Ц.Амгаланбаатар гэж хүн 16 настайдаа С.Зориг агсны амийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, хамтран хэрэг үйлдсэн этгээдүүдээ илчилсний дагуу хуулийнхан 18 жил илрээгүй хэргийг илрүүллээ гэж ойлгогдож байгаа. Тэгвэл Ц.Амгаланбаатарын эгч М.Гансүрэн medee.mn сайтад өгсөн ярилцлагадаа дүүгээ бусдыг хэлмэгдүүлж байна гэж үзэж буйгаа хэлжээ. Тэрбээр “Хамгийн сүүлд тагнуулынхан надаас байцаалт авна гээд дуудсан. Тэгэхэд л уулзсан. Уулзаад би Амгаланбаатар луу орилсон. Жирийн найз нөхөд, ах дүүсээ яагаад ийм сүрхий муухай хэрэгт гүтгэчихэв ээ, даанч яав даа гэж хэлэхэд зан ааш нь бол үнэхээр аймаар болсон. Миний үгийг хүлээж авалгүй ихээр уурлаж, ална хядна гэж сүрдүүлсэн. Тэрнээс хойш ар гэрийнхнээ ч их дарамталдаг болсон. Сүүлд гэрийнхээ хашаанд цогцос авчирч хаясан. Биднийг мөчилж ална гэж сүрдүүлж байсан удаа ч бий. Би бодохдоо дүүг минь хүн дээрээс нь дарамталсан байх гэж бодсон. Аймаар муухай харьцаатай, хэрцгий болсон байна лээ. Яагаад ч энэ хэргийг Амгаланбаатар хийгээгүй. Шоронд байхдаа хоёр ах сайн хандаж байгаа гэснээс хойш л энэ хэргийг хүлээсэн байх гэж харддаг. Гэхдээ яагаад ийм хэрэгт хамаатан саднаа хутгах болсныг үнэхээр би мэдэхгүй юм.” гэсэн байна. 2006 онд гэр бүлийн дөрвөн хүнийг шатааж хөнөөсөн гэх хэргийн талаар хэлэхдээ “-Амгаланбаатар 2006 онд Эрдэнэтэд амьдарч байсан. Тэр үед манайхаас гурван гудамжны өмнө хоёр хүүхэдтэй айл шатлаа гэж радио телевизээр гарч байсан. Тэр галыг айлын цахилгаанаас болсон гэж тухайн үед зурагтаар ярьж байсан. Энэ хэрэг манайхтай ойролцоо гарсан нь үнэн ч үнэхээр шатаасан зүйл байхгүй гэж боддог. Яагаад давхар ийм хэрэг зохиож гүтгээд байгааг эгч нь үнэхээр мэдэхгүй гайхаж байна. Амгаланбаатар тэр хүүг зүс танихаас өөрөөр мэддэггүй.” хэмээн ярьжээ.
Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэхдээ Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүн галдан шатаасан нь тогтоогдсон гээд байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
sana (January 10, 2017 11:26:23 am )
хүний үгээр хэргийг шийддэг болсон цаг юмуудаа
-
tumur (January 10, 2017 11:34:20 am )
ENE BUGD HUDLAA BAIVAL GUJIRDSEN BURUU SHALGASAN HELMEGDUULSEN HUMUUS YAMAR HARIUTSLAGA HULEEH VEE?????????!!!!!!!!!
-
Зочин (January 10, 2017 11:34:50 am )
Цогцос хашаандаа авчраад хаяж байдаг гөө мөн бөх зүрхээ. Тэр нь Тийм элбэг байдаг юм байхдаа энэ улсуудад. Энэ эгч нь ухаан саруул хүнүү. Юу яриад байнаа
-
IRGEN (January 10, 2017 12:05:37 pm )
JUJUG
-
зочин (January 10, 2017 12:50:30 pm )
Гэр булийхнээ мечилж алнаа гээд байдаг юм бол бусдыг алсан гэхэд гайхах зуйл алга даа
-
зочин (January 10, 2017 1:23:56 pm )
таксины жолоочийг мөчилж алсан гэсэн үү аймшиг эрүүл сэтгэхүй биш ээ
-
төрөө цэвэрлэе (January 10, 2017 4:52:19 pm )
Хоёр туршлагатай хэрэгтэн зааврын дагуу хэргийг хүлээлгэж чаджээ гэж ойлгох хэрэгтэй юм байна. Энгийн хүн ёс зүйгээрээ амьдрах баталгаа монголд байна уу?
7 Comments