Хар тамхины хэрэгт холбогдсон прокурор Х.Тамир нарын шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө.
Шүүх хурлаас прокурор Х.Тамир нарын таван хүнд Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлджээ.
Тодруулбал, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор байсан Х.Тамир, ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан, Б.Сүхбаатар, Н.Мөнхбат нар 5-6 жилийн хорих ял оноосон байна.
Тэд 2015 оны долдугаар сард өмнөд хөршөөс ирж буй “бараа”-гаа авахаар Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомт дээр очоод байхад нь цагдаагийнхан баривчилсан байдаг. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 192.2, 188.3, 269.1, 268.2, 272.2-т зааснаар буруутган ялласан байна.
Холбоотой мэдээ
-
irgen hun (January 12, 2017 6:51:18 pm )
Ymar baga yl yum be zavaan yumnuud huulia deedelj juram sahiulna gej ulsaar tatvar tologchoor tejeelgej tsalin avj baij iim yun hiih gej
1 Comment