antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 5, 2012 Comments are off

Гавьяат Наранбаатар Германы иргэн болохоор шийдэв үү

нийтлэсэн Admin

Будапештийн ДАШТ-ээс хүрэл, Бакугийн дэвжээнээс мөнгөн медаль зүүж монголчуудаа баярлуулж байсан  Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатарыг Германы нэрийн өмнөөс барилдах нь гэсэн мэдээлэл гарч байгаа.  Наранбаатар  Афин, Бээжингийн олимпид хүчээ сориод   азгүйтсэн. Тэрбээр энэ жил болох  Лондонгийн олимпод  амжилттай барилдахын тулд  хичээнгүйлэн бэлтгэлээ базааж байгаа аж.

Мэргэн буудагч Д. Мөнх баярыг урвуулсан германчууд чөлөөт бөхийн шилдэг тамирчныг маань мөнгөөр зодон урвуулах нь уу гэдэг анхаарал татаж байгаа юм.
Гавьяат тамирчин  Германы Бундеслигт хоёр дахь жилдээ барилдлаа. Тэнд удаан хугацаагаар байрлаж,  “Mongolia Open” -д ч  оролцоогүй болохоор герман руу урвах нь гэсэн мэдээлэл гарсан бололтой.

Тэрбээр үүнийг үгүйсгэж “Монголд зарим хүн намайг гадны тамирчин болсон мэтээр андуу ойлгоод байх шиг. Энэ бол тийм биш. Яг л нөгөө хөлбөмбөг, сагсан бөмбөгийн лигт легионерууд байдаг шиг Германд гурван сар гаруй хугацаанд байрласан юм. Аваргын төлөө барилдаантай “Mongolia Open” давхцсан болохоор оролцож амжсангүй” гэж тайлбар хийж байна.

Х.Тэргэл www.times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car