨЛҮҮЛЬЕ. АМЬ НАС НЬ ҮРЭГДСЭН ХҮМҮҮИЙН АР ГЭР ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ХОХИРОЛОО ТЭР ХОЁРООС НЭХЭМЖЛЭХ ХЭРЭГТЭЙ.

  • иргэн (January 21, 2017 10:59:04 am )

    Уугаад л бай гудраад л бай тэгээд гайгүй нэг юм дуулдаж л байгаа биз дэ Бүүр эр эмгүй шүү сөгнөөд бай үйлдвэрлээд бай АПУ-гийн Батхүү мэтийн гэр бүлд зовлон үхэл авчрагдыг өөгшүүлээд бай өшөө олон амьтан чад хийнэ уугаад бай өөр юу хэлэх вэ дэ

antalya rent a car