Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн оны долоодугаар сард Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарыг Чойр өртөөнд үйлдэл дээр нь барьсан байдаг. Нэгэнтээ үйлдэл дээрээ баригдсан нөхдүүдийн хэргийг жил гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад хуулийнхан гацаагаад байна гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл Х.Тамир нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 11-ний 09:00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ. Х.Тамир, Л.Жавхлан, Н.Мөнхбат, Н.Сүхбаатар, Б.Амарбаясгалан нарыг Эрүүгийн хуулийн 188.3, 192.1, 192.2, 272.2, 169.1, 168.2 гэсэн зүйл ангиар шүүх юм. Эх сурвалжийн мэдээллээс үзэхэд Х.Тамир, Л.Жавхлан хоёрыг гадуур байцааж байгаа бол бусад гурван холбогдогчийг хорьж байгаа юм байна.
Хэрэгт холбогдоод байгаа Х.Тамирын төрсөн дүү Х.Идэр нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг шүүгч аж.
Х.Тамир нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарч байсан. Д.Хувьтөгөлдөр нь 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 09, 2017 8:44:39 pm )
Hubituguldur ni haanaas ajilladag ym boldoo
-
Алдаа (January 10, 2017 8:52:42 am )
Хамт олонтойгоо нийтэч, хүнийхээ хувьд тун ч сайн залуу байсан. Хар тамхины донтуулах чанар нь архинаас ч илүү байдаг. Хар тамхины гамшиг ийм сайхан ажил мэргэжилтэй, хүний дайтай амьдарч ажиллаж байсан залууг имй болгожээ. Энэ хүн хийсэн хэрэгтээ зохих хариуцлага хүлээх нь дамжиггүй. ХАрин энэ хэргийн сургамж, хар тамхийг хэрэглэж хэрхэвч болохгүй гэдэг сургамж байх ёстой. Сэтгүүл зүй уг нь ийшээ чиглэж байвал зүгээрсэн. Хүн амд хүчтэй сурталчилгааг зөв явуулах хэрэгтэй шүү дээ
-
Алдаа (January 10, 2017 8:55:34 am )
Хов шиг тэрний хүү, энэний хүү, тэрний ах гэж бичээд тэрнээс хэн ямар мэдээлэл авахын. Хоёр авгай хов ярьж байгаа юм шиг ийм зүйлээ боль. Монгол УЛсын Үндсэн хуулинд гэмт хэрэг үйлдсэн тэр хүн л гэм буруутай байдаг зарчимтай. Гэр бүл нь насанд хүрсэн бие хүний хувьд ямар буруу байх вэ дээ? Хэлсэн эхлээгүй гэр бүлийнхэнд нь хүүгээ алдаж гишгэж ял эдлэх болж байгаад харамсалтай, энэ хүнийг ингэж анзаарч байх минь яав даа л гэж халаглаж суугаа. Хүний үнэртэй, хүнд хэрэгтэй мэдээлэлү өг л дөө
-
zochin (January 10, 2017 9:18:13 am )
TEEBRIIN PROKURORIN SARANTUYA YAGAAD HARIUTSLAGA HULEEDEGGUI YUM BE. ENE HAR ABGAIG ZAILUULAAD OGOOCH M.ENH-AMGALAAN
4 Comments