antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2017 6 comments

Б.Баатарцол өршөөгдөж, Б.Ганзориг цолоо хураалгаж магадгүй

нийтлэсэн Admin

buh-sssssssӨнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар тав давж шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад шинээр начин цол хүртсэн Б.Баатарцол, Б.Ганзориг нараас хориотой эмийн бодис илэрсэн билээ.

Тэгвэл өчигдөр Баяр наадмын комисс хаалттай хуралдсан бөгөөд дээрх хоёр бөхийн нэг нь мельдониум хэрэглэсэн байсныг илрүүлжээ.

“WADA”-гаас өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 1-нээс хойш нэг микрограммаас доош мельдониум илэрвэл цагаатгах болсон. Улмаар “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авсан Э.Сумъяагаас 0.7 микрограмм хэмжээтэй мельдониум илэрсэн бөгөөд барилдах эрхийг нь түдгэлзүүлсэн шийдвэрээ цуцалсан юм.

Э.Сумъяатай адилхан мельдониум хэрэглэсэн бөх нь Б.Баатарцол бөгөөд түүний цол чимэг, барилдах эрхийг нь хасах эсэхийг дараагийн хурлаар шийдвэрлэнэ. Хэрэв Б.Баатарцолоос илэрсэн мельдониумын хэмжээ Э.Сумъяагийнхтай адил, нэг бол бага хэмжээтэй бол шийтгэлгүй үлдэх боломжтой. Түүнд тавын даваанд унасан харцага Ө.Даваабаатар чимэг хүртэнэ. Харин Б.Ганзоригийн хувьд ямар ч өршөөлгүй бөгөөд цолоо хураалгаж магадгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (January 06, 2017 5:21:35 pm )

    худалдаж авсан цолтнуудаа яаж ч чадахгүй энэ хоерын цолыг хураах нь зүй бус юм

  • Зочин (January 06, 2017 7:51:41 pm )

    Нэгийн өршөөж нөгөөхийн цолыг хураах нь бас үзэмжээр шийддэг шинэ арга барил уу?

  • зочин (January 07, 2017 10:17:48 am )

    Баатарцолыг өршөөх нь ямар учиртай МАН-ы төлөө зүтгэсний хариу юм уу

  • зочин (January 07, 2017 10:18:20 am )

    Мөнгөний найраагаар начин болсон нөхдүүдийн асуудлыг эхлээд шийдвэрлэх ёстой баймаар юм. Наад допингийн шинжилгээ хийлгэсэн гээд байгаа чинь ноотой явагдаад байгаа юм биш үү. Тэгвэл Сүхбат Сумяабазар нарын цолыг бас хураах уу.

  • Anonymous (January 08, 2017 11:17:48 am )

    казах түмэнг өршөө

  • зочин (January 14, 2017 9:20:47 pm )

    Баатарцол тийм зүйл хийгээгүй байх тэр допингийн эсрэг үндэсний төвийн нөхдүүд асуудалтай тэнд нэг казак нөхөр ахлах мэргэжилтнээр ажилладаг гэсэн тэр хоролсон байх

antalya rent a car