Хүндийн өргөлтийн УАШТ Спортын төв ордонд амжилттай үргэлжилсээр байна. Тэмцээний эхиний өдөр өдгөө дөнгөж 18 нас хүрч буй боловч Улсын рекордыг 30 гаруй удаа эвдээд байгаа ОУХМ Б.Тунгалаг 48 кг-ын жинд өөрийнхөө амжилтыг эвдсээр түрүүллээ. Харин эмэгтэйчүүдийн 53кг-д Ч.Нямзул, Г.Баасанжаргал нар ширүүн өрсөлдөж, нийлбэр дүнгээр Ч.Нямзул түрүүлсэн байна. Тэрбээр мөн л залуучуудын болон насанд хүрэгчдийн улсын дээд амжилтыг нийлбэр дүнгээр 160 кг шинэчилсэн юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд нийлбэр дүнгээр спортын дэд мастер Г.Өнөболд түрүүллээ. Мөн л 18 настай тэрбээр улсад хоёрдахь удаагаа тэргүүлжээ. Тэмцээн өнөөдөр өндөрлөнө.
48 КГ: 1. Б.Тунгалаг /Аврагч/
2. Саранжавхаа /Аврагч/
3. Өэлүн-Эх /Аврагч/
53 кг: 1. Ч.Нямзул /Аврагч/
2. Г.Баасанжаргал /Өвөрхангай/
3. Г.Зима /Аврагч/
58 кг: 1. О.Баярцэцэг /Аврагч/
2. Э.Эрдэнэтуяа /Алдар/
3. Б.Мягмарцэцрэн /Аврагч/
Энэ жинд Б.Золбоо түлхэлттэй өргөлтөөр залуучуудын рекордыг 15 кг-аар шинэчлэн тогтоолоо.
63 кг: 1. Г.Ануужин /Спортын төрөлжсөн сургууль, “Сантис” академи/
2. Э.Энхтамир /Алдар/
3. Э.Бурмаа /Алдар/
ЭРЭГТЭЙ
56 кг: 1. Г.Өнөболд / Алдар/
2. Г.Ууганбаатар /Алдар II/
3. Г.Өсөхбаяр /Сүлд/
62 кг: 1. Э.Мөнхдөл /Хүч/
2. Г.Жамъяндорж /Хүч/
3. Б.Батболд /Аврагч/
69 кг: 1: Ч.Март /Алдар/
2. Г. Баярням /Аврагч/
3. Э.Оюунбат /Хилчин/
77 кг: 1. Б.Оргилсайхан /Алдар/
2. Б.Мягмардорж /Хүч/
3. М.Гантулга /Хүч/
Холбоотой мэдээ
Comments are closed.