antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2012 5 comments

Аргагүй байдлаар буудчихсан юм, аавын хүүг өршөөчих Ерөнхийлөгч өө

нийтлэсэн Admin

Өнгөрсөн баасан гарагт нэгэн халуун амь бусдын гарт үрэгдлээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагийг өглөөний

11.00 цагийн үед Налайх дүүргийн “ХААН” банкны салбарыг дээрэмдэж их хэмжээний мөнгө олох хүсэлдээ хөтлөгдсөн 26-хан настай залуу хүний аминд хүрлээ.

 Гэмт этгээд уг хэргийг үйлдэхдээ урьдаас төлөвлөж сурвалжлагчийн нэр барин тус банкны захиралын өрөөнд нэвтэрсэн байна. Тухайн өдөр Налайх дүүргийн ХААН банкны захирал Г.Туяа нөхөр Ч.Батбаатарын хамт хот руу явахаар төлөвлөж албан өрөөнийхөө үүдэнд нөрхөө хүлээлгэжээ. Энэ үед буюу баасан гарагийн өглөөний 11.00 цагийн үед нэгэн залуу хамгаалалтыг хийж байсан ажилтанд  “Би сурвалжлагч байна. Захирлаас чинь тодруулга авах гэсэн юм” хэмээн залилан хуурч захирлын өрөөнд оржээ. Тэрбээр өрөөнд оруутаа өмсч явсан куртикнийхээ ханцуйнаасаа жижигхэн буу гаргаж  захирал бүсгүйд буу тулган мөнгө өгөхийг шаарджээ. Гэвч захирал бүсгүй айж мэгдэж тусламж дуудаж, үүдэнд нь сууж байсан нөхөр нь орох гэтэл хаалгыг нь дотроос нь түгжсэн байжээ. Удалгүй тэрбээр хаалгыг нь мөрлөн онгойлгож ортол гэмт хэрэгтэн Ч.Батбаатарын хэвлийн тус газар нь буугаа тулгаж улмаар бууджээ.
 Гэвч амар аргаар мөнгө олох гэсэн санаа нь бүтэлгүйтэж эрдэнэт хүн рүү буудсан тэрбээр банкны байрнаас гарч такси барин зугатжээ. Ингэхдээ бас л таксины жолоочийг барьцаалсан гэх. Тэрбээр Улаанбаатар хот руу зугатаж явах замдаа хүний аминд хүрсэн буугаа замын хажуугийн хунгар цасанд шургуулж нууж амжжээ. Түүнийг хэрхгийн газраас зугатаж Улаанбаатар хоторохоос нь өмнө буюу хэрэг гарснаас хойш 40-50 минутын дараа Баянзүрх дүүргийн XI хороо буюу Төмөр замын нүхэн гарцын орчмоос  11.50 цагийн үед баривчилжээ. Сэжигтэн Чех улсад үйлдвэрлэсэн ангийн зориулалтын 7.64 мм-ийн карбин буугаар хэрэг үйлдснийг цагдаагийнхан тогтоожээ.
 Харин гэмт этгээдийг хадлагаа үйлдээд санаснаа гүйцээж чадалгүй гарч зугатаасны дараа тус банкны хамгаалалтын ажилтан банкны салбараар үйлчилүүлж байсан хүмүүсийг даруйхан гарахыг шаарджээ.
 Банкны ажилтнууд түргэн тусламж, цагдаагийн хэлтэст дуудлага өгснөөр галт суманд өртөж их хэмжээний цус алдсан Ч.Батбаатарыг эмнэлэгт хүргэгдэж мэс засалд оржээ. Бууны сум түүний хэвлийг нь нэвт гарсан учраас цус их алдаж биеийн байдал нь муу байсан юм. Эмчнар яаралтай мэс засал хийсэн боловч бууны сумын уршиг бусад эрхтэнүүдэд нь ч нөлөөлж байсан учраас өрөөсөн бөөрийг нь авсан байна. Хагалгаа амжилттай болсон боловч өвчтөн шархаа даалгүй 1.30 минутын дараа алтан амиа алджээ. Харин талийгаачийн гэргий хөнгөн гэмтэл авч гартаа оёдол тавиулсан аж. Гэнэтийн дайралтад өртөж шоконд орсон байдалтай байсан хэмээн эмч нар хэлж байлаа.  Гэргийгээ галт зэвсэгнээс биеэрээ хамгаалсан Б-ийг хагалгаанд орж байхад түүний ээж настай эмээ хагалгааны туршид хүүгийхээ алтан амийг өршөөхийг хүсч залбирсан юм.
 Гэмт хэрэгтэн Мянганы сорилын сангийн туслах компанид ажилладаг байжээ
 Их хэмжээний мөнгийг дээрэм хийж олох гэсэн гэмт хэрэгтэн Алтансүхийн Бат-Ялалт Мянганы сорилын сангийн туслах компанид ажилладаг бөгөөд эхнэр охины хамт амьдардаг нэгэн байжээ. Тэрбээр  Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны 23-р байрны  283 тоотод амьдардаг аж.
 Одоогоор хэрэгтэн Цагдан хорих ангид хоригдож буй. Түүнд хүн алсан, галт зэвсэг хэрэглэж дээрмийн халдлага үйлдсэн, бусдыг сүрдүүлсэн, хэргийн газраас оргон зайлсан гэм буруутайд тооцон сэжигтнээр татсан байна. Одоогоор түүнээс эхний мэдүүлгүүдийг мөрдөн байцаагч авчээ.
 Харамсалтай нь шунахайн сэдлээр хүний амь насанд хүрсэн хэргүүдийн зарим нь давж заалдах шатны шүүхээс цөөхөн жилийн хорих ял авдаг бол зарим нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар өршөөлийн хуульд хамрагдан наранд гардаг болоод удаж буй. Өнгөрсөн жил насанд хүрээгүй хүүхдүүд машин унаж үзэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн 20-хон настай бүсгүйг боомилж амь насыг нь хөнөөгөөд цагаан давааны орчим тоосгоны хонхорт аваачин шатааж булсан хэрэг гарсан.
 Мөн эгч дүүсийг хоолойг хэрчиж зэрэмдэглэн дүүгийнх нь амийг хороосон алуурчид өдгөө өршөөлийн хуульд хамрагдан наранд явж буй. Харин энэ удаа шунахайн сэдлээр хүний аминд хүрсэн хэрэгтэн ямар ял авах бол. Ерөнхийлөгчийн гаргасан Өршөөлийн хууль гэгчээр бол мөнгө л авах гэснээс бус хүний амь хөнөөе гэсэн санаа байгаагүй ээ гээд мэдүүлчих юм бол ялын асуудал өөр тийшээ эргэж ч мэдэх л хэрэг. Өршөөлийн хууль гарч цаазаар авах ялыг түдгэлзүүлснээс хойш “Нарсанд суугаад гараад ирэх нас байна” хэмээн хэгжүүрхэж хүний амь насыг санаатайгаар хөнөөх үзэгдэл газар авсан хэдий ч нийгэмд дасал болтол нь өөгшүүлсэн Өршөөлийн хуулиа Ерөнхийлөгч маань эргэж нэг хараасай. Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан нөхдүүд өдгөө дахин хүний аминд хүрч гэмт хэрэг үйлдсээр байгааг төрийн түмэн нүдээр харж хариуцлага тооцдог тогтолцоог чангатгахыг эрхэм Ерөнхийлөгчөөс хүсье. Эцэст нь хэлэхэд “Аргагүй байдлаар буудихчсан юм, аавын хүүг өршөөчих Ерөнхийлөгч өө” хэмээн Төрийн тэргүүнээ “чимхэх”-ээс өөр хэлэх үг алга.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (February 06, 2012 12:20:51 pm )

    hairan saihan ger bvl hagatclaa shg buudan alah ul uguuchee

  • Anonymous (February 06, 2012 4:17:01 pm )

    niigmiin bukhimdal iim baidald hurgej baigaag erkh barigchid oilgodog bolov uu.Mongolchuud min dee ali aliig n hairlaarai, bas haramsaarai.Hairan saikhan zaluuchuud ,1 shorond orj nuguu n gazart buluulj baigaa n daanch haramsmaar.

  • Anonymous (February 06, 2012 7:52:35 pm )

    za deedsvvded ayul irj bndaa ard tvmnee yaduruulaad zurgtaar daapaalaad bai mudhun ter abilgaar bayjsan baychuudiin tom house yaduu aluurchin ardiin gart shatah biidee hohoho ushuu yumniihaa vniig nemeed ard tvmnee ushuu jaahn yaduuruulaad vzdee baychuudaa

  • Anonymous (February 06, 2012 7:55:59 pm )

    Ene uls orond yu bolood bainaa.Huulizuin said ni yu niideg yum be.Arai heterch baina.Buh nasaar ni horih heregtei.Ene ni tsaazaas iluu hund shiitgel

  • Anonymous (February 06, 2012 7:58:11 pm )

    za en ch yahb neg 2 hyvn buudchihaj urshuuj bolnoo ter hongor sumiihniig hotloor n horduulsan horchinguudiig horhih n bitgii hel alahch bagadndaa tiimee

antalya rent a car