Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд өнгөрсөн амралтын өдрүүдэд болов. 15 дахь удаагийн тэмцээнд 23 багийн нийт 280 тамирчин өрсөлдөхөд багийн нэгдсэн дүнгээр гавьяат тамирчин Ц.Цогтбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо (135 оноо) тэргүүлсэн бол Н.Түмэннаст дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо (119), Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Мегастарс” клуб (100) удааллаа. “Токио-2020” олимпийн наадмын мөчлөгийн гарааны өмнөх анхны УАШТ-д шилдгүүдээс гавьяат тамирчин О.Насанбурмаа, О.Бурмаа, Э.Бэхбаяр, ОУХМ Ж.Чулуунбат, нар өнжсөн юм. Ширүүн өрсөлдөөн дүүрэн өрнөсөн тус тэмцээний хамгийн оргил барилдаан нь эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн финалын барилдаан байв.
Дэлхийн хошой аварга, олимпийн наадмын хүрэл медальт С.Батцэцэг, Иван Ярыгины нэрэмжит тэмцээний аварга П.Орхон нарын өрсөлдөөн үзэгчдийг ч ёстой суудлаас нь өндөлзүүллээ. Залуу бөх П.Орхон хашир аварга С.Батцэцэгт оноо авах боломж огт олгоогүй юм. Барилдаан хоёр үед өрнөсөн ч П.Орхон гавьяатыг 13:2-оор илүүрхэв. С.Батцэцэг том тэмцээнд ингэж олон оноогоор ялагдсан удаа өмнө нь байгаагүй. Харин Г.Мандахнаран гавьяат жин өгсөн барилдсан ч түүнийг зогсоох хүчтэн энэ тэмцээнд гарсангүй. Тус тэмцээнд Б.Одончимэг найм, Г.Мандахнаран зургаа, Д.Отгонцэцэг тав, Д.Гомбодорж дөрөв, гавьяат тамирчин Э.Ням-Очир, С.Цэрэнчимэд, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор гурав, Н.Лхамгармаа, С.Батболд, Ө.Батзул, Н.Золбоо, П.Орхон нар анх удаа түрүүллээ.
Тэмцээний дүн:
57 кг:
1. С.Батболд /Сүлд спорт хороо/
2. З.Занабазар /Арслан/
3. Б.Далайбаяр /Цастын Барс/
3. Э.Даваанасан /Мегастарс /
61 кг:
1.Э.Ням-Очир /Хилчин спорт хороо/
2.Т.Тулга /Арслан клуб/
3.Б.Хаш-Эрдэнэ /Алдар спорт хороо/
3.Б.Нэмэхбаяр /Хасу Мега-Стар/
65 кг:
1.Н.Лхамгармаа /Алдар спорт хороо/
2.Б. Батмагнай /Алдар спорт хороо/
3.Б.Номин /Гацуурт олимп/
3.Б.Чойгажид /Женко /
70 кг:
1.Г.Мандахнаран /Алдар спорт хороо/
2.Д.Хатанбаатар /Арслан клуб/
3.Г.Идэрхүү /Гацуурт Олимп/
3.Б.Нямдорж /Харгант Цамхаг/
86 кг:
1.О.Үйтүмэн /Алдар спорт хороо/
2.П.Өнөрбат /Хасу Мега-Стар/
3.Б.Өлзийсайхан /Хасу Мега-Стар/
3.Г.Ганхуяг /Аварга дээд сургууль/
74 кг:
1.Д.Гомбодорж /”Сүлд” спорт хороо/
2.Б. Анхбаяр/Сүлд спорт хороо/
3.А.Батсүх /Хасу Мегастарс/
3.Г.Төрболд /Женко/
97 кг:
1.Ө.Батзул /Хүч спорт хороо/
2.М. Бэлгүтэй /Женко/
3.П.Өсөхбаатар
3.Б.Гончигтавхай /Цастын Барс/
125 кг:
1.Н.Золбоо /Хүч спорт хороо/
2.М.Лхагвагэрэл /Аварга дээд сургууль/
3.Б.Чимэдвандан /Даян дэвжээ/
3.Ц.Мөнхбаяр /Сүлд спорт хороо/
48 кг:
1.Э.Нарангэрэл /ХАНГАРЬД клуб/
2.Б.Чимгээ /ХАНГАРЬД клуб/
3.Ц.Энхжаргал /Алдар спорт хороо/
3.Б.Мөнхнар /Алдар спорт хороо/
53 кг
1.Д.Отгонцэцэг /Мега-Стар/
2.Г.Отгонжаргал /Алдар спорт хороо/
3.Э.Сумьяа /Хилчин/
3.Б.Хатантуул /Арслан клуб/
55 кг:
1.Э.Даваачимэг /Хилчин спорт хороо/
2.А.Батцэцэг /Хасу Мегастар/
3.Б.Болортуяа /Женко клуб/
3.Ц.Халиунаа /Хангарьд клуб/
58 кг:
1.С.Цэрэнчимэд /Алдар спорт хороо/
2.Э.Гантуяа /МҮИС/
3.П.Отгонбаяр /Женко/
60 кг:
1.Б.Шоовдор /Хилчин спорт хороо/
2.Э.Нямгэрэл /Алдар спорт хороо/
3.Б.Болортуяа /Аврагч спорт хороо/
3.О.Оюунтуяа /Аварга дээд сургууль/
63 кг:
1.П.Орхон /”Алдар спорт хороо/
2.С.Батцэцэг /Хилчин спорт хороо/
3.Э.Энхбуян /БЗД/
3.Б.Болортунгалаг /Хилчин спорт хороо/
69 кг:
1.Ш.Түмэнцэцэг /Хилчин спорт хороо/
2.А.Чанцалням /Хасу Мега-Стар/
3.М.Хишигмаа /Арслан клуб/
3.Э.Даваанасан /Алдар спорт хороо/
75 кг:
1.Б.Одончимэг /Алдар спорт хороо/
2.Ц.Баярзаяа /Хасу Мега-Стар/
3.Г.Уртнасан /Хилчин спорт хороо/
Эх сурвалж: Eagle.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.